Хэл...

Хэл...

Хэлээрээ дуу дуулж ерөөл хэлж сайн мэдээ дуулгаж сайхан үгс урсгаж хүмүүст сэтгэлийн дэм өгч тэнгэрт нистэл нь магтан шагширч болдог ч бас хэлээрээ хэрүүл маргаан хийн хараалын үгс урсган газар доогуур ортол нь муулж болдог, гагцхүү яаж хэрэглэхээс хамаараад хүний өгсөх уруудах үхэх сэхэхийг ч шийдэж чадах агуу хүчийг хэл агуулж байдгаараа онцлогтой. Тухайлбал, Титаник хөлгийн гишүүн “Миний энэ хөлгийг Бурхан ч живүүлж чадахгүй” гэж хэлээд л хэдхэн цагийн дараа мөсөн уул мөргөөд сүйрч байсан нь Ам алдвал барьж болдоггүй гэсэн ардын зүйр цэцэн үгийн цаад санаа. Оросууд ч гэсэн Язык мой враг мой буюу миний хэл бол миний дайсан гэдэг нь үг хэлэндээ бид цаг ямагт онцгой анхаарахыг харуулж байгаа юм.

Хэлээрээ бид шүлэг уншиж дуу дуулж Болор цом Морин хуурт ач тач үзэлцэлгүй л яахав, гэхдээ хамгийн гол эрхэм зорилго нь буруу зөрүүг бус, шударга зөв Yнэнийг хашгир гэж хэлд оруулж хүн болгожээ биднийг. Хэрвээ бид дуугаа хурааваас ган зуд газар хөдлөл галав юүлэхээс эхлээд байгаль дэлхий хүртэл өөрийн чулуун хэлээрээ хүн төрөлхтөнд ойлгуулдаг хатуу хуультайг дэлхийн түүхээс харж болно.

Хэл гэдгийг манай баруун монголчууд төдийгүй эстон финландууд хүртэл кэл гэдэг бөгөөд түрэг гаралтай хориод хэлэнд кэлийг тэл болгоод тэлийг голландууд тал болгоод талыг англичууд аваад tell болгосноор төөрсөөр төрөлдөө гэгчээр буцаад монголдоо хэл гээд үйл үг болоод ирж байгаа нь анхны хэл монголоос үүссэн гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Монгол хэлний Аав Эм Хүн гэсэн тулгуур гурван үг дэлхийн ихэнх хэлэнд ордог бөгөөд аав ээж нь арабаар аб ом, еврейгээр абба эма, хятадаар ба баба ма мама, латинаар пап поп баб мам мом гээд, Хүн гэдэг нь гүн гон гун хун хум хуман /human/ гэх зэргээр эгшиг нь л ар өвөрт орсноос бусдаар гийгүүлэгч Б, М, Х үсэг нь уг гурван үгсийн үндэс ноён нурууг хэвээр авч үлдсэнийг харж болно. Цагийн аясаар Б үсэг латин голдуу хэлэнд төстэй аялгуутай В, Ф, П болон вадер фадер өөрчлөгдсөн нь П үсэг гэж байдаггүй арабууд америкт очоод паркинг хийж болохуу гэхийг баркинг /хуцах/ болох уу гэж байнга хэлээд доог тохуу болдгоос харж болно. Арабууд аав ах айл харах ёдрох анзаарах жирийх дүрслэх гээд араб хэлний таван хувийг монгол хэлнээс авсан бол тэндээс цааш нь түрэгүүд соёлын голдуу гаралтай калим дэвтэр мугалим дүкен зэрэг араб үгсийн арван хувийг авсны зэрэгцээ мөн хэмжээний шинжлэх ухааны голдуу үгсийг нь европынхан арабаас зээлджээ.

Бид тэдний хэлийг нь судлаад зогсохгүй хэлний хурд соёлд тохируулан харилцан ярилцаж сурах нь чухал. Япон хятад зэрэг азийн орнуудад боулинг тоглох аргаар буюу нэг хүн ярьж дуусаад боулингийн шаарик байндаа хүрэх хугацаа буюу яриа зогсоод 10 секунд орчим хүлээгээд дараагийн хүн нь ярьж эхэлдэг жамтай. Харин орос монгол арабууд сагс тоглох маягаар нэгнээс бөмбөг шидээд нөгөө нь авах хугацаа буюу 1-2 секундын завсартай хоёр хүн харилцан ярилцдаг бол испани хэлтэй Өмнөд Америк Карибын тэнгис хавиар гурван хүн рагби тоглон уралцах мэт зэрэгцэж ярьдаг нь угаасаа чалчаа ард түмнүүдийн онцлогоос гадна өгүүлбэрийн бүтцэд орох эхний 2-3 үгээр ерөнхий утга нь ойлгомжтой болдог тул сүүл нь чухал биш учраас хүлээлгүй дөрвөн ч хүн нэгэн зэрэг ярих тал бий. Тиймээс хаа ч явсан бид тухайн үндэстэний хэл ярианы хурд соёлд тааруулж оролцохгүй бол Азид эсрэг талаа яриулахгүй урдуур нь орж ярьсаар байгаад өөрийнхөө хамаг нууцыг алдахаас гадна тэдний санаа бодол зорилгыг ойлгож амжилгүй яриа өндөрлөнө гэсэн үг. Өмнөд Америкт тэдэнтэй адилхан зэрэг уралцахгүй бол өөрийгөө ойлгуулж амжихгүй хоцрох талтай. Өөрөөр хэлбэл усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр бусдын хэл соёлд яг тэр нутгийн индиан шиг л суралцана гэсэн үг.

