Өнөөдөр ямар аймар өдөр вэ?
Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД хүрснийг өнөөдөр өглөө нотлон харууллаа. Өглөө гэрээсээ гараад ажилдаа орж ирж байгаа хүн бүхэн утааны аймаарыг гайхан, өдрийг эхлүүлж байна.
Юун улс төр, юун УИХ, юун намуудын хэрүүл, маргаан, талцал... Юун хөгжил, юун мөрөөдөл. Хот даяараа утаанд живж, амьсгалах эрхгүй болж байгаадаа “Боож үхэх гэж” байна.
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтийг танилцуулдаг www.agaar.mn сайт яг одоо дараах үзүүлэлтийг харуулж байна. Гэхдээ үнэн эсэх нь эргэлзээтэй. Хот тэр чигтээ утаагаар бүрхэж, урдах замаа ч харж чадахгүйд хүрсэн өнөөдрийн нөхцөл байдлыг ихэнх хэсэгт “Бага бохирдолтой” гэж заажээ. Итгэхгүй байна. Эсвэл ажиллахгүй байгаа юм уу!
Өнөөдөр ямар аймаар өдөр вэ, ийм өдрүүдтэй өдөр бүр нүүр тулна гэдэг ямар их эмгэнэл вэ?