Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргууд ард түмнээс уучлалт гуйв

2018-12-26, 12:15 Cпорт 1,442 3
Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргууд ард түмнээс уучлалт гуйв

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны асуудал болон бөхчүүдийн дунд үүсээд буй маргаантай бусад сэдвээр "Пума" зочид буудалд өнөөдөр(2018.12.26) мэдээлэл хийлээ. Дархан аварга Х.Бат-Эрдэнэ өдгөө МҮБХ-ны тэргүүний сонгуульт албатай билээ. 

Б.Бат-Эрдэнэ: Аваргууд нэгдэж, Түр зөвлөл байгууллаа

-Бөхийн холбооны маргаан 10 гаруй жил үргэлжиллээ. Одоо эе эвээ олохоор бид явж байна. "Бөхийн өргөө" маань хаалттай байна. "Бөхийн өргөө" рүү дайрахгүй гэсэн баталгаа гаргаж өгвөл зөвшөөрөл өгнө гэсэн шаардлагыг Цагдаагийн байгууллагаас тавьж байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёр аав, хүү, ах, дүүгийн барилдлагатай олон жил монгол бөхийн дэвжээн дээр амьдарч ирсэн хүмүүс. Бидний сэтгэл монгол бөхийнхөө төлөө хэзээд байна. Бид хамт МҮОНТВ-ийн халз мэтгэлцээнд оролцсон. Дархан аваргуудын зүгээс нэгдсэн нэг шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзсэн. Бөхийн холбооны удирдлагуудын маргаан тусдаа зүйл. Ингээд Түр зөвлөл байгуулагдсан. Санаан зоргоор болоогүй. Бөхчүүдийнхээ саналыг авсан хүмүүс байгаа. Түр зөвлөл ямар зарчим баримталж ажиллахыг чиглэл болгосон. Гарьд Б.Гантогтох, Ц.Магалжав нарын бөхчүүд  гэрээний ард гарын үсэг зурсан. Бөхийн холбооны удирдлагын төлөө маргалдаж байгаа хүмүүс энд оролцохгүй. "Бөхийн өргөө"-ний өмнөх ажилтнууд ажлаа хийгээд явж байгаа. Х.Баянмөнх аварга бид хоёрт одоо санал зөрсөн зүйл байхгүй. Би зөөлөн номхон, эв эеийг хичээдэг хүн. Бид хоёрын амжилтаасаа илүү монгол бөхийн жудаг ёсыг хадгалж, хамгаалж явах нь чухал. Энэ тухайд хоёр аварга санал нэгдсэн. Допингийн эсрэг тэмцэхэд ч мөн санал нэгдэж байгаа. Бөхийн хүрээнд олон жил болсон талцал хагарлыг намжаана. 16 жил шүүхээр явсан маргаан яаж үргэлжлэхийг мэдэхгүй ч шүүхийн шийдвэрээс үл хамаараад МҮБХ-ны ажлыг үргэлжлүүлж, "Их Эе"-ийг дахин хуралдуулъя гэсэн санал байгаа. Дараагийн хурал ном журмынхаа дагуу явах биз дээ. Бид хоёроос шалтгаалсан ард түмнээ бухимдуулсан зүйл байвал албан ёсоор уучлалт гуйж байна.

Х.Баянмөнх: Шүүхийн шийдвэр гарангуут Түр зөвлөл татан буугдана

-МҮБХ-ны маргаанаас гадуур Б.Бат-Эрдэнэ бид хоёр асуудлыг шийдэх ёстой. Монгол бөх гэдэг энэ ертцөнч цагийг эзэлсэн аваргуудынхаа жудган дээр тогтож яваад өнөөг хүрсэн. Бөхчүүдээ удирдаж, зохион байгуулах үүрэгтэй. Монгол бөх аваргуудынхаа ёс зүйд удирдуулж, дагаж ирсэн түүхтэй. Бөхчүүд орох, барилдах, монголчууд бөх үзэх газаргүй байж болохгүй. "Бөхийн өргөө" хог шороондоо дарагдаж, 30 гаруй ажилтан нь амьдралаа алдаж байна. Ийм байж болохгүй ээ. Бөхчүүдийнхээ эрхийг хүндэтгэе. Би бол Л.Чинбатын холбоог хууль ёсных гэдэг. Б.Бат-Эрдэнэ наймдугаар “Их-Эе”-ийн шийдвэрийг дагана гэж үздэг. Эцсэт нь, хоёулаа санал нэгдээд,  бөхчүүдээ удирдаад явах хэрэгтэй гэж шийдэн, Түр зөвлөл байгуулж байна. Нас, цолны эрэмбээр Түр зөвлөлийг надаар ахлуулсан. Бид "Монгол бөхийн өргөө"-г нээлгэнэ. Шүүхийн шийдвэр гарсан талын мэдэлд "Бөхийн өргөө" шилжинэ. Шүүхийн шийдвэр гарсан өдөр Түр зөвлөл татан буугдана.  Допингийн эсрэг тэмцэх асуудлыг орхигдуулахгүй. Б.Бат-Эрдэнэ бид хоёр ингэж л тохирсон. Цаашдаа маргаантай байгаа хоёр холбоо бид хоёртой зохицож байж, нэгдсэн “Их Эе”-ийг хийх хэрэгтэй. Ингэхгүйгээр шүүхийн шийдвэр гарснаар асуудал бүрэн шийдэгдэхгүй. Маргаан үргэлжлээд л байна. "Бөхийн өргөө"-гөө цэвэрлэж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх ёстой. Б.Бат-Эрдэнэ бид хоёр бөхийн маргааныг нэг талд гаргах, хоёр холбооны асуудлыг цэгцлэх Түр зөвлөл байгуулж, гарын үсэг зурахдаа “Зөв юм хийж байна уу” гэж нэг нэгнээсээ асуусан. Бид хоёр ингэж хатуу тохирсон юм шүү. 

