Мөнгөний цэцэг эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг мэдэх үү?
"Мөнгөний цэцэг" хэмээн бидний нэрлэж заншсан энэхүү цэцгийг бид мөнгө дууддаг,баяжуулдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг.Энэ нь ч яахав,үнэхээр тийм л байг.Үүний зэрэгцээ эмчилгээний маш их ашиг тустай юмаа.Үрэвслийн эсрэг,бактерийг устгах,вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик ажээ.
- УРУУЛ ДЭЭР ГАРСАН " ХОМХОЙ"-Г ЭМЧЛЭХ
Хэд хэдэн навчыг шахаж,шүүсийг нь "Хомхой"-н дээр 30 минутын зайтай түрхэнэ.Эсвэл хөвөнд шүүсийг нь шингээж "Хомхой" дээр тавьж,наалддаг лентээр тогтооно.Үр дүн нь асар удахгүй мэдэгдэнэ.
- ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛИЙГ ЭМЧЛЭХ
10-15ш навчийг шахаж шүүсийг нь унтахын өмнө өвдөж буй үе мөчөндөө түрхээд унтана.
- "ЦАГААН МАХ ЭРГЭХ" буюу "ГЕМОРРОЙ"-Г ЭМЧЛЭХ
Навчны дагуу дундуур нь зүсч шүүсийг ил гаргаад өвтэй хэсэгт тавина.Үр дүн шууд гайхалтайгаар мэдрэгдэнэ.
- ТҮЛЭГДЭЛТ,ШАРХ,ГЭМТЭЛ,ИДЭЭЛСЭН БУГЛААГ ЭМЧЛЭХ
Навчыг бяцалж каша маягтай болгоод биеийн гэмтсэн хэсэгт тавиад бинтээр бооно.Боолтыг 2-3 цаг тутамд сольж шинээр бооход үр дүнгээ хурдан өгнө.
- ХОДООДНЫ ШАРХ,12 НУГАЛААТ ГЭДСИЙГ ЭМЧЛЭХ
Өглөө өлөн дээрээ 2 ширхэг навчыг удаан тасралтгүй зажилж идээрэй.
- БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ,ЦИСТИТИЙГ ЭМЧЛЭХ
5 ширхэг навчыг бяцалж нунтаглаад буцалсан халуун 1 аяга усанд хийж, 1 цаг орчим байлгана. Хоол идэхээсээ 15 минутын өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа уухад тусаа өгнө.
- ХООЛОЙНЫ МАХ,АНГИНЫГ ЭМЧЛЭХ АНХААРУУЛАХ НЬ !
Уг ургамал нь өндөр агууламжтай хүнцэл агуулдаг учраас тунг хэтрүүлэх,устай холихгүй дангаар нь уухыг хориглоно!