Н.Төгсцогт дэлхийн аваргын бүсийн төлөө Клаудио Марреротой тулалдана
Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын дэвжээнд босоо байгаа “King Tug” Нямбаярын Төгсцогт ирэх сарын 26-нд WBC болон IBO холбооны дэлхийн аварга, Доминикан Улсын боксчин Клаудио Марреротой 12 раунд тулалдахаар болсон байна. Тус тулаан 17 000 хүний суудалтай алдарт “Barclays сenter” ордонд болох юм байна. Төгсцогт-Маррерогийн “дуэль”-д хэн ялсан нь IBO буюу Interna¬tional boxing organization холбооны 57.2 кг-ын эзэнгүй байгаа Дэлхийн аварга цолыг эзэмших юм байна.