БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсад айлчлал хийж байна.
Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар, айлчлал энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
БНАСАУ-ын нэгэн өндөр албан тушаалтан бүхий галт тэрэг орон нутгийн цагаар 22.15 цагт Хятадын хилээр нэвтэрсэн тухайн Өмнөд Солонгосын болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлсэн.
Энэхүү айлчлал Ким Жон Уны БНХАУ-д хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал юм. Үүнээс өмнө тэрбээр 2018 оны гуравдугаар сарын 25-28, тавдугаар сарын 7-8 болон долдугаар сарын 19-20-нд Хятад улсад айлчилж байв.