Газрын тосоо өөрсдөө олборлохгүй юм бол өр тавин байж боловсруулах үйлдвэр барих хэрэг байна уу?

Газрын тосоо өөрсдөө олборлохгүй юм бол өр тавин байж боловсруулах үйлдвэр барих хэрэг байна уу?

Ардчиллын салхи сэвэлзэж, ард иргэдийн ахуй амьдрал даржин байх тэр цаг үед Ерөнхийлөгч асан П.Очирбат саарал дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааснаар дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болж, үнийн хөөрөгдлөөс сална гэсэн итгэл тээсээр 20 жилийн нүүр үзжээ. Энэ үеэс хойш газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар таван удаагийн оролдлого хийсэн боловч амжилт ололгүй бүг дэрсэн. Азаар гэх үү, цаг хугацааны тохиолоор гэх үү. Ямартай ч БНЭУ-тай хамтарч газрын тосны үйлдвэр байгуулах шавийг У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард тавьснаар дотооддоо шатахуун үйлдвэрлэх гарц нээгдэж хонгилын үзуүрт гэрэл ассан юм.

Учир нь Монгол Улс жил бүр 1,2 тэрбум ам.долларыг шатахуун имлортлоход зарцуулдаг бөгөөд ингэснээр жижиглэнгийн худалдааны үнэ өсөх, инфляц хөөрөгдөх суурь болдог гэдгийг эдийн засагчид дор бүрнээ хэлж, анхааруулдаг. Хамгийн наанадаж сүүлийн таван жилийн хугацаанд дизель шатахууны үнэ 33.7 хувиар өссөн нь инфляци хөөрөгдөх гол хөшүүрэг болсон юм. Тиймдээ ч дотооддоо шатахуун үйлдвэрлэх нь импортын шатахууны хараат байдлаас гарч, дагаад нийгэм, эдийн засаг тоггворжиж, иргэдийн амьдрал сайжрах суурийг цутгах боломжийг монголчууд бид атгасан нь энэ юм.

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 2022 оны эцсээр ашиглалтад орсноор жил бүр 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Үйлдвэрлэлийн хувьд шатахуун, дизель, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий зэрэг бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэх боломжтой. Түүнчлэн евро-4 стандарт хангасан 92-95 октантай шатахуун,онгоцны түлш, замын битүм гаргаж авах аж. Өөрөөр хэлбэл, шатахууны жижиглэнгийн үнэ 30 орчим хувиар буурах боломжийг бүрдуүлнэ. Дагаад ДНБ-ий үйлдвэрлэл даруй 20 орчим хувиар нэмэгдэх, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 орчим хувиар, боловсруулах үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдэх тооцоог УУХҮЯ-наас танилцуулсан. Мөн импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурч, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр дунджаар 360 сая ам.доллар төвлөрөх тооцоог гаргажээ. Харин Үндэсний статистикийн хорооноос гадаад худалдааны өндөр дүнтэй алдагдал буурч, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй дарамт салснаар инфляц 6.1 хувиаас буурах боломжтойг мэдээллэсэн юм. Дотооддоо шатахуун үйлдвэрлэснээр бидний амьдралд ийм ийм эерэг өөрчлөлт гарна. Гэвч үйлдвэр байгуулах суурь тавьснаар нэг тэрбум ам.долларын өрийн тоолуур гүйж эхлээд зогсохгүй шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон газрын тосоо хаанаас хэнээс, хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэдэг асуулт эрхгүй урган гараад байна. Монголчууд бид өөрсдөө, дахин хэлье. Монголчууд бид өөрсдөө газрын тос олборлодоггүй. Дээр хэлсэнчлэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч саарал дээлээ мялаан байж,

“Монголчууд газрын тос олборлодог боллоо” гэж хэлсэн нь үнэндээ хий хоосон зүйл байсан" юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст мэдээллэснээр манай улсад газрын тосны 33 талбайд, 13 бүтээгдэхүүн хуваах гэрээ хийжээ. Эдгээрээс бидний мэдэх Тосон-Уул-ХIХ, Тамсаг-XXI талбайд “Петрочайна дачин тамсаг" харин “Доншен газрын тос Монгол” компани Бүтээгдэхүүн хуваах-97 талбайд тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

