Санта Клаус бяцхан охинд цэрэг аавыг нь “бэлэглэсэн” гайхамшигт түүх
Зул сар, шинэ жилээр сайхан бэлэг авна хэмээн манай гаригийн бяцхан хүүхэд бүр тэсэн ядан хүлээдэг. Зарим нь бүр баяр яагаа ч үгүй байхад зурвас бичээд хадгална, зарим нь Санта Клауст захидал илгээнэ.
Тэд чихэр жимс, амттанаас эхлүүлээд муур нохой, хав хүснэ. Америкийн олон жаалын хувьд дэлхийн өөр өөр улсад цэргийн алба хааж үүрэг гүйцэтгэж, байлдаж яваа аавтайгаа уулзах, аавыгаа гэртээ ирүүлэхийг өвлийн өвгөн Санта Клаусаас хүсч захидал илгээн, чихэнд нь шивнэдэг байна. Ийм нэг тохиолдол 2015 оны Зул сарын баяраар АНУ-д болсон байна. Америкийн зэвсэгт хүчний байлдагч Трент Баскервиль Иракт үүрэг гүйцэтгэн гэртээ есөн сар ирээгүй байна.
Харин бяцхан охин нь аавыгаа санаад өвлийн өвгөн Санта Клаусаас аавыг минь эргүүлж авчраад өгөөч гэж захидал бичжээ. Азаар Зул сарын баярын өмнөхөн Трент Баскервиль эх орондоо эргэн ирэхэд ээж нь Санта Клауст хандаж өвлийн өвгөн байдаг, хүүхэд багачуулын хүсийг биелүүлдэг сайн хүн гэдэгт итгэлтэй охиноо баярлуулахаар “хуйвалдсан” байна.
Худалдааны төвөөр явж байхдаа охин мөн л аавыг минь эргүүлж авчраач гэж Санта Клаусаас хүсэхдээ өвлийн өвгөний хураалттай олон бэлэгний ард аав нь сууж байгааг хэрхэн төсөөлөх билээ.
Санта өвөө охиныг нүдээ анихыг тушаагаад шидэт дохиураараа хэдэнтээ дохиод охин нүдээ нээхэд охины хэдэн сараар санаж мөрөөдөж байсан аав нь зогсч байх нь тэр. Бяцхан охины хувьд ямар гайхамшигтай, мартагдашгүй Зул сар болсон бол.....