Нүүрснээс төсөвт 845.8 тэрбум төгрөг төвлөрчээ
Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар хураамжийн мэдээллийг хүргэж байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 1,940.0 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Нарийвчилбал,
- Алт 71.8 тэрбум төгрөг
- Нүүрс 845.8 тэрбум төгрөг
- Цайр 73.0 тэрбум төгрөг
- Зэс 846.4 тэрбум төгрөг
- Төмөр 16.1 тэрбум төгрөг
- Жонш 14.7 тэрбум төгрөг
- Бусад 72.2 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн байна.
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 524 тэрбум төгрөг буюу 37 хувиар өсчээ. Үүнээс:
- Алт 26.9 тэрбум төгрөг буюу 59.9 хувь
- Нүүрс 338.1 тэрбум төгрөг буюу 66.6 хувь
- Цайр 11.4 тэрбум төгр өг буюу 18.6 хувь
- Зэс 113.5 тэрбум төгрөг буюу 15.5 хувь
- Төмөр 4.6 тэрбум төгрөг буюу 39.3 хувь
- Жонш 4.5 тэрбум төгрөг буюу 44.6 хувь
- Бусад 25.1 тэрбум төгрөг буюу 53.2 хувийн өсөлттэй байна.