Швейцарт 10 гаруй жил амьдарсан Монгол бүсгүй бидний тухай ингэж бичжээ

Швейцарт 10 гаруй жил амьдарсан Монгол бүсгүй бидний тухай ингэж бичжээ

Европод 10 гаруй жил амьдарч байгаа О.Болдцэцэг ингэж бичсэн байна. Авах гээхийн ухаанаар авахыг нь авч хаяахыг нь хаяж уншина уу.

  • Энд хаалгаар орж гарахад эмэгтэй хүнд эхлээд зам тавьж өгнө, эмэгтэй хүнд түрүүлж сандал тавьж өгнө, эмэгтэй хүнд түрүүлж хоол цай өгнө. Манайд эрэгтэй нь хоол цайны дээжээ хүртэж, эрэгтэй нь түрүүлж хаалгаар дайрч, эрэгтэй нь түрүүлж сандалд тухлана.
  • Энд хүүхнүүд нөхөртөө зориулж гоёж, гадуур гарахдаа биед эвтэй энгийн хувцаслана. Манайд гэртээ үнсгэлжин шиг навсайж гадуур гарахдаа үлгэрийн дагина шиг гялтганана.
  • Энд чанартайг хэрэглэж энгийн амьдрана, манайд тансагийг цуглуулж муу амьдрана.
  • Энд хүүхэдтэйгээ том хүн шиг зөвлөнө учирлана, манайд загнана зандчина, учирлахын оронд тулгана, шаардана.
  • Энд чухал яриа, чин сэтгэлийн шивнээг цоо эрүүлдээ хийнэ, манайд хундагны ард, халж зориг орсон хойно хувь хувьсгалын чухал яриа эхлэнэ.
  • Энд мөнгийг аялалд, танин мэдэхэд зарцуулна, манайд толгой шиг хөөрөг, том машин, ижил цифрт зарцуулна.
  • Энд бага үдэд ажлын эхний завсарлага болно, манайд бага үдэд ажил дөнгөж эхлэнэ.
  • Эднийхэн хүнтэй уулзаад салахдаа яриа хөөрөө, мэдлэг мэргэжил, үзсэн харсныг нь үнэлж цэгнэнэ, манайхан өмссөн зүүснийг нь бүрэн үнэлээд гарна.
  • Энд айлд зочилсон бол гэрийн эздэд талархаад гарна, манайд айлын тавилгыг бүртгээд гарна.
  • Эднийхэнд аялалд юу үзсэн нь, юу шинээр сурч мэдэж авсан нь чухал, манайханд хаана, хэдэн улсад очсон нь чухал.
  • Энд өөрөөс нь өөр бодол, итгэл үнэмшилтэй хүнийг хүлээн зөвшөөрнө, манайд гадуурхана, ганцаардуулж буланд шахна.
  • Энд хүүхдээ хүнд төвөг уддаггүй хүн болгохыг хичээнэ, манайд хүний хүүхдээс юугаар ч дутаахгүйг хичээнэ.
  • Энд хүүхдээ бусдыг ойлгож, амьтай болгоныг хайрлахыг заана, манайд хүний дор орж шившиг болохгүйг захина.
  • Энд нэг л чадварыг төгс эзэмшихийг илүүд үзнэ, манайд юм юмны захтай байх нь дээр гэж үзнэ.
  • Энд мэргэжлийн чадварыг үнэлнэ, манайд цуглуулсан диплом, сурсан сургуулийг чухалчилна.
  • Энд амьтны арьс, үнэтэй үслэг эдлэл өмссөн хүн "хүн биш", манайд биенээсээ өрсөн, өр тавин байж тэрийг нь өмсөж байж хүний тоонд багтана.
  • Энд тэтгэвэрт гарахыг эрх чөлөө гэж харж хоббигоо хөгжүүлж хорвоогоор аялна. Манайд амьдралын төгсгөл мэт санаж хөзөр даалуу эргүүлсэн шиг, хүүхдийн хүүхдүүдийн харгалзагч хийнэ.
