Мөнгөөр бүхнийг хийж болно гэж боддог хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй

Мөнгөөр бүхнийг хийж болно гэж боддог хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй

Бурханы сургаальд хүний шунал, тачаал, тэнэглэл гуравт хязгааргүй тухай сургасан байдаг нь юутай үнэн.

Аливаа  зүйлд ямагт хэмжээ хязгаар гэж байх ёстой. Энэ бол байгалийн бичигдээгүй  хууль. Шунал ихэдвэл шулам болдог гэж бидний өвөг дээдэс сургадаг.  Ер нь шунал бол аливаа хүний төрмөл зан болохоос олдмол чанар биш мэт. Бага байхад аав ээж минь “Ээ дээ миний хүүхдүүд тэднийхнээс л хол яваарай, удмаараа маш их шуналтай улс шүү” гэж аминчлан захьдаг байсан нь одоо эргээд бодоход юутай үнэн үг байж вэ.

Иймээс л өвөг дээдэс маань шуналд автсан хүнийг шуламнаас доор гэж үздэг байжээ. Аливаа зүйлийг авахыг хэтэрхий их хүсэн дурлах аваас алсдаа гай тотгор, хор хөнөөл болдгийг бид нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна.  Гучин жилийн өмнө нийгэм маань нийтээрээ лүмпэн пролетари шахуу явахдаа мөнгөтэй болохыг мөрөөддөг явсан байх. Гэхдээ яван явсаар бид тэр үеийнхтэй харьцуулахад өнөөдөр амьдрал гайгүй дээшилсэн мэт боловч, дээр оргүй их багагүй нийтээрээ ингэж ёс суртахууны доройтолд орж, хүн чанар гэдэг хамгийн эрхэм нандин зүйлээ уландаа гишгэчихнэ гэж хэн санах билээ.

Өнөөдрийн нийгэмд та намгүй, хөрөнгөгүй бол хэн ч биш. Таныг хэн ч аврахгүй, хайрлахгүй. Шунал гэгч энэ лай ланчиг орчлонгийн хэчнээн ч олон хүнийг гай таригч босоо ороолон болгон хувиргав даа. Өнөөдөр Монгол орон маань хулгайч, дээрэмчингүүдээ шорон гяндандаа багтааж дийлэхгүй боллоо.

Ардчилал гэгч алтан хараацайг эх нутагтаа залж, манийхаа амь амьдралыг өөднө татна гэж өлсөж суусан нөхдүүд өнөөдөр өөрсдөө нистэл баяжиж, газарт хөлөө олохгүй явна. Харин амь амьдрал нь сайн сайхан болно гэж хөөрцөглөж байсан олонхи нь ажилгүйтэл ядуурлын хонгил руу шидэгдэж, арай овсгоотой хэсэг нь гадаад улс орон руу гуйлгачин царайлан бэдэрч, багагүй хэд нь архин далайд живцгээж байна. 

Манийгаа тэжээж байсан сайхан сайхан үйлдвэрүүдийг ч дампууруулаад дууслаа. Газар нутгийг маань эрдэс баялагтай нь сорчлоод  зарчихлаа. Байгаль орчин сүйрч, гол ус хатаж бохирдлоо. Сайн нам, сайн удирдагч манийгаа аврана гэсэн горьдлого тасарч өнөөдөр тэнгэр хол газар хатуу гэгч л болоод байна уу даа.Шуналтнууд олноор төрийн толгойд үүрлэвэл шударга ёс яаж алдагдагдгийг бид ханатлаа харлаа. 

Хүнд өөрөөс нь илүү муу дайсан байдаггүй гэдгийг тэд одоо л зарим нь ойлгож эхэлж байгаа бололтой. Хүний бараг бүх гай зовлон, аюул занал гагцхүү өөрийнх нь хэтэрсэн шуналаас үүсэн гарч хүзүүгээр нь оосорлодог гэдгийг яваандаа бүгд ойлгодог цаг тун удахгүй ирнэ. Өнөөдөр бидний өөрсдийн сонгосон, биднийг удирдаж байгаа далан хэдэн хүнээ дахиад нэг сайн ажиж хар даа. Ихэнх нь тэрбумтнууд, олонхи нь нохойн замаар олсон хөрөнгөө олны хөлөөс хол бүр далайн чандад аваачаад нуучихсан. 

“Оросод хэн жаргалтай вэ” гэж Некрасовын нэгэн зохиолд гардаг шиг Монголд өнөөдөр дарга сайд нар л жаргаж байна. Аргагүй ш дээ тэд өөрсдөө хууль дүрмээ баталж аваад төрийн толгойн дээрээс бөгсөө өндийлгөхгүй байгаа юм чинь. Ийнхүү бид шинэ зуунд бид нар Монгол маягийн хөрөнгөтний ардчилсан нийгмийг тун амжилттай байгууллаа. Одоо үүнийгээ хэрхэн яаж нураахаа өнөөгийн залуус мэдэж дээ. Энэ улс орныг чинь урагшаа явах биш ухардаг араанд нь татчихаад удаж байна шүү. Төрөлхийн шуналтантай яриад нэмэргүй. Харин ядуу амьдралын явцад шуналын  микроб биенд нь үсэрчихсэн хүн бол барагтай өөрийгөө татаж авч дийлдэггүй. 

Малын биед наалдсан хачиг шиг улам бүдүүрсээр томорсоор хувалз болон гэдэс эь гэрэлтэн бэлхийж, эцэст нь өөрөө хага үсэрдэг  жамтай. Мөнгөөр бүхнийг хийж болно гэж үздэг хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй. Одоогийн энэ албан  тушаалаа булаацалдагчид  тэндээ хорь гучин жил шигдэгчид , наймаагаар албан тушаал өгч авалцсан хэн болгон өгөө авааныхаа зарчмыг дор дороо ашиглаад явчихдаг нь хэн бүхэнд илэрхий болсон зүйл. “60 тэрбумын” зарчим бол Монголын төрд гарч байгаа шинэ зүйл биш. ЖДҮХ-ийн санг хуваагаад авчихсан ч саяхны зүйл бас биш.  

Бид зуу наслахгүй, өдөрт арван удаа хоол идэхгүй, дулаан хувцас, толгой хоргодох гэр оронтой байхад л хүн амьдраад явна. Бид цаг нь болоод эзэн бурхан дээр ч юм уу эрлэг номуун хааныд очихдоо эд хөрөнгө авч очихгүй, энэ насандаа хийсэн буян нүгэл хоёроо л чирч авч очно. Үр хүүхдэдээ үлдээхийн тулд гэж бодоцгоодог ч сайн хүүхдүүд түүнийг чинь өөрсдөө олоод авчихна, муу хүүхэд бол тэр хөрөнгийг нь дор нь үрэн таран хийчихнэ.  Харин шунал гэгч шулмын үрийг л үр хүүхдийнхээ тархинд тарьж балрав. Дараа нь юу таринав түүнийгээ л хураах болно шүү дээ.

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419