Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

Н.Зоригт: Италичуудын гайхуулдаг технологи манайд байсан

“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Хос аз” компанийн ерөнхий захирал Н.Зоригтийг урилаа.

 

–Монгол Улс хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг. Тиймээс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг бизнесийнхэн онцолж байна. Таны бодол?

-Манай улсын хувьд өмнөх нийгмийн үед үйлдвэрлэл хөгжсөн байсныг мартаж болохгүй. Тэр ч бүү хэл мэргэжилтнүүдээ бэлтгэхэд улсаас их анхаарч байсан юм. Тухайлбал, гутлын үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг Чехэд суралцуулж байсан юм шүү дээ. 1979 онд Чех гутлын үйлдвэртээ өргөтгөл хийж би шинэ үйлдвэрт нь загвар зохион бүтээгчээр ажиллаж байв. Тухайн үед манайх руу явуулахаар 24 загварыг зохиоход би туслахаар ажиллаж байлаа. Ингээд 1982 онд төгсч ирээд Гутлын үйлдвэрт ажилд орсон. Хэдийгээр тухайн үеийн нийгмийн байдал хэцүү байсан ч мэргэжлээрээ ажилласан. Манай үйлдвэрийн дарга шинэ, залуу загвар зохион бүтээгчийнхээ ур чадварыг гаргах даалгавар өгч билээ. Хэсэг судалгаа хийсний дараа монголчуудад спорт гутал байдаггүйг анзаарч шинээр пүүз хийх санаагаа хэлж байв. Анх удаа “Наадам” гэдэг брэндийн пүүз зохиож байлаа. Дарга, сайд нарт таалагдсан юм. Би сурч байхдаа нэлээд өндөр зэрэглэлийн загварын товчоонд ажиллах боломж олдсон. Тэр маань эх орондоо ирсний дараа ажлын туршлага болж байсан юм. Загвар зохион бүтээхийн тулд хэдэн дамжлагаар гарах вэ гэдгээ тодорхойлсон. Мэдээж тухайн үеийн ажилтнуудад таалагдаагүй л дээ. Өөрөөр хэлбэл, гутлыг үйлдвэрлэхийн тулд эхлээд загвар зохион бүтээгч ямар хэлбэртэй байх вэ гэдгээ зохионо. Түүний дараагаар инженер дизайнер тухайн зохиосон загварыг үйлдвэрлэхэд бэлтгэх учиртай. Ингэхдээ ямар технологи ашиглах вэ, ямар материалаар хийх вэ гэдэг сонголтыг хийнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл хүний биеийн онцлогт тохируулахын тулд судалгаа хийх шаардлагатай. Ер нь бусад улс оронд инженер дизайнер гэдэг мэргэжил хамгийн их эрэлттэй байдаг. Харин манай улсад энэ мэргэжлийг төдийлөн ойшоохгүйгээр барахгүй загвар зохион бүтээгчтэй андуурдаг.

 

–Таныг мэргэжил эзэмшээд ирж байх тэр үед гутлын үйлдвэрээс эхлээд хөнгөн үйлдвэр нэлээд эрчимтэй хөгжсөнийг тухайн үед ажиллаж байсан хүмүүс ярьдаг л даа?

-Тиймээ. Бид өнгөрснөө үгүйсгэж болохгүй. Олон сайхан үйлдвэр байсан юм. Тэр байтугай 1985 онд гутлын үйлдвэр ирээдүйд ямар байх вэ гэдэг асуудлыг ярилцан туршилтын үйлдвэр байгуулж байлаа. Хэрэв зах зээлийн нийгэмд шилжих үед тэр үйлдвэрийг татан буулгаагүй бол одоо италчуудын дэлхийд гайхуулаад байгаа технологийг хэрэглэж байсан юм шүү дээ. Ер нь тухайн он цагт аж үйлдвэрийн паркийн хөгжил сайн байсныг ярих хүн ховорджээ. Манай улсын гутлын үйлдвэр тухайн үедээ Чехийг гүйцэхгүй ч Германыг хол хаясан хөгжилтэй байлаа. Учир нь Чех тоног төхөөрөмжөө өөрсдөө хийдэг байсан юм. Тэр үед бид урт хугацааны төлөвлөгөө гарган 2000 он гэхэд 15 сая гутал үйлдвэрлэхээр төлөвлөж байв. Мэдээж хүн амынхаа хэрэгцээг 100 хувь хангахын зэрэгцээ Иркутск, Өвөрмонгол руу гутлаа экспортлохоор тооцоолсон. Харамсалтай нь нийгэм солигдохын сацуу үйлдвэрүүдээ хувьчилснаар дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй. Манай гутлын үйлдвэр ид ажиллаж байх үедээ 500 мянган ажлын гутлын түрий оёж Чех рүү нийлүүлдэг байлаа. Мөн Иркутск руу нэг сая гутлын түрийг экпортлодог байсан. Тэр ч бүү хэл хятадууд ирж гутлын үйлдвэртэй танилцах нэрийдлээр тоног төхөөрөмжийг маань судалж байсан түүхтэй. Тэгэхээр бид өнгөрсөнд юу ч байгаагүй мэтээр аяглах хэрэггүй.

