Нью Йорк хотоос дундаж давхаргынхан эрчимтэй дүрвэж байна гэж "New York Post" сонинд бичжээ.
Хамгийн сүүлд явуулсан хүн амын тооллогын үр дүнгээс үзвэл, өдөр тутам тус хотыг 100 хүн орхин гарч байна. Тус хотоос хүмүүс ийм олон тоогоор дайжиж байгаа нь татвар болон амьдралын өртөг өсч, цалин буурч байгаатай холбоотой гэнэ. Энэ нь, ялангуяа, дундаж давхаргынханд илүү хүндээр тусч байгаа аж. Ийм үзэгдэл 1930-аад оны Их хямралаас хойш үзэгдэж байгаагүй байна.
Америкийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судалгаанаас үзвэл, Нью Йорк хотын хүн амын 48 хувийг жилийн 30-60 мянган ам.долларын орлого бүхий оршин суугчид эзэлдэг бөгөөд тэднийг дундаж давхаргад хамруулдаг байна. Нью йоркчуудын 31 хувь нь үүнээс бага орлоготой бол 21 хувь нь жилийн 60 мянган ам.доллараас дээш орлоготой гэнэ. АНУ-ын бусад томоохон хотуудтай харьцуулахад Нью Йорк хотын дундаж давхаргынхан орлогын хэмжээ эрчимтэй буурч байгаа ажээ.