Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар энэ сарын 15-аас эхлэн үйлчилнэ
Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар нэгдүгээр сарын 15-аас эхлэн үйлчлэх юм байна. Уг жагсаалтыг хүн амын дунд хамгийн их хэрэглэдэг эмийг нэмэх, зах зээлд хэрэглэхээ больсон эмийг хасаг зэрэг өөрчлөлтүүд оруулсан аж.
Тухайлбал, ходоод, зүрх судас, хоол боловсруулах зам, элэг, цөсний эмийг нэмжээ. Өөрөөр хэлбэл, 32 эмийн үнийн хөнгөлөлтийн хувийг нэмж, жагсаалтад багтсан бүх эм 20-80 хувийн хөнгөлөлттэй байхаар өөрчилжээ. Хөнгөлөлттэй үнээр олгодог эмэнд энэ жил 3.1 тэрбумаар нэмэгдүүлж, 33.9 тэрбум болгожээ