Шинэ оны өмнө жил бүр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос дэлхийн чансааг жин тус бүрт буюу 14 жинд тэргүүлсэн Оны шилдгийн шилдэг жүдочдоо тодруулдаг уламжлалтай.
Ийнхүү оны эцэст тухайн жиндээ дэлхийн чансааг тэргүүлсэн шилдэг 14 жүдочид тус бүр 50 мянган ам.долларын шагнал гардуулдаг билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон “Мастерс 2018” тэмцээнээр энэ жилийн тэмцээн өндөрлөж, жин жин бүрийн чансааг тэргүүлэх жүдочдын нэрс болон 50 мянган ам.долларын эзэд тодров. Энэ жилийн тухайд манай бөхчүүдээс дэлхийн чансааг тэргүүлэх хүн тодроогүй байна.
2018 онд дэлхийн чансааг тэргүүлсэн жүдочдыг танилцуулъя.
Эмэгтэй: 48 кг-д Дария Билодид (Украин) – 6485 оноо, 52 кг-д Амандин Бушар (Франц) – 6635 оноо, 57 кг-д Цүкаса Ёшида (Япон) – 6930 оноо, 63 кг-д Кларисс Агбегнену (Франц) – 8526 оноо, 70 кг-д Чизүрү Араи (Япон) – 6250 оноо, -78 кг-д Гуус Стийнхуис (Нидерланд) – 6248 оноо, +78 кг-д Идалис Ортис (Куба) – 6390 оноогоор тус тус шалгарлаа.
Эрэгтэй: 60 кг-д Роберт Мшвидобадзе (ОХУ) - 6176 оноо, 66 кг-д Хифүми Абе (Япон) - 6050 оноо, 73 кг-д Ан Чан Рим (БНСУ) - 6280 оноо, 81 кг-д Саид Моллай (Иран) - 6394 оноо, 90 кг-д Николоз Шеразадишвили (Испани) - 7166 оноо, -100 кг-д Варлам Липартеллиани (Гүрж) - 7408 оноо, +100 кг-д Гурам Тушишвили (Гүрж) - 8102 оноогоор тус тус тодорсон байна.