Он гарахаас өмнө амжиж зочлох арга хэмжээнүүд

Он гарахаас өмнө амжиж зочлох арга хэмжээнүүд

ШИНЭ ЖИЛИЙН ЦӨМӨӨХЭЙ

Шинэ жилийн өдрүүдээр бүжгэн жүжиг үзвэл хэчнээн тансаг байх бол. Тэр тусмаа “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үзэхэд нэн тохиромжтой. Тайзан дээр будрах цасан дундуур үлгэрийн мэт цагаан өмсгөлтэй охид балет эргэх мөч, цөмөөхэйн баатруудын тулалдаан үзэгчдэд хүрэх мөч ойртсоор байна. Мэдээж “Бостон балет” компанийн гоцлооч, МУГЖ Д.Алтанхуягийн шинэчилсэн тавилтаар үзэгчдэд хүрнэ.

Германы зохиолч Е.Т.А. Хоффманы “Самар цөмөгч” буюу “Хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн энэ бүжгэн жүжгийн хөгжмийг П.И.Чайковский бичсэн бөгөөд 1892 оны арванхоёрдугаар сарын 06-нд ОХУ-ын Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. 

Үнэхээр шинэ жилийг "Цөмөөхэй"-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Жил бүрийн 12 дугаар сард "Цөмөөхэй" бүжгэн жүжиг тоглогддог уламжлал тогтоод ийнхүү 5 дахь жилтэйгээ золгож байна. Үлгэрийн орноос аялах боломжийг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд УДБЭТ танд олгож байна.

 

ТЕАТРЫН ЖҮЖГҮҮД

 

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг УДЭТ-ын урын санд өнгөрсөн жил нэмэгдсэн билээ. Тэгвэл тус жүжгийн энэ сарын 8-нд тайзнаа дахин амилуулахаар болжээ.

Бид бүхэн амьдралынхаа туршид аливаа сонголттой алхам бүртээ тулгардаг. Гэвч ямар ч цаг мөчид гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргийг юугаар ч сольж болохгүйг тус жүжигээр харуулахыг зорьсон байна.  20 жилийн өмнө цэл залуухан Ромеогоор үзэгчдийн сэтгэлд үлдсэн жүжигчин О.Гэрэлсүх болон Нора хатагтайн дүрээр анх тайзнаа өөрийнхөө чадвар чансааг батлан харуулсан Б.Баярмаа нар гол дүрийг бүтээсэн билээ.

 

 

Драмын театрын тайзнаа энэ сард амилах өөр нэгэн жүжиг бол “Ромео Жульетта хоёр” юм. Ертөнцийн хамгийн үнэнч дурлалын сонгодог жишээ болсон У.Шекспирийн Ромео, Жульетта хоёр яг 420 дахь жилдээ   гурав дахь удаагаа  монголын үзэгчидтэй  учран золгосон нь 2016 он билээ. Харин энэ удаад тухайн үед шинэчлэн тавьсан хэлбэрээ дахин үзэгчидтэйгээ уулзахаар болжээ.

Төрийн шагналт Н.Наранбаатарын шинэчил, постмодернизм хэлбэрээр найруулсан “Ромео, Жульетта хоёр” өвөрмөц өнгө аяс, эрэл хайгуулаараа үзэгчдийн сонирхлыг багагүй татсан бөгөөд судлаач шүүмжлэгчдээс магтаал, зэмлэлийн аль алинийг тэнцүүхэн хүртсэн юм.  Ромеогийн дүрийг Б.Шинэбаяр, Жульеттагын дүрийг О.Дөлгөөн нар бүтээсэн тус жүжиг энэ сарын 20, 21, 22 –нд дахин тайзнаа тоглогдох гэж байна.

 

ТАГТААТАЙ ҮДЭШ

 

Маш богино хугацаанд хамгийн их уншигчидтай хэвлэлийн газруудын нэг болж чадсан “Тагтаа паблишинг”-ийн хамт олон үнэнч уншигчид, утга зохиол, орчуулга, кино урлагийн чиглэлээр бүтээл туурвих хүсэлтэй залууст зориулан энэ оны хамгийн сүүлийн уулзалтаа энэ сарын 6-нд МУИС-ийн номын санд зохион байгуулахаар болжээ.

Уулзалтын үеэр “Тагтаа хэвлэлийн газар”-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалан АНУ-ийн Айовагийн их сургуулийн “Олон улсын зохиолчдын хөтөлбөр”-т хамрагдаж ирсэн сонин сайхнаасаа хуваалцаж тус хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар уран зохиол сонирхогч, туурвигч залууст зөвлөгөө мэдээлэл хүргэх болно. 

Мөн тус хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын нэг Ж.Тэгшзаяа Бусаны олон улсын кино наадамд явж ирсэн аяны сониноосоо хуваалцаж кино урлагийн өнөөгийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэх гэнэ. Мөн залуустайгаа уран зохиол, кино, орчуулгын талаар чөлөөт ярилцлага хийхээр мөн төлөвлөжээ. Урлагийн салбарт бүтээн туурвигч болохоор хүсч мөрөөдөж яваа хүн бүрт урам зориг, мэдлэг мэдээлэл нэмсэн нэгэн үдшийг “Тагтаа”-тай хамт өнгөрүүлэх боломжийг бүү алдаарай.

 

ГРИНЧТЭЙ КИНО ТЕАТР

 

Америкийн нэрт зохиолч, хүүхэлдэйн киноны продюсер, яруу найрагч агсан Dr. Seuss гээч эрхмийг уншигчид андахгүй. Түүний "Ойн хамгаалагч Лоракс", "Алаг малгайт муур", "Хортон хэнийг сонсов!" зэрэг кинонуудаас гадна жүжигчин Jim Carrey-ын гол дүрд нь тоглож шилдэг нүүр хувиргалт төрөлд Оскарын шагнал хүртэж байсан "Гринч хэрхэн зул сарыг хулгайлсан бэ?" киногоор нь сайн мэдэх билээ. Тэгвэл уг киног “Illumination” студи хүүхэлдэйн кино хэлбэрээр энэ онд үзэгчдийн хүртээл болгосон юм.

Киног хүүхэлдэйн хэлбэрт оруулсан маш мундаг хувилбаруудын нэг нь тус кино гэхэд буруудах зүйлгүй. Яг одоо уг кино театруудын ашиг орлогын нэмсээр буй. Тиймээс ч театрын дэлгэцнээс буухаас нь өмнө амжиж үзэх ёстой киноны нэг бол зул сарын өмнөх Гринчийн домогт дээрмийг харуулсан уг бүтээл юм.

Мөнхүү энэ сарын 22-нд “Dreamers’ Day” өдөрлөгөөр гарах “Амьдралыг Чагнахуй” киног мөн мартаж болохгүй. "Чагнан эргэцүүлээгүй амьдрал ямар ч үнэ цэнэ үгүй" хэмээн Сократ өөрийн цаазын шийтгэлийн өмнө хэлсэн нь бүх л гүн ухаантаны амьдралын уриа, хүн төрлөхтний үндсэн зорилгыг тодорхойлсон хэрэг байсан юм. Тэгвэл орчин цагийн нөлөө бүхий сэтгэгч нар өөрсдийн болон нийт хүн төрлөхтний амьдралыг хэрхэн хаана чагнан эргэцүүлсэн талаар энэхүү бүтээл нь та бүхэнд дэлгэн харуулах болно. Баримтат, философи төрлийн уг киног бүх насныхан үзэхэд тохиромжтой. 

Б.Алтанхуяг

Эх сурвалж: Монцамэ агентлаг

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419