Монгол морьны тухай зүрх шимшрүүлэм түүх

Монгол морьны тухай зүрх шимшрүүлэм түүх

90-ээд оны эхээр юм даа би хоёр нөхрийн хамт анх Герман улсад хөл тавьж баруун гэдгийг үзэж ангайж билээ.Тэгээд буцах болж манай нэг нөхөр Опель маркын машин хямд аваад тэр үеийн жишгээр хөлөөр нь Москва оруулаад ачуулахаар гарцгаалаа.Хил давахдаа Беларуссын Гродно боомтоор гарлаа.Оросоос арай хямд хахууль нэхээд байхгүй гайгүй газар байсан даа тэр үедээ, тэгээд бид явсаар нийслэл Минск хотод нь ирлээ нэг танил оросындоо түр буулаа.

Хямдхан дэн буудал олж тухалж амарлаа. Гэтэл машинд маань жаахан эвдрэл гараад ойр байх засварын газар очиж янзуулж засууллаа.Машинаа засахыг хараад л хүлээж сууж байтал нэг том "Краз" орж ирлээ жолооч нь бууж ирээд л манай машиныг сонирхож бна, том нүсэр биетэй эр байлаа ёстой л Кразны л жолооч гэмээр..тэр үед Беларуссд ч барууны тэрэг ховор байсан үе дээ.Тэсгнээ мань эр бидэн дээр ирж яриа өдөн хөөрөлдөв биднийг Монголоос яваа гэдгийг дуулаад их л сонирхож хаана буусан гэж асууж бна тэгснээ "-Та нартай ярих яриатай хүн дээ би.." гэх юм.

Бид ч буусан буудалаа зааж өглөө. Орой буудалдаа ирээд хоорондоо ярилцав "-Тэр оросд буудалаа зааж өгсөн нь зөв үү?" гээд л жаахан хардаж байв.Манай орос хэлтэй нөхөр "-Гайгүй байхаа тохитой хүн харагдана лээ.." л гэж байна.Тэр яриагаа тэгсгээд мартав, хоолоо идчихээд амархаар бэлтгэж байтал хаалга тогшлоо. Хэн байдаг билээ гээд л онгойлговол нөгөө аварга орос эр тортой юм барьчихсан.."-Орж болох уу?" гээд л зогсож байна бид ч яахав ор ор л гэлээ.Мань орж ирээд эр орос ёсоор мэндлээд торноосоо нэг шил "водка" бас даруулга бололтой идэх уух юм гаргаж ирээд ширээн дээр өрж эхэллээ.

Тэгээд биднийг ширээнд урьж суулгаад нөгөөхөө задалж аягаллаа бид ч талархаад хийж өгснийг нь татчихаад юмнаас нь идэв.Янзтай сайхан орос даруулгууд байлаа "нэрлээд ч яахав нэрэлхээд ч яахав" гэдэг л боллоо. За тэгээд мань Орос яриагаа эхэллээ.. -Би Минскээс холгүй нэгэн тосгонд төрсөн хүн манай тосгон тиймч том биш бас баян ч биш байдаг л нэг тосгон...гээд дайны хөлд нэлээн сүйрч амьдрал дорой талдаа байлаа.Дайн дуусах үед би жаахан хүү байлаа манайх их л ядуу айл байсан юм.

Нэг удаа тосгонй зөвлөл дээр дайнаас \фронтоос\ ирсэн морьдыг ардуудад тарааж байгаа тул ирж морьдоо сонгож аваарай гэсэн зар дуулгалаа.Аав маань явлаа гэтэл гай болж замд нь хэдэн танил нь таарч архидцгаажээ аав маань балгах дуртай эр байсан даа хөөрхий тэгээд халамцуу юм салгалсаар оройхон Зөвлөл дээр очиж дээ.. тэнд ирсэн хамаг морьдыг нь хүмүүс аваад явчихаж ганц жижигхэн хар морь л байна гэнэ. Морьдыг авчирсан цэргийн дарга эр бичиг дансаа янзлан буцахдаа бэлдэж байгаа бололтой байна гэнэ.Тэгснээ аавыг хараад "-За та энэ морийг л авна даа.." гэж аав ундууцан "-Энэ муу давжаа хар юмыг морь гэх үү?...больё.." гэж гэтэл нөгөө дарга "-Энэ бол Монгол морь Берлин хүрсэн хүлэг шүү...та авсандаа харамсахгүй ээ.." гэж аав ч бодож байснаа хоосон очвол ээжид загнуулна гэдгээ санаад нөгөө морийг авч дээ.

