Хүүхдэдээ тоглох эрх чөлөөг нь олго
Эмх замбараагүй гэр оронд амьдрал өрнөж байдаг. Тавилгын дэлгүүр шиг гэрт хүүхэд аз жаргалтай байж чадахгүй. Бүх зүйлс байх ёстой байрандаа байгаа ч хүүхдийн сэтгэл хайраар дутмаг байна.
Та хүүхдээ эрх дураар нь орхиж, түүнд мөрөөдөлдөө умбан тоглох тэр боломжийг олгож өгөх хэрэгтэй. Тавилга, эд хогшил гэдэг бол юу ч биш, хуучирч муудахаар нь дахиад шинийг нь худалдаад авчихна.
Харин хүүхдийн хүмүүжил, өсөж торних явцад гаргасан алдаагаа та насаараа зүтгээд ч засаж чадахгүй. Тиймээс гэр орон эмх замбараагүй болж л байг, хүүхэд чинь тоглоод дуусахаар буцаагаад л хураачихна шүү дээ.
Таны хүүхэд өсөж том болоод гэрээ нураахгүй болоод ирэхээр та энэ өдрүүдийг ихэд үгүйлэх болно гэдгийг санаарай.