Торгоны зам шоуны сэтгэл татам моделиор Ж.Мөнгөнцацралт шалгарчээ
БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд “Далайн торгоны зам”, “Эх газрын торгоны зам”-ын дайран өнгөрөх улс хоорондын соёлын солилцоо, хувцас, загварын аж үйлдвэрийг дэмжих зорилготой “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын долоо хоног Хятадын Ши-Ан хотод арванхоёрдугаар сарын 06-10-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.
Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон загвар өмсөгч Ж.Мөнгөнцацралт “Сэтгэл татам модель”, “Торгоны замын супер стар” гэсэн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.