Монгол нүүрсний шинэ найдвар нь Энэтхэг

Монгол нүүрсний шинэ найдвар нь Энэтхэг

Нүүрсний зах зээл биднээс алсарч байна. Урд хөршийг чиглэх Монголын нүүрсний экспорт энэ оны эцэс хүртэл түр зогссон. Ирээдүйд энэ зогсолт эрэлтээс шалтгаалан давтагдах эрсдэл ч бий. Гэтэл Хятадын зах зээлд байр сууриа ахиулах өрсөлдөөн улам ширүүсэж, өрсөлдөх чадвар өндөр тоглогчид хүч түрж эхэллээ. Одоогоор Хятадын зах зээлд Австрали, Монгол, Индонез улс нүүрсний нийлүүлэлтээрээ толгой цохиж буй бол тэдэнтэй зэрэгцээд хүчин чадлаа сэлбэсэн Орос хэмээх хүчтэй тоглогч байр сууриа өсгөхөөр зорьж эхэллээ.

ОХУ Алс дорнод, Зүүн Сибириэр дамжин нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж буй нь байршлын хувьд ойр Монголын нүүрсний нийлүүлэлтэд томоохон сорилт болох нь. ОХУ-ын Эрчим хүчний яам 2030 он гэхэд коксжих нүүрсний олборлолтоо 101-106 сая тоннд хүргэх зорилт тавьжээ. Тус улсын коксжих нүүрсний экспортын орлого Монгол улсынхаас хэд дахин  өндөр төдийгүй БНХАУ-ыг чиглэсэн импорт нь жилд хоёр оронтой тоогоор өсөж байна. 

Сүүлийн жилүүдэд Хятад улс нүүрсний хэрэглээгээ хумих бодлого баримталж буй төдийгүй энэ нь хэдийн бодитоор хэрэгжээд эхэлсэн. Дээрээс нь удааширч буй энэ зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсч буй нь Монгол зэрэг орныг илүү шахаж эхлэх шинжтэй. Ингэснээр ирэх жилүүдэд түүхий нүүрсээ зараад, экспортын орлого олчихдог байсан бид томоохон сорилттой нүүр тулах нь. Гэтэл Монгол Улс энэ эрсдэлийг тооцож байгаа ч юм алга.

Нүүрснээс экспортын орлогынхоо бараг гуравны нэгийг олж, эдийн засгаа тэтгэхээр төлөвлөчихсөн сууна. Гэхдээ гутрах болоогүй. Учир нь нүүрсний зах зээлийн “халим” болох хятадын эрэлт буурахтай  зэрэгцээд тус түүхий эдийн хэрэглээгээр урд хөршийн араас, хоёрдугаарт жагсдаг Энэтхэгийн эрэлт эрчтэй өсөж байна. Тус улсад гангийн үйлдвэрлэл нэмэгдэж, эрчим хүчний эрэлт өссөнөөр Энэтхэгийн нүүрсний хэрэглээ ирэх хоёр жилд БНХАУ-ыг давах төлөвтэй. Гэтэл энэ эрэлтийг нь тус улсын дотоодын олборлолт гүйцэхгүй нь тодорхой болсон тул импортоо өсгөсөөр буй.

Өнгөрсөн есдүгээр сард гэхэд тус улсын дулааны нүүрсний импортын өсөлт сүүлийн гурван жилийн дээд цэгт хүрчээ. Энэ төрлийн нүүрсний импорт бараг 35 хувиар өсөж, 124.6 сая тоннд хүрсэн байна. BP Global-ийн тооцоогоор Энэтхэгийн нүүрсний эрэлт ирэх 10 жилд эрчтэй өснө. Тухайлбал, коксжих нүүрсний импорт 2017 онд 47 сая тоннд хүрсэн бол 2023 онд 58 сая болж өсөх төлөвтэй. Коксжих нүүрсний импортоор өдгөө хятад улс тэргүүлж буй ч энэ манлайллаа алсдаа Энэтхэгт алдсаар, 2023 он гэхэд дэлхийн хамгийн том  нүүрс импортлогчийн байр суурь Энэтхэгт шилжинэ гэж судлаачид дүгнэж байгаа юм. Австралийн Засгийн газрын хийсэн судалгаагаар 2021 онд дэлхийн коксжих нүүрсний импортын эрэлт 326 сая тонн болж нэмэгдэнэ. үүнээс хамгийн ихийг буюу 73 сая тонныг Энэтхэг улс импортлох юм.
 

