Б.Шүүдэрцэцэг: Дээрэмчдэд татвараа төлмөөргүй байна!
"Urbanek"-ийн Лхагважав дээрэмчдэд татвар төлөхгүй байхыг уриалсан. Тэр уриалгад нэгдмээр байна.
Тав арван ном зарсан би татвараа төлөөд л, төлөөд л байх юм. Одоо ч манайд төлөх татварын үлдэгдэл өчнөөн байна! Гэтэл ингэж дээрэмдэж хураасан татварыг төсөв гэх нэг уутанд хийгээд л, дээр сандайлж байгаа бэрдүүд хуваагаад идчих юмаа!
Тэгээд өөрсдөө болохоор огт огт татвар төлөхгүй! Бидний төлсөн татварыг тэрбум тэрбумаар нь залгилчихна.
Компанийг ААН-ийн ашгийн, суутган, НДШ гээд дороос нь өндийх аргагүй татваруудаар дарамталчихаар хэн хөл дээрээ тогтох, хэрхэн хөгжих юм бэ!!! Тэгээд дээрээс нь НӨАТ гэж хурааж аваад сугалаанд тараачих юм! Татварынхныг урамшуулж байна гэж бас тараана!
Бид яг юу юм бэ? Хэн юм бэ? Грек, Ромын боолууд уу? Одоо нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийн хувь нэмэгдсэн!
Ийм төрд, ийм дээрэмчдэд огт татвар төлмөөгүй байна аа!!!!