Бямбын Ринчен гуайн гадаад хэл сурч байгаа хүмүүст өгсөн алтан сургаалиуд

Бямбын Ринчен гуайн гадаад хэл сурч байгаа хүмүүст өгсөн алтан сургаалиуд

ЗҮГЭЭР Умшихад хүртэл сайхан юм.

Ринчен гуайн шавь Чой. Лувсанжав “Герман хэл өөрөө сурах бичиг”-ээс
Гадаад хэл сурч байгаа хүмүүст хэрэг болох алтан сургаалууд

1. Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үзвэл таарна. Учир иймд гадаад хэлийг зорилготой, зоригдахуунтай бас зоригтой үзвээс зохилтой. Наран ээвэр, гэдэс цатгалан цагт, хүн үзэхээр бас л тэгдэг юм байх хэмээн сайн саваагүйн хүчээр нэг өдөр бариад, муу залхуугийн эрхээр нэг өдөр хаядаг сорьж сонгож байгаа юм шиг аястай чиг баггүй хүн гадаад хэлийг түм наславч сурахгүй. Нэгэн өдөр нэг хичээлийг нэг амиар эс барав гэхэд хооронд нь хоног алгасалгүй үзсээр байгаад номынхоо цаад талд нь гарвал зохино. Гадаад хэл нэг барьсан хүн амралт, чөлөө томилолтын хугацаанд ч тавьж орхилгүй үзвэл л сурч чадна. Олон өдөр нэгэнт үзсэн гадаад хэлээ үзэлгүй алгасарвал юутай гэмшилтэй болохыг өгүүлэхээн больё гэхэд ганц хоёрхон өдөр үзэлгүй өнжихөд түрүүчийн үзэж байсан нь бараг хуу алга болчихдог номтой юм шүү.
Тиймээс хэл, юу ч сурсан мөрний урсгал шиг үргэлжийн нөр хичээнгүй нэн хэрэгтэй.

2. Хичээл дасгал унших зүйлийг үзэхдээн үг өгүүлбэр бүрийг нэгд нэгэнгүй ухааран мэдээд цааш явах нь тун эрхэм. Бүдүүн тоймоор болж л байх шиг байна хэмээн гүжирдэн үзэж хий яаран “норм” хөөж үл болно. Урьд үзсэнээ ахин дахин үзэх бас сайн. Урьдахиан мэдэхгүй бол гэнэт хойтохи шинэ хичээлтэйгээн тулгарах нь нүүдлээрээ нутаг үзэж яваа айл дов сондуулаан тойрч чадахгүй лүгээ адил болно.

3. Гадаад хэл сурахын гол арга нь тэр хэлээрээ ном их үзэх шиг байдаг. Чингэвч ярихыг их ярьж байж, бичихийг их бичиж байж, орчуулахыг их орчуулж байж сая сайн эзэмшилтэй сурдаг шиг бололтой. Сурахыг өгүүлэхэд, сурахын дотор олон зүйл бий. Ярьдаг боловч бичдэггүй, бичдэг боловч ярьдаггүй байж болно. Эх хэлрүүгээн орчуулдаг ч гэсэн харь хэл рүү хөрвүүлдэггүй байж бас болно. Ямархан хэмжээстэй сурахыг сурах хүний хэрэгцээ мэднэ. 
Гадаад хэл бол эрдэм соёлын харилцааны хэрэгцээнд эрхшээх багаж болохоос бус, гоёлын нэмэрт одох гархи огтхон ч бус.

4. Сурах сурахын дунд бас үнэнхүү эзэмших гэж нэг юм байдаг. Эзэмшигдэхүүний дундаас ямар ч мэргэжлийн хүнд дав дээр хэрэг болдог үг хэллэг, хам бүтэц, наад захын дүрмийг л өөрийн тааваар бус дуртай дүргүй ч харын албаар эхлэхээсээ цээжилчихвээс хожим өгүүлэх, бичих, орчуулахын цагт хэрэг болоход барин тавин гарын дор байдаг. Асар хэрэгтэй ганц хоёр хэллэгийг ч тогтоолгүй аргийн цоорхойгоор унагаасан байвал цагтаан ухаанд орохгүй ёстой л “хэрэг болоход хэрэмний сүүл дутваа” гэдгийг үлгэр болно. 