Энэтхэгийн нүүрсний хэрэглээ ирэх хоёр жилд БНХАУ-ыг давах төлөвтэй
 

Учир нь тус улсын хүн амын тоо хурдтай өссөнөөр нүүрс нэхдэг эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын хөгжил хурдасчээ. Мөн тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн 1.3 тэрбум иргэнийг эрчим хүчээр бүрэн хангах амлалт өгсөн. Н.Модигийн Засгийн газрын нэр хүндийг өсгөх гол хөзрийн нэг болох энэ амлалтаа биелүүлэхийн тулд Энэтхэгийн албаныхан нүүрсний импортод ээлтэй хандсаар байгаа юм. Ингэснээр нүүрсний эрэлтийн хүндийн төв хүссэн, хүсээгүй хятадаас Энэтхэг рүү шилжих нь тодорхой болов. 

Энэ шилжилтийг эртнээс олж харсан улс орнууд хэдийн ажилдаа оржээ. БНХАУ гэхэд дотоодын хэрэгцээгээ ч хангаж дийлдэггүй атлаа Энэтхэгийг чиглэсэн коксжих нүүрсний хэмжээгээ огцом нэмэгдүүлээд байна. Мөн тус улс дахь Энэтхэгийн компаниуд хилийн чанадын нүүрсний уурхайнуудад хөрөнгө оруулж эхэлсэн. Тухайлбал, тус улсын Adani групп Австралийн нүүрсний салбарт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Уг нь Австрали зэрэг улстай харьцуулахад Монгол Улс Энэтхэгтэй илүү ойр. Монголоос 2500 километрийн радиус дотор дэлхийн коксжих нүүрсний импортын 60-70 хувийг ашиглаж байхад энэхүү зах зээлийн 60-70 хувийг 6-10 мянган километрийн цаанаас хангасаар байгаа. Тэгвэл Энэтхэг улстай соёл, улс төрийн нягт харилцаатай, байршлын хувьд зэргэлдээ оршдог манай улсын оролцоо нүүрсний зах зээлд хангалтгүй байсаар. 

Уг нь Энэтхэг улс Монголоос нүүрс худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Тодруулбал, 2011 онд Энэтхэг улсын Ерөнхийлөгч асан Пратибха девисингх Патил Монгол улсад айлчлах үеэр нүүрсний экспортыг хөндсөн. Улмаар “Энержи ресурс” компани 2012 онд туршилтын журмаар Энэтхэг рүү бага хэмжээний нүүрс экспортолжээ. Гэхдээ төд удалгүй зогссон байна. Учир нь энэ туршилтыг тууштай нийлүүлэлт болгохын тулд хилийн шалган нэвтрүүлэх дэд бүтцийг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэн, хилийн боомтыг олон улсын статустай болгох шаардлагатай гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарчээ.

Манай нүүрсний импортод Хятад улс ирэх жилүүдэд ч голлох худалдан авагч байх нь тодорхой. Гэхдээ бид зөвхөн урд хөршид борлуулж, нэг улсын татан авалтаас хараат байх бус худалдан авагчаа нэмэх шаардлага тулгарсаар байгаа юм. Монгол Улсын нүүрсний зах зээлээ тэлэх боломжит худалдан авагч нь яах аргагүй Энэтхэг улс болчихоод байна. Үнэнийг хэлэхэд, манай бүс нутгийн буюу Азийн таван зах зээлд (Хятад, Япон, БНСУ, Тайвань, Энэтхэг) дэлхийн нийт коксжих нүүрсний импортын 80 хувь нь ногддог. Гэвч бид тэдний ердөө ганцхан улсад нь нүүрс нийлүүлж байгаа. Ингэхдээ тогтвортой ч бус, байсхийгээд гацаж, зогсолтод өртчихдөг болсон. Хэрэв бид боломжит зах зээлээ ашиглаж чадсан бол өнөөдрийнх шиг ингээд нэг улсыг харан, гар хумхиад суухгүй л байлаа.

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419