Венесуэл найзын минь яриа

Венесуэл найзын минь яриа

Түүнийг Камела гэдэг бөгөөд хорин настай авьяаслаг хөгжимчин. Тэр бидний сайн мэдэх, үндэстэн даяараа шимтэн үздэг байсан "Халтар царайт"-ийн нутаг Венесуэлээс ирсэн. Бид олон цагийг хөгжилдөж өнгөрөөдөг бөгөөд хэн нэгэнтэй танилцах үед түүнийг Венесуэлээс ирснийг сонсон хүн бүр түүнээс " Чи тэгээд тэндээс зугтаачихсан юм уу?" хэмээх асуухад би гайхаад л өнгөрдөг байв.

Нэг орой би түүнийг өөрийн хөлсөлдөг жижигхэн ч гэсэн тохитой сууцандаа урин дотно яриа өрнүүлэхээр шийдсэн минь миний амьдралд тийм том ухаарал, тийм том өөрчлөлтийг авч ирэх талаар би төсөөлөө ч үгүй явсан юм.

Шилтэй дарс задалж шинэхэн яриа өрнөхөд байнга л инээмсэглэж явдаг хөөрхөн царай нь тэнгэр бүрхэх мэт гунигт автан " - Венесуэлд хүмүүс ийм дарс уухын төлөө гэр бүлээрээ бүхэл бүтэн нэг сар ажиллаж байгаа. Бодоод үз дээ. Дор хаяж дөрвөн хүн гучин нэгэн хоног ажиллаж байж л ийм дарсны талаар бодох сөхөө гарна. Гэхдээ ийм дарс худалдаад авчихвал бусад өдрүүдийг яах вэ гэх асуулт гараад ирнэ. Байдал ийм хэцүү байна.

Имфляцийн төвшин дээд цэгтээ хүрч, хязгаар гэж байдаг бол хязгаарийн эцсийн цэгт Венесуэл орон тэр чигтээ хүрчхээд байна. Цалинг хүмүүс хэдэн саяар авах боловч Вэнэсуэл боливар (VEF Вэнэсуэл мөнгөн тэмдэгт )- ыг америк доллартой харьцуулшгүй хэмжээнд хүрч, боливар жинлээд зардаг цаас шиг л болсон. Арай гайгүй сэргэлэн хүмүүс боливараар сувинер хийж жуулчидад арай гайгүй үнэ хүргэж зарж амиа зогоож байна.

Байдал анхандаа ийм байгаагүй юм. Карибын тэнгистэй хил залгаа, байнгын дулаан цаг агаартай болохоор бид далайн эрэг дээрээ өдөржин зугаацаж, хүн бүр аз жаргалтай байдаг байсан цаг саяхан. Намайг төрхөд ч сайхан байсан гэсэн. Гэхдээ бодоод үз дээ. Бидэнд Америк шиг хүчирхэг, герман шиг өндөр хөгжилтэй орон болох боломж бүрэн бий. Бидэнд бусад орнуудад хүсээд ч олддоггүй тэр газрын тос бүү хэл асар том тос алтны нөөцүүд ч бий. Хэрвээ би Венесуэлд аль нэг байшингийн шалыг авч хаяад доошоо ухах юм бол ундраад л гараад ирэх тийм их газрын тос байгаа. Юу гээч хамаг юмны учир ирээдүй маргаашаа бодолгүй буруу шийдвэр гаргадаг засгийн газар, ханаж цадахаа мэдэхгүй хэдэн дарга нар, тэднийг тойрон хүрээлсэн олон авилгачдад л байгаа юм. Бидэнд ч бас буруу бий л дээ. Гэхдээ л тэд илүү буруутай эх орноо худалдчихсан хүмүүс. Бид газрын тосоо гадны орнууд руу бараг л тусламжийн бараа мэт үнэгүй шахам нийлүүлж харин оронд нь энэ их үнийн хөөрөгдөл, инфляц, хямрал ядуурлын авч ирсэн.

Өнөөдөр олон сая Венесуэлчүүд эх орноосоо дүрвэж байна. Тэд хаашаа явахаа мэдэхгүй ч зүгээр л чемодан саваа баглаад хил дээр оочирлож байгаа. Латин Америкийн орнууд, европын орнуудад хэчнээн сая Вэнэсуэлчүүд ажиллаж амьдардаг гэж санана. Тэдний ихэнх хувь нь маш сайн боловсролтой инженерүүд, эмч сувилагч нар, ХАА-ын мэргэжилтнүүд эрдэмтэн докторууд байгаа. Оюу би чамайг сургуулиа төгсөөд Монголдоо очиж ажиллана гэж хэлэхэд чинь ямар их атаархсан гэж санана. Харин Венесуэлчүүд бидний хувьд хаа нэгтээ сурах боломж олдох л юм бол аль чадахаараа сураад тэндээ амар жимэр шингэх талаар л боддог болсон. Бүүр амараар хэлбэл бидэнд эргээд очих ирээдүй, гэр орон гэж байхгүй болж байгаа.....