Тэр цагаас хойш тэр монгол морь манай гэр бүлийн хүндэт гишүүн болж билээ. Аав түүнд "Монгол" гэдэг нэр өглөө.Манай "монгол" их чадалтай хавар газар хагалахад анжис чирээд ганцаараа манай талбайг хагална урд нь манай талбайг хагалахад хоёр тоомсог адуу сэлгэж хагалдаг тоомсог их амархан эцнэ.Гэтэл Монгол ганцаараа энэ ажлыг тоохчгүй дуусгана бас хажуу айлуудын газрыг хөлсөөр хагална.Эцэж цуцахыг мэдэхгүй, аав түүнтэй айлуудын газрыг хөлсөөр хагалж нэлээд мөнгө олдог байв.Монгол ачаа даахдаа гарамгай дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоохчгүй чирээд явна уг нь хоёр морь хөллөж байж л даадаг ачаа.

Монгол хашаа хороонд дургүй зад дайраад гараад явчихна, өөр тоомсог морьдтой нэг жүчээнд хийчихвэл зодолдоод сүйд хийнэ дураараа л сул явах дуртай өөр орос адуутай нийлэхгүй ганцаараа л явна манай ааваас өөр хүнийг өөртөө ойртуулахгүй аав л унана өөр хүнийг нуруун дээрээ гаргах ч үгүй тосгоны эрчүүдтэй аав "-Монголын нуруун дээр хэр удаан тогтох вэ?" гэж мөрийцнө тогтсон эр гараагүй аав л их юм олсон. Өвөл бол ууланд л явж байна тэжээл овьёос хэрэггүй гэтэл айлууд тоомсог адууныхаа тэжээлд их мөнгө зардаг байлаа.Манай тэнд чоно их байлаа нэг удаа аавыг ууланд очиж морио авахаар очиход Монголд тархиа хага тангаруулсан залуу чоно хэвтэж байсан гэдэг.

Тэгээд Монгол их алдартай хүмүүсийн хүндлэл хүлээсэн адуу болсоон... өвөл тосгоны дундуур цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг юм сүртэй алхана хүмүүс "-Хараач тэр Монгол явж байна.." гэж шуугилдана хүүхдүүд харах гэж гүйлдэнэ.Аав минь Монголдоо их хайртай түүнийг ирсэнээс хойш манай амьдрал өөдөлж бүр чинээлэг айлын тоонд орсон байлаа.Ээж минь "-Энэ жижигхэн хар морь манай амьдарлыг ивээх гэж явуулсан бурханы элч..." гэдэг байлаа. Аав халамцуу үедээ "-Ийм морийг хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан мундаг хүмүүс байгаа даа, даанч би амьддаа чадахгүй байх хүүхдүүд та нар минь л тэр талархлыг дамжуулаарай.." гэдэг байж билээ.

Би сургуульд сурахаар тосгоноосоо явлаа аав Монголоо хөллөн тэргээрээ хотод хүргэж өгсөнсөн.Олон жил өнгөрч би ч том болж Минскт амьдрах болсон юм нэг удаа ааваас захиа ирлээ Монгол маань өнгөрсөн байлаа.Сүүлдээ хөгшрөөд жүчээнд байдаг болсон хөөрхий минь тэгсэн жүчээндээ зогсоогоороо үхсэн байсан гэнэлээ.Аав их л гашуудаж байсан их ч уусан тэгээд удалгүй аав минь бурхан болсоон Монголынхоо араас явсан хөөрхий...гэж яриад аварга орос эр дуугүй боллоо. Тэр өндийж өвөрөө уудалсанаа хуучин фото зураг гаргаж ирлээ.

Нэгэн хөгшин эр жижиг биетэй хар морины хамт авхуулсан зураг байлаа.Мань эр: -Ааваас минь үлдсэн ганц зурагдаа.. -За ингээд би аавынхаа гэрээслэлийг биелүүллээ Монгол хүнтэй уулзаж мориных нь тухай дуулгалаа.Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч их айхтар улс болтой хаа байсан Германаас хуучин машин унаад явж байдаг...гээд хундагаа өргөөд "-Монгол морины төлөө...түүнийг минь хүмүүжүүлсэн баатарлаг ард түмний төлөө.." гээд хүртэж билээ.

35
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419