*** 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН Ч ЭВЛЭРЭХГҮЙ БОЛ 3 ДАХЬ АЛХМЫГ ХИЙНЭ

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-Шүүхээс шийдвэр гарсан ч хоёр холбоо эвлэрч чадахгүй нөхцөл байдал үүсвэл яах вэ?

Б.Бат-Эрдэнэ: -Аливаа Төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулах байртай байна гэдэг их чухал асуудал. Монголын үндэсний бөхийн холбоо анх байгуулагдаж байсан үед их хүнд байжээ. Бид ид барилдаж байсан учраас энэ зовлонг нь мэдрээгүй юм байна. Энд тэнд очиж гуйж, түрүүсэлж, хөлсөлж байж бөхийн барилдаанаа зохион байгуулж ирсэн. "Бөхийн өргөө"-тэй болох хүртэл. Бөхчүүдийг хагаралдуулахгүй байя гэдэг дээр бүгд л санал нийлэх байх гэж харж байна. 

Х.Баянмөнх: Монгол бөхөд дэг жаяг гэх айхавтар юм бий. Б.Бат-Эрдэнэ бид хоёр манлай аваргууд. Шүүхийн шийдвэр аль нэг холбооны талд нь гарсны дараа асуудал дахиад үргэлжилбэл гурав дахь алхмыг бид хийнэ. Монгол бөхөд эрс шинэчлэл хийх шаардлага байгаа. Ер нь бол би барилдахаа болиод эрдмийн мөр хөөж, Б.Бат-Эрдэнэ  улс төрд ороод бөхийн асуудал орхигдсон юм билээ.

-Бөхчүүд дангаараа асуудлаа ярилцаж болдоггүй юм уу. Бөхийн хүрээний бус хүмүүс оролцохоор маргаан дэгдээд байна гэж бөх сонирхогчид, ард түмэн харж байна?

Б.Бат-Эрдэнэ: -Төрийн бус байгууллага бие дааж үйл ажиллагаа явуулахад амаргүй. Сайн менежер чухал. Эсвэл мөнгө, төгрөгтэй бизнесмэн хүний нөлөө, оролцоо тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй болдог. Нөгөө гарц нь нэр, нөлөөтэй улстөрч хүнийг удирдлагадаа оруулах. МҮБХ 28 жилийн хугацаанд энэ зовлонг хангалттай туулж өнгөрсөн юм байна. Бөхчүүдийнхээ барилдааныг яавал шударга болгох, яавал даваа наймаалдаггүй, барилдааны дэг, жаягаа мөрдөж барилддаг болгох талаар бөхчүүдтэйгээ ярина. Бид өнөөдөр Бөхийн холбоотой, ийм сайхан "Бөхийн өргөө"-тэй болсон байна. Тэгэхээр асуудлыг аль аль талаас нь харж шийдэх нь чухал гэж бодож байна. 

Х.Баянмөнх: -Дээр би хэлсэн. Гурав дахь шийдвэрийг Б.Бат-Эрдэнэ бид гаргана гэж. Энэ асуудлыг бид шийдвэрлэж чадна. Бидний дунд үл ойлголцсон зүйл байхгүй. Бид хоёрын хэлсэн үгийг эрх биш бөхчүүд хүлээж авах байх.

-Бөхийн холбоог хоёр хуваагдчихсан байна гэж тайлбарлах хүмүүс бий. Үнэхээр тийм зүйл байна уу?

Б.Бат-Эрдэнэ: Хуваагдсан гэж үзэхгүй байгаа. Удирдлагууд нь хоёр хуваагдсан болохоос МҮБХ хуваагдаагүй.

Х.Баянмөнх:  Хуваагдаагүй.  Би Л.Чинбатын холбоог зөв гэж үздэг. Б.Бат-Эрдэнэ наймдугаар “Их-Эе”-ийн шийдвэрийг албан ёсны гэж үздэг гэхчлэн үзэл бодлын зөрүү бол бий.

-"Монгол бөхийн өргөө"-г төрийн мэдэлд авах тухай яригдсан. Та бүхэн үүнд ямар байр суурьтай байна вэ?

Х.Баянмөнх: -Бөхчүүд бид "Монгол бөхийн өргөө"-г булаацалдаад байгаа зүйл байхгүй ээ. Төр мэдэлдээ авлаа гэхэд нэг бодлого явуулж таарна даа. Төр авах гэдэг амьдралд нийцэхгүй юм. "Бөхийн өргөө" байсаар байтал бөхчүүд нь барилдах газар олдохгүй яваа юм чинь төрийн мэдэлд авахаар яах болж байна. Яаж ч магадгүй юм болох нь байна шүү дээ. 

-Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын барилдаан  "Бөхийн өргөө"-нд зохион байгуулагдах уу?

Б.Бат-Эрдэнэ: -“Буян-Ухаа” спорт цогцолборт болно. Монгол үндэсний бөхийн холбооноос Ерөнхийлөгчийн Тамгын газарт санал хүргүүлж, ойлголцсон. Сүүлийн үед үзэгчдид болоод барилдах бөхчүүдийн тоо нэмэгдсэн учраас зарим томоохон барилдааныг “Буян-Ухаа” цогцолборт зохион байгуулж 

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419