Чи хичнээн сайн эмч байлаа гээд авч байгаа цалин чинь атга гурилаа авч дийлэхгүй тийм ирээдүй рүү чи яарах байсан гэж үү? Хүмүүс надаас чи тэгээд Венесуэлээс зугтаачихсан юм уу? гээд эелдэг маягаар инээмхийлэн асуухад нь уур хүрч зэвүүцсэндээ нүүр лүү нь нулимчихмаар санагддаг ч энэ үнэн. Яагаад ч нууж болдоггүй үнэн болхоор худлаа ч болов инээгээд өнгөрөхөөс өөр арга надад олддоггүй юм. Би тэндээс зугтаачихсан юм чинь яалтай билээ. Энэ үнэн. Гэхдээ ичмээр ч юм шиг. Германд хүүхэд хардаг хамгийн нэр хүнд муутай сард 260 евроны цалинтай ажил хийдэг байхад Венесуэлд очоод хэсэгтээ л саятан шиг алхана. Арга ядахад эндээс аав ээждээ хэдэн төгрөг явуулаад байна шүү дээ.

Одоо Вэнэсуэлчүүд арга мухардсан. Бид үнэнтэй эвлэрсэн. Өмнө нь бид сэрэхийг оролдсон, бид хичээсэн боловч нэгдэж чадаагүй. Хаанаас ч юм мэдэхгүй байсхийгээд л гараад ирдэг элдэв баярууд, хангалттай гэж тайвширч суусан амралтын өдрүүд, угийн найрсаг тайван биднийг өнөөдрийнх шиг ийм зам руу түлхэж байгаагаа өөрийн мэдэлгүй бөөн бөөнөөрөө инээлдэн зугаацан өнгөрөөж байснаа өнөөдөр л ухаарч байна. Одоо хүмүүс туйлдаа хүрч цөхөрч бүүр бууж өгч байгаа. Арга ч үгүй биз дээ. Дэлхий даяараа биднийг " Венесуэлийн хямрал" гэдэг талаас нь л сонирхдог болж. Бидний амьдрал интернетэд Сирийн дайны дараагаар сургамжтай зүйлсийн ангилалд эрэмбэлэгдэж байгаа. Гэвч бид дайнгүй энх байгаа боловч байдал дайнаас долоон дор байна. Хэлж ирдэггүй өвчин шиг л нэг л өдөр сэрэхэд бүх юм эцэстээ тулсан байсан.

Хамгийн сүүлд эцэг эхтэйгээ утсаар ярихад тэд байдал яг л байсан хэвэндээ улам л туйлдаж, засгийн газрынхан асуудлыг шийдэх талаар оройтсон, бас хариулт нь үл олдох, эцэс төгсгөлгүй маргаанаа хэлэлцсээр л байна. Үүнээс гарах арга гэж одоо байхгүй байлгүй дээ. Яалтай ч билээ. Аль нэг хөрөнгөтөн орон Америк эсвэл Орос аль нь ч байсан яахав Венесуэлийг колони болгоод ч болов улс орныг минь өөд нь татаасай" гэж хэлж байсныг нь тэр ч бас надад нуулгүй хэллээ.

Бидний яриа удаан үргэлжилсэн ч уух гэж задалсан дарсандаа ам хүрч чадаагүй юм.

Асуудал эцэстээ хүрнэ гэж ийм аймар зүйл байдаг талаар надад лав ямар ч төсөөлөл, ойлголт байхгүй явснаа тэр агшинд л ойлгож, эх оронгүй болох найдах найдвар тасрах гэж чухам юу болохыг Камила надад хоёрхон цагийн дотор өөрийн түүхээрээ тов тодорхой ойлгуулснаа, надад бас бидэнд ямар том зүйлийн сэрүүлгийг асааж өгсөн болохоо тэр өөрөө одоо ч хүртэл мэдээгүй л яваа байх.

Би түүнийг хаалган дээрээсээ баяртай, баярлалаа гэж найрсаг Венесуэл маягаар тэврэн үдээд хурдхан шиг цонхон дээрээсээ бүдэг бадаг анивчих оддын зүг харангаа Монгол минь арван жилийн дараа магадгүй хорин жилийн дараа ямар байх бол гэсэн гүн бодолд автсаар хоцорсон юм.

29.11.2018 Констанц хот

28
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419