Кимико Такахаши: Эрх чөлөөгүй өссөн хүүхэд бүтээлч чадваргүй болдог

Кимико Такахаши: Эрх чөлөөгүй өссөн хүүхэд бүтээлч чадваргүй болдог

Японы сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн буюу цэцэрлэгийн багш, “Сүжеташанд” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Кимико Такахашитай ярилцлаа.

 

-Өөрийгөө танилцуулна уу. Монголд ирээд хэр удаж байна вэ?

-1998 онд Монголд анх удаа ирээд Дарханд хоёр жил амьдарч байлаа. Ингээд 2004 оноос хойш Улаанбаатарт амьдарч байна. Манай “Сүжеташанд” төрийн бус байгууллага сургууль цэцэрлэгт явж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог. 

 

-Японд мэргэжлээрээ хэр удаан ажилласан бэ?

-Цэцэрлэгийн багшаар найман жил ажилласан. Монголд үүнээс илүү хугацаатай ажилласнаар илүү их туршлага хуримтлуулж байна. 

 

-Монгол болон япон хүүхдийн ялгаа хэр их байна вэ?

-Анх удаа Дарханд ажиллахаар очоод хүүхдүүдийг яагаад японоор ярихгүй байна вэ гэж гайхаж байлаа. Тавхан жилийн амьдралын туршлагатай хүүхдүүдийн хувьд өөр хоорондоо тийм ч их ялгаа байхгүй. Амьдарч буй орчин, хэл ярианы хувьд өөр шүү дээ. Энэ нь цаг агаартай холбоотой байж магадгүй. Монголд зуны дэлгэр цагт цэцэрлэгүүд хаачихдаг. Энэ үед хүүхдүүд гэртээ тоглоод л байж байдаг. Японд бол цэцэрлэг нь зун илүү олон цагаар ажилладаг.

 

...Чөлөөгүй өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо аливаа зүйлийг хүнд тохируулж, хүнээс хамаарч хийдэг, сэтгэдэг болчихдог. Бүтээлч чадвар дутагддаг. Хүүхдээ ямар ч хамаагүй үнээр үгэндээ оруулж, эрхшээлдээ байлгаснаар хожим засах боломжгүй том алдаа, харуусал дагуулж болохыг эцэг эхчүүд анхаарах нь зүйтэй. Үүнийг хийчихвэл гоё амттай чихэр өгнө гэж хүүхдээ хуурах нъ хамгийн буруу арга. Үүнээс илүүтэйгээр хүүхдэдээ ямар нэг зүйлийг өөрийнхөө төлөө хийх нь зөв зүйтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй...

 

-Монгол хүүхдүүдтэй ажиллаад удаж байгаа юм байна. Хүүхдүүдэд ямар чадвар сургахыг зорьдог вэ?

-Одоо арай өөр болж байна. Хэдэн жилийн өмнө Монголд боловсрол, боловсрол, боловсрол гэдэг байсан. Ингээд маш их дуу, шүлэг цээжлүүлдэг. Энэ нь буруу биш ч хүүхдийнхээ насанд тохирсон амьдралын дадал туршлагын талаар бага орж байсан. Одоо арай өөр болж байгаа. Хүүхэд чөлөөт цагаас их зүйл сурч, хөгжиж байдгийг багш нар мэддэг болсон. Гэхдээ хангалттай хэмжээнд хүрээгүй л байна. Япон хүүхдүүдэд дуу, шүлэг заадаг ч хүний амьдралын анхан шатны чадавхуудад анхаардаг. Жишээ нь, таван настай хүүхдийг балаа зөв зүйтэй барих, зурах зэрэг чадварт сургаж байна.

 

-Япон, монгол ээжүүдийн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх арга барил хэр өөр байдаг вэ?

-Би жилдээ нэг юм уу, хоёр удаа Япон руу явдаг. Японд очоод жаахан хүүхдийн ээжийг харахаар монгол ээжүүдээс илүү их стресстэй байгаа мэт санагддаг. Чи ганцаараа амьдарч байгаа биш олон хүнтэй нэгэн зэрэг хамт амьдрах хэрэгтэйд илүү анхаардаг. Олон хүн дундах би-гийн тухай япон ээжүүд их анхаардаг. Монгол эцэг, эхчүүд хүүхдэдээ “хайртай” гэж маш тодорхой хэлж чаддаг.

 

-Монгол ээжүүд хүүхэдтэйгээ харьцахдаа юуг анхаарах хэрэгтэй бол?

-Хүүхдээ чөлөөтэй байлгах гэдэг нь замбараатай, хариуцлагатай байхыг хэлнэ. Хүүхэд угаасаа дүрэм журамгүй өөрийн дураар байх дуртай тул чөлөөтэй гэдэг нь юу гэсэн үг болохыг эцэг, эхчүүд багш нар ойлгуулах нь чухал. Юм бүхнийг эсэргүүцэж, өөрийнхөөрөө зүтгэхийг эрх чөлөө гэж туйлшрах нь өрөөсгөл ойлголт юм. Эрх чөлөөгүй өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо аливаа зүйлийг хүнд тохируулж, хүнээс хамаарч хийдэг, сэтгэдэг болчихдог. Бүтээлч чадвар дутагддаг. Хүүхдээ ямар ч хамаагүй үнээр үгэндээ оруулж, эрхшээлдээ байлгаснаар хожим засах боломжгүй том алдаа, харуусал дагуулж болохыг эцэг эхчүүд анхаарах нь зүйтэй. Үүнийг хийчихвэл гоё амттай чихэр өгнө гэж хүүхдээ хуурах нь хамгийн буруу арга. Үүнээс илүүтэйгээр хүүхдэдээ ямар нэг зүйлийг өөрийнхөө төлөө хийх нь зөв зүйтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

 

-Сүүлийн үед гар утсыг хүн бүр л ашиглаж байна. Бага насны хүүхдээ гар утсаар тоглуулах нь хэвийн үзэгдэл болсон шүү дээ.

-Намайг анх Монголд ирэхэд айл  бүрт гар утас байгаагүй. Цаг үе өөр байсан. Хүүхдийн утас гэж Японд байдаг. Танихгүй хүнээс ирсэн утсыг авах боломжгүй. Мөн байршил тогтоогчтой утас байдаг юм билээ. Хүүхэд бол эцэг эхийн толь. Гэр бүлийн уур амьсгал, эхнэр нөхрийн харилцаа гээд бүхий л зүйл тэдний хүмүүжилд нөлөөлдөг. Хүүхдийнхээ хажууд бусадтай харилцахдаа үг бүрээ цэгнэх хэрэгтэй. Хэн нэгэнд худал шалтаг тоочих нь хүртэд хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байдаг. Тиймээс гар утас хэрэглэх нь муу гэдгийг өөрсдөө ойлгож, зарцуулах хугацаагаа ч багасгах хэрэгтэй.

 

-Монголд амьдрахад хэр байдаг вэ. Та монголоор их сайн ярих юм?

-Хүнд асуудал байхгүй дээ.  Японд байхдаа гурван сарын  хугацаанд монгол хэл сурах гэж уйлах үе ч байсан. Гэхдээ би тэр хэцүү бүхнийг даваад гарсандаа баяртай байдаг. Тухайн үед шантарч хойш суусан бол би энд ингээд яриад сууж байхгүй байсан. Сэтгэл хүрэхгүй бол хүн юу ч, хийхгүй. Би Монголд очоод ийм зүйл хиймээр байна гэсэн сэтгэл минь өнөөдрийн намайг бүтээсэн.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419