БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин шинэ оны анхны мэдэгдлээ Тайванийн эрх баригчдад хандан “Бид сэргэн мандаж, хүчирхэг болохын тулд Тайванийг эх газартаа нэгтгэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Си даргын мэдэгдэл хийсэн өдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр бол БНХАУ-ын Засгийн газартай Тайванийн талтай дайсагнасан харилцаагаа зогсоосны 40 жилийн ойн өдөр юм.
1979 оны энэ өдөр АНУ-БНХАУ дипломат харилцаа тогтоосон юм. Энэ өдрөөс Бээжин, Тайванийн эсрэг өдөөн хатгалгаа зогсоожээ.
Тухайн үед Хятадын ардын армийнхан Тайванийн захиргааны арлууд руу өдөр, шөнөгүй их буугаар галлаж, ухуулга хуудас тараадаг байв.
Си дарга “Энэ түүхэн өдөр Хятад шинэ эринд шилжиж буй учир ямар ч хамаагүй аргаар Хятад үндэстэнг нэгтгэх шаардлагатай байна” гэсэн бол Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн мэдэгдээд “Тусгаар, бие даасан хатуу үзэл бодлоо баримтлахгүй бол эх газраас аюул, заналхийлэл ирсээр байна” гэж мэдэгджээ.