Глобалчлалын өнөө үед аливаа үндэстэн оршин тогтнохын нэг үндэс бол эх хэл учраас улс орнууд эрт дээр үеийнх шигээ шууд хуулбарлах бус, ялангуяа франц хятад зэрэг их гүрнүүд эх хэлээ дээд зэргээр хамгаалж байна. Англи Францын хэдэн зуун жилийн газар нутгийн дайн дууссан ч тэдний хэл соёлын асар том дайн нь дэлхийн сүүдэрт өдөр тутам өнөөг хүртэл үргэлжлэж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Глобалчлал компьютер мобайл имэйл зэрэг дэлхий нийтийн хаана ч түгээмэл хэрэглэдэг үгнүүдээс ч францууд эрс татгалзаж дэлхийжилт тооцоологч зөөврийн утас цахилгаан шуудан гэх зэргээр орчуулж байгаа бол хятадууд цахилгаан тархи гар утас сайхан улс/АНУ/ гэх мэтээр нэрлэж ганц ч гадаад үг эх хэлэндээ хавьтуулахгүй байна.

Хоёр зуугаад жилийн өмнө оросууд соёлын гаралтай үгсээ тэр чигээр нь францаас авсан шиг бид ч гэсэн бас хоол унд ахуйн хэллэгээ тодорхой хэмжээгээр урд зүгээс импортлосон тал бий. Нэгэнт тогтсон байцаа байшин бин тан гэхийг цагаан ногоо цагаан уул гамбир шөл гэхчилэн өнөөдөр өөрчлөхгүй юмаа гэхэд өдөрт тутам шинээр үүсч эх хэл рүү маань довтолж байгаа шинэ гадаад үгнүүдийг асар их баялагтай монгол хэлний үгсийн сангаас ухан гаргаж оновчтой зөвөөр орчуулж эх хэлээ бид харийн хэлнээс хамгаалах цаг болжээ. 1921 онд өвөг дээдэс маань шинэ эмзэг тусгаар тогтнолоо олоод сэхээ ч аваагүй байхдаа хамгиийн түрүүнд хэл соёлдоо анхааран гуравхан сарын хугацаанд буюу хорин нэгэн оны 11 сард Судар бичгийн хүрээлэнг анх байгуулж, улмаар социализмын үед өдөр тутам гардаг Үнэн сониноор дамжуулан төрийн хэлний бодлогоо хүн бүрт хүргэснээр хэл зүйгээ дээр доргүй дарга цэрэггүй яг таг мөрддөг байлаа.

Өнөөдөр юуны төлөө бид найрагч зөвлөх үндэсхэрхэг ерөнхийлөгчтэй болсон билээ дээ, Судар бичгийн хүрээлэнгийн суурь нь болсон одоогийн Хэл зохиолын хүрээлэн маань манлайлаад үндэсний хөтөлбөр боловсруулж эх хэлний зөв бодлого үг хэл зүйгээ нэг ном журманд нь оруулж, төрийн албан хэрэгт 200 мянган төрийн албан хаагчаараа дамжуулан Ерөнхийлөгчийн зарлиг төрийн лантуугаар мундагдуулахад эх хэлээ гэх эх оронч гурван сая монголчууд бид дагаад л намирна. Үүнд холбогдох эрдэмтэн мэргэдийг татан оролцуулахаас гадна гадаад үгнүүдийг өөрийн үзэл бодлоороо орчуулж Монгол Хэлээ Аваръя@Save_Mongolian нэрээр Твиттер хуудсандаа цаг минут тутам цацдаг эх оронч жирийн нэгэн залуугаас авхуулаад ганц ч гадаад үг оруулалгүй Библийн 66 номыг орчин цагийн англи хэлнээс монгол хэлнээ буулгаж чадсан залуусын орчуулгын товчоотой хамтраад ч гэсэн эрвийх дэрвийхээрээ хөдлөн эх хэлээ хамгаалж чадваас монгол хэл монгол үндэстэн дахиад хэдэн мянган жил оршин тогтнох нэг үндэс суурь баттай тавигдах болно. Хөлөн дээр махан бие тогтоно Хэлэн дээр үхэл амьдрал тогтоно.

 ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419