Шүлсээ хаях эрхгүй болсон киргизчүүд дургүйцлээ илэрхийлжээ
Киргизистаны эрх баригчид 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн, нийслэл Бишкек хотноо шүлсээ хаяхыг хориглосон хатуу хуулийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Хэрвээ нийслэл хотын төв болон бусад хэсэгт шүлс, нус, цэрээ хаясан иргэнийг 5,500 сомын буюу 80 ам.доллараар торгохоор болжээ.
Харин иргэд торгууль хэмжээ хэтэрхий өндөр байгааг эсэргүүцэж, нийгмийн сүлжээ болон гудамж талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлсээр буй талаар "www.akipress.com" сайт мэдээллээ.
"Нэг удаагийн торгуулийн хэмжээ ажил эрхэлж буй иргэний цалингийн гуравны нэг байна" гэж иргэд хэллээ.
Хэсэг залуус Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын ордны өмнө шүлсээ хаяж, дургүйцлээ илэрхийлжээ.
Мөн зарим иргэн нийслэл хотынхоо өнгө төрхөнд сөргөөр нөлөөлөх үйдлээ хязгаарлаж, эрх баригчдынхаа шийдвэрийг дагахыг уриалаад буй гэнэ.