Монголын боулингийн холбооны 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болно.
Энэ онд 22 жилийн ойтойгоо золгож байгаа тус холбооны УАШТ-д эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр зохион байгуулна. Тухайн тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт хийх юм.
Төрөл тус бүрт байр эзлүүлж, цом, медаль, мөнгөн шагнал олгох бөгөөд хамгийн өндөр оноотой тамирчид “Мастерс” ангилалд өрсөлдөх эрхтэй.
Энэхүү 13 дахь удаагийн тэмцээний зорилго нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тамирчдын чансааг тогтоох, олон тэмцээн, уралдаанд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.