5. Гадаад хэлийг сурахдаан орон цагийг хугацалгүй хаа ч явсан хэдийд ч, бодох газар бодож, үзэх газар үзэж, амьсгааны тоогоор цагаа хэмнэн оролдогтун.

6. Гадаад хэлийг яаж сурваас амар буй, ямар хэл сурахад ямар вэ гэдэг. Чингэж асуусан улсын ихэнх нь зовлонгүй амар сурах арга юу байна хэмээн эрэлхийлэн асуудаг шиг янзтай. Хариу нь: Ихээхэн зовоод түргэн сурсан нь дээр шиг байлтай. Амрын нь хувьд хэмээвээс сурахад тийм амархан амарчлуулчихан элэг барихад амттай хэл гэж байхгүй байх. Гагцхүү сурагч эзний арга нь зөв байгаад сурдаг цагтаан хичээнгүй нь бат аваас амар хэмээн тэр буйзаа.

7. Нөгөөтэйгүүр мэдэхгүй тулгуурлахгүй хэцүү юмтай учрахад тэгж ч болохгүй юм, ингэж ч түвэгтэй юм хэмээн өнгийн зовлон тоочин няцарч мятралгүй, зориглон чангалаад л яваад байвал аяндаан мэдэх чадахын төлөв тэмдэгрээд бий үгүй байсан нь биежээд ирэхийн цагт, улам сурахын урмас төрдөг. Нэгэнтэйгүүр үргэлжид би барахгүй нь, чи чадахгүй нь хэмээн чухамлаваас, даруу зан бус дорой зан гаргаж өөрөөн өөрийнхөө хийморийг сүхээр үхүүлэх, уутныхаа амыг уруу нь харуулан гөвөх бас хортой. 

Өөрөөсөөн илүү өлгүү хүнийг бодохын цагт би ч мөн шүүрхий байна даа хэмээн мэдэж сэтгэлээн нэг дарж, далавчаан нэг хумьж явах, өөрөөсөөн дуг дутуу хүнийг санахын үес би ч бас нэг үеэн бодвол овоо доо яахав хэмээн нуруугаан нэг тэнийлгэж сэтгэлээн нэг сэргээж явах хоёрыг хослон барилдуулбаас арга ухаан зөвдөнө. 

Нас хөгширлөө больё хэмээн хойш тавилгүй, биеэрээн сураагүй залхуу хүнийг битгий үз, шал дэмий гэдэг ятгалаганд авталгүй чиглэсэн гадаад хэлээ сурсан шиг сурагтун! Хэдүй чинээ л гадаад хэл сурвал төдүй чинээ ачтайн сайхныг хэлэн ухуулан амтлуулахаан байя гэхэд, багц гадаад хэл сурсны тус ч үлэмж мэдэхүйеэ түвэггүй болой. Ганц үнээ тугаллуулсан айл сүүтэй цай уугаад л байдаг шүү дээ. 

Ялангуяа эрдэм шинжилгээний ажил хийе гэсэн оюутан хүн, дэлхий дахины соёлын шимээс хүртье хэмээсэн хэн хүн, харь хэл мэдэхгүй аваас хүсэвч гүүгүй айрагчин, зүүгүй оёдолчин болно. 

8. Ямар ч харь хэл үзэх хүн эрхбиш эх хэлнийхээ зүй тогтол, зөв найруулгаан сайн мэдэх их чухаг. Эх хэлээн сайн мэдэхэд, ардын аман зохиолыг их үзэх, сонсох, ардын амьд хэлээс сурах, монгол бичгийн сайхнаас сурах энэ бүгд цөм анхааралтай болой.

9. Нэгэнт цаг заран оролдсоны хэрэг сурч буй харь хэлээн сонин буураагүй онгог байхад нь өөрийн сахилгын ташуураар ташуурдан байж, мэргэжлийн ном тольтой үздэг болоод авбал цаашид ахин дэвшин сурахад тань их учир буй. ​Өөрийнхөөн болж байгаа болохгүй байгааг нэгбүрчлэн өөрөөн хянаж өөрийгөөн сургаж сурагтун! Тэрүүхэн доороон зовлон орохгүй жигүүр ургаад бүтэж орхих юм гэж орчлонд үгүй. Оролдоод л явсан хүн их газар хорооно. 
Уйгагүй хүн уул нүхэлмой хэмээсэн сайхан үг буй.

125
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419