ДАШТ-ээс 18 медаль хүртсэн оюун ухааны тамирчид эх орондоо ирлээ
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож, багаараа нийт 18 медаль хүртсэн манай баг тамирчид эх орондоо ирлээ.
Тэд багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа гуравдугаар байрт эрэмбэлэгдэж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Монголын оюун ухааны академийн шилдэг тамирчид юм.
Манай улсыг төлөөлөн оролцсон 22 тамирчин 21 орны 260 гаруй тамирчид 3 өдрийн турш оюун ухааны хурц өрсөлдөөнийг үзүүлж нийт 60 медалиас 4 алт, 3 мөнгө, 11 хүрэл буюу нийт 18 медалийг эх орондоо авчирлаа.