 

–Тэгвэл одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дутагдаж байгаа зүйл юу вэ?

-Нэгдүгээрт, хүмүүсийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдөх хэрэгтэй. Сургуулиа төгсч ирэхэд гутлын үйлдвэр хоёр байшинтай том хашаа байж билээ. Бид хагас бүтэн сайн гэж ялгалгүй их цэвэрлэгээ хийнэ. Мод тарина гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ ажилладагсан. Хэрэв улсынхаа эдийн засгийг чадавхжуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл хүний нөөцийн асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Мөнгө, тоног төхөөрөмжтэй байлаа гээд ажиллах боловсон хүчингүй бол үйлдвэрлэл ч, эдийн засаг ч хөгжихгүй. Гэхдээ энэ нь зөвхөн манай асуудал биш. Японд ч тулгамдсан асуудал болж байна. 1992 онд Монгол Улсын төсөв 600 тэрбум төгрөг байсан бол одоо есөн их наяд төгрөг болсон. Гэвч хүмүүсийн амьдрал тэр үеийнхээс төдийлөн өөрчлөгдсөн үү гэдэгт анхаарах хэрэгтэй.

 

–Магадгүй хүмүүсийн хэрэглээ өөрчлөгдсөн нь өсөлт гэж хэлэх байх л даа?

-Хэрэглээний тухайд нийгмээ дагаад өөрчлөгдсөн байж болно. Харин тэр үеийн нийгэмтэй харьцуулбал ажлын байр хомс байна. Хүмүүсийн орлого тэгш бус байна. Тэгэхээр ажлын байрыг олноор бий болгож тогтвортой ажиллах нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой юм. Ер нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэл нэлээд жин дардаг. Социалист нийгмийн үед үйлдвэрүүдэд хүмүүс ажилладаг байсан. Хэдийгээр ажилчин анги гэж нэрлэдэг ч хүмүүс амьдралынхаа хэрэгцээг хангаж байсан юм шүү. Нөгөөтэйгүүр мэргэжилтэй, дунд шатны ажилтнууд нэр хүндтэй байлаа. Үе залгамжилсан ажилтнууд төрөн гарч, түүгээрээ бахархдаг байлаа. Гэтэл орчин цагт дээд боловсролыг эрхэмлэснээр мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орчихсон. Ийм байж үйлдвэрлэл хөгжүүлэх тухай ярих нь хэт өрөөсгөл.

 

–Тэгвэл үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?

-Би үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг зүйлийг эрэмбэлж бичээд П.Очирбат Ерөнхийлөгчөөс эхлээд бүх ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлж байсан. Харамсалтай нь ганц нь ч биелээгүй.

 

–Тухайлбал?

-Манай улс нэг сая гаруй хүүхэдтэй. Тэдэнд жил бүр тэтгэмж олгох тухай ярихын оронд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэн үйлдвэрүүдээ дэмжихийг хүссэн. Хэрэв импортын татвараар дотоодын бүтээгдэхүүнээ хамгаалж чадахгүй бол үйлдвэр хөгжих тухай ярих ч хэрэггүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тухай 18 жилийн турш ярьж байна. Энэ хугацаанд гутлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж байгаагүй. Мөн оёдлын үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийг ч гаалийн татвараас чөлөөлөөгүй. Үүнийг гаалийн байгууллагын цахим хуудсаас харж болно. Үйлдвэрүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгож байна гэх юм. Гэтэл тэр хөрөнгө оруулалтын дийлэнх нь тоног төхөөрөмжийн зардалд явж байгаа. Гаалийн татвартаа “дарлуулж” байгааг олон хүн ярьж байна. Нөгөөтэйгүүр, хэн нэгний хийж байгаа бизнес ашигтай гэж харвал бүгд тэр салбар руу хошуурна. Энэ нь үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс илүүтэй дампууруулж байгаа юм. Энэ мэтчилэн болохгүй байна гээд тоочвол олон асуудал бий. Энд нэг л зүйлийг онцолмоор байна. Бид өнгөрсөн нийгмийн үед үйлдвэрлэлийг хөгжүүлж байсан туршлагатай. Үүнийгээ эргэж харах нь зүйтэй. Мэдээж тулгамдах асуудал нь мэргэжилтэй боловсон хүчин байх болно. Тэгэхээр энэ тал руугаа төрийн зүгээс анхаарлаа хандуулж нарийн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэж, тогтмол ажлын байртай болох нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй юм. Үүний тулд бизнесийн болоод үйлдвэрлэлийн орчныг сайжруулах учиртай.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419