“Петрочайна дачин тамсаг” компанийн хувьд БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа бөгөөд төрийн өмчит “Дачин ойл фийлд лимитед” компаниас 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд гэрээт талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах эрх үүргийг АНУ-ын “Соко интернейшнл” ХХК-иас шилжүүлэн авчээ. Ингэснээр хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай дээрх компани Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-ХХI талбайд өнөөг хүртэл газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл “Доншен газрын тос Монгол" ХХК-ийн хувьд БНХАУ-ын “Доншен жингүн петролеум девелопмент групп сток” компани нь Засгийн газрын 1997 оны хоёрдугаар сарын 19-ний 47 дугаар тогтоолоор 2003 оны хоёрдугаар сарын 15-нд баталсан бүтээгдэхүүн (хуваах эрх, үүргийг Австралийн “Рок ойл (Говь) компаниас шилжүүлэн авчээ. Ингээд мөн л хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай компани Дорноговь аймагт газрын тосны үйл ажиллагаа явуулж байна. Дээрх компаниуд нь 1993 оноос хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Петрочайна дачин тамсаг” компанийн эзэмшиж буй Тосон-Уул-ХIХ талбайн нийт газрын тосны баталгаат нөөц нь 179 сая тонн, үүнээс газрын тосны ашиглалтын баталгаат нөөц нь 20.17 сая тонн гэж бүртгэгджээ. Тэгвэл Тамсаг-ХХI талбайн газрын тосны баталгаат нөөц нь 127.509 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 14.01 сая тонн, ус шахалтын горимоор ашиглах ашиглалтын баталгаат нөөц нь 21.018 сая тонн. Харин “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах-97 талбайн нөөц нь 26.5 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 21.018 сая тонн. Харин “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн Бүтээгдэхүүн хуваах-97 талбайн нөөц нь 26.5 сая тонн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 2.07 сая тонн гэж Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн байдаг юм байна.

Эндээс үзвэл, монголчууд бид газрын тос өөрсдөө олборлодоггүй. Харин БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс газрын тосны олборлолт хийдэг болж таарч байгаа юм. Тэгвэл жилд 1.5 сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК 2022 онд ашиглалтад орох үед дээрх хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниудаас газрын тос худалдаж авах замаар шатахуун үйлдвэрлэхээс өөр сонголт бидэнд үлдэхгүй. Хэрвээ Засгийн газар ийм тохиролцоо хийхвэл 2022 оноос шатахууны үнэ 30 орчим хувиар буурна гэж тооцоолсон нь бүтэх нь юу л бол.

Нөгөөтэйгүүр, монголчууд бидэнд газрын тос олборлоход зарцуулах хөрөнгө мөнгө, хүчин чадал хязгаарлагдмал. Харин азаар эрсдлээ дааж, газрын тосны хайгуул хийхээр дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Макс ойл” компани 2017 оны зургадугаар сараас хайгуул хийж эхэлсэн. Гэвч тэдний эл үйлдэл монголчуудад огтхон ч таалагдсангүй бололтой. Учир нь бид нэгдэж чаддаггүй атаач зантай хүмүүс. Жинхэнэ үнэн гэвэл энэ л байх. Тиймдээ ч “Макс ойл” компанийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны хайгуул хийхийг эсэргүүцсэн. Бүр нийгмээрээ давалгаалсан. Чухамдаа яагаад. Үүнд атаач, өөнтөгч зан нөлөөлөв үү, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашигт сөргөөр нөлөөлөх учир нийгмийг турхирч байна уу. Үүний хариултыг бид олох ёстой. Учир нь тэгж байж импортын шатахууны хараат байдлаас гарах эхлэл зөв замаар тавигдах юм.

 

ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ЧУХАЛ УУ. ЭРХ МЭДЭЛ ХҮЧТЭЙ ЮУ

 

