Өмнөговь аймгийн Номгон суманд газар хөдөлжээ
Өмнөговь аймгийн Номгон суманд газар хөдөлжээ. Тус сумын Төхөм багийн ”Хараат-Уулын хэц” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 2-ны өдрийн 11.12 цагт 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, гэхдээ ямар нэгэн хохирол учраагүй" гэх мэдээллийг албаныхан өгчээ.