Германы баруун хойд хэсэгт орших Цетель хотын нэгэн есөн настай хүү Зул сарын бэлгээ голж, цагдаа дууджээ.
"NDR" сувгийн мэдээлснээр, дуудлагын дагуу цагдаа нар гэрт нь очиход, ихээхэн уурласан хүү хүлээж байсан гэнэ. Хууль сахиулагчид дуудлага бага байсан тул, хүүг тайвшруулах үүднээс, хэргийг тэр даруй шалгаж эхэлсэн гэнэ. Тэд хүүгийн авахыг хүссэн бэлгийн жагсаалтыг, Зул сарын гацуур дор тавьсан бэлгүүдтэй харьцуулж үзэхэд, нэг ч бэлэг таараагүй байна.
Ямартаа ч цагдаа нар бяцхан хүү, гэр бүлийнхнийх нь хооронд үүссэн маргааныг зогсоож чадсан аж. Тэд нар хүүд Санта Клаус өндөр настай тул өөр хүүхдийн бэлгүүдийг андуурч өгсөн гэж итгүүлж чаджээ.