Нийтлэлийнхээ эхэнд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэж үе үеийн Засгийн газар таван удаагийн оролдлого хийсэн ч амжилт олоогүйг дурьдсан. Үүний шалтгаан нь эрх баригч нам хоорондын эрх мэдлийн тэмцлээс улбаатайг улстөр судлаачид хэлдэг. Энэ ч үнэний ортойг ард  түмэн мэднэ. Шатахуун импортлогч комланиудын эздийн цөөнгүй нь УИХ-ын гишүүнээр заларсан. Эс бөгөөд улс төрийн нам, эвсэл эсвэл нэр бүхий улстөрчдийг санхүүжүүлдэг нь нууц биш. Тиймдээ ч шатахууны үнэ зохиомлоор хөөрөгддөг, эл давуу байдлаараа далайлгаж, Засгийн газрыг шантаажлах замаар татаас авч ирснийг төрийн тэргүүнээс эхлээд цөөнгүй улстөрч шүүмжилсэн удаатай. Эндээс үзвэл, зарим улстөрчийн эрх ашигт, газрын тос олборлогч хятадын компаниудад сөргөөр нөлөөлөх учраас дотоодын боловсруулах үйлдвэр барих, үндэсний компани газрын тос олборлогч болохыг эсэргүүцэх магадлалтай юм. Тиймээс л хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашгийг хамгаалах бус харин нийтийн эрх ашгийг төлөө нэгдүгээрт, дотооддоо  шатахуун үйлдвэрлэдэг болох, хоёр- дугаарт, түүхий эдийг нь дотоодын компаниас нийлүүлдэг тогтолцоо бий болгох нь зүйтэй юм. Импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээний валют гадагшлах бус Монголбанкны гадаад валютын нөөцийг зузаатгах боломжийг бурдүүлэх  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахад 1.5 сая тонн газрын тос шаардлагатай. Үүнээс сая орчим тонныг нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай дээрх компаниудаас худалдаж авлаа гэхэд цаана нь 500 мянган тонн газрын тос сох дутах юм. Энэ хэмжээний газрын тосыг гаднын улсаас импортоор авч шатахуун нэрвэл импортын шатахуунаас хараат болох бус харин ч дахиад өрийн дарамт нэмэгдэх сөрөг талтай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт импортын 25-30 хувийг зөвхөн шатахууны импорт эзэлдэг. Дотооддоо шатахуун үйлдвэрлээд эхэлбэл үүнд зарцуулдаг байсан тэрбум гаруй ам.доллар гадаад өрийн дарамтыг нимгэлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж эдийн засагчид үздэг. Гэтэл 1.5 сая шатахуун үйлдвэрлэхийн тулд 500 мянган тонн газрын тос гаднаас импорт худалдаж авбал мөн л дээрхээс ялгаагүй гадаад өрийн дарамт үүснэ гэдгийг мөн л онцолж буй юм. Тиймээс л бид дотооддоо газрын тос олборлох хэрэгтэй. Үүний тулд дотоодын хөрөнгө оруулалттай компанийг түлхүү дэмжих нь зүйн хэрэг юм. Газрын тосны хайгуул хийхээр Засгийн газартай бутээгдэхүүн хуваах гэрээ хийсэн “Макс ойл” компанийн хувьд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдгээрээ онцлог. УУХҮЯ болон АМГТГ-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар газрын тосны дийлэнх хувийг нь хувааж авах энэхүү төсөл найман жилийн хугацаанд хайгуул хийнэ. Хэрвээ төсөл амжилттай хэрэгжиж, газрын тос гарвал шатахуун үйлдвэрлэхэд дутсан 500 мянган тонн газрын тосыг нийлүүлэх боломж бүрдэнэ. Гэрээлэгч компани эрсдлээ өөрөө дааж олон сая ам.доллар зарцуулах бөгөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хайгуул хийж байна. Хайгуул хийсэн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээлийг мялаах хэмжээний аз тэдэнд болоод монголчуудад одоогоор тохиогүй л байна. Гэхдээ Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу дахиад зургаан жил хайгуул хийх эрх бий. Хэрвээ энэ хугацаанд багтаж газрын тосны судлыг олж чадвал монголчууд өөрсдөө газрын тос олборлоод зогсохгүй, үйлдвэрлэдэг боллоо гэдэг үгийг нүүр бардам хэлж чаддаг болно.

Эцэст нь хэлэхэд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг сайхан үг монголчууд бидэнд бий. Бид саваа бэлдээд эхэлчихлээ. Харин ямар төрлийн сүү хэрэглэх вэ. Өндөр өртөгтэй хуурай сүү юу. Эсвэл дотоодын шингэн сүүг хэрэглэх үү. Сонгох эрх нь ард түмэн бий. Тэр сонголт нь дотоодынх байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэм.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419