  • Энд эцэг эх нь хүүхэддээ та нар бидэнд өргүй, бид хийх ёстойгоо хийсэн гэж ойлгуулна, манайд үхэхэд хөл хучиж, ядрахад өргөхгүй юм бол яах гэж чамайг төрүүлж ясаа цайтал зүтгэв хэмээн тунина.
  • Энд эхлээд ажил хийнэ, орлоготой болно, орон байраа бэлдэнэ, дараа нь гэрлэлт, дараа нь хүүхэд гэсэн дарааллаар амьдрал эхлүүлнэ
  • Манайд эхлээд хүүхэд, дараа нь гэрлэхээс аргагүй болно, дараа нь ажил олно, үлдсэн амьдралдынхаа турш орон байртай болох гэж зүтгэнэ.
  • Энд шоудаж ханаад аав болно, манайд шоудаж байхдаа аав болно.
  • Энд улс төр сонирходог хүн байхгүй, манайд хүн бүр улс төрч.
  • Энд шаардлагатай гэж үзвэл бүгд зэрэг босно, жагссан шиг жагсаж, шаардсан шиг шаардана. Манайд амаараа алж өгнө, ачир дээрээ үлээсэн мэт үзэгдэх бараагүй алга болно. 
  • Энд ажил бүтэлгүйтэж, амьдрал болохгүй байвал бурууг өөрөөсөө хайна, манайд өрөөлөөс бурууг эрж, төр засагаа хараана.
  • Энд үйлчилээний газар ажилтан нь угтан авч ямар тусламж хэрэгтэйг асууна. Манайд үйлчигээний ажилтан нь олдохгүй, гай болж олоод авбал гэдсээ дүүртэл загнуулна.
  • Энд барилга байгууламж барихдаа ногоон байгууламжыг нь чухалчилна, модыг нь тойруулаад засна, манайд байсан модыг нь үндсээр нь ховхолж, зүлгийг нь цементлэнэ.
  • Энд худалааны төв барихдаа эхлээд зогсоолоо шийднэ, манайд эхлээд түрээсийн үнийг шийднэ.
  • Энд зам барихдаа борооны ус зайлуулагч заавал хийнэ, манай зам борооноор урсана.
  • Энд улс төрч улсын мөнгөөр хувийн аялал хийсэн бол огцорно, манайд ард түмний хөрөнгийг хуугаар нь туусан ч гүрийнэ, гүлдийнэ... гэх мэт.
  • Швейцарь оронд ирээд арав гаруй жил болоход алхам тутамдаа том жижиг олон ялгааг олж харах. Заримдаа ичих, заримдаа инээд хүрэх, заримдаа онгирох, заримдаа гутах...
  • Эдний бүх юм сайхан гэвэл бас худлаа: аав ээжээ асрамжын газар өгөх, арван зургаан нас хүрэнгүүт хүүхдээ гэрээсээ явахыг шаардах, найз нөхөдтэйгөө уулзахдаа "цаг авах" гэх мэт би одоо ч ойлгож хүлээн зөвшөөрөхөд бэрх зүйл цөөнгүй бий. Гэхдээ л өөрсдийгөө гаднаас нь ажиглахад иймэрхүү жижиг юм шиг хэрнээ том ялгаа байх юм аа бас... 

Энд би хөгжлийн түвшин, шашин соёлын ялгааг биш гагцхүү хүмүүсийнх нь ХАРИЛЦАА, ХАНДЛАГА, түүний ялгааг л харьцуулсан болно. 

Жич: эх орон, ард түмнээ гутаан доромжлох гэсэн өчүүхэн ч бодол байхгүйг найзууд ойлгоно гэж найдна. Уг нь аминдаа өөрийн гэсэн үнэт зүйл, язгуур угсаа, түүх соёлоо хадгалж, чадвал эерэгээр сурталчилж явахыг хичээж буй. Өөлсөн нүдээр биш өөрийн гэж өмөөрсөн сэтгэлээр харснаа л буулгалаа.

2225
таалагдаж байна

108
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419