Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг АН-ын дүрмийг зөрчсөн гэж үзжээ
Засгийн газрыг огцруулах эсэх санал хураалтад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар АН-ын Улс төрийн зөвлөл, бүлгийн шийдвэрийн эсрэг санал өгсөн явдал буюу У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн явдлыг АН-ын Үндсэн дүрмийн хорооноос намын дүрэм зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна.
Өнөөдөр /2018.12.03/ хуралдсан АН-ын хараат бус Үндсэн дүрмийн хорооны хуралдаанд тус хорооны 14 гишүүний 11 нь хуралд оролцож, олонхийн саналаар Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарыг намын дүрмийн 3.9.18 дахь заалт буюу намын шийдвэрийг дагаагүй гэж үзжээ. Үндсэн дүрмийн хороо уг шийдвэрээ АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлэх бөгөөд намын дарга уучлах, сануулах, шийтгэх байдлаар асуудалд хандах эрхтэй юм байна.
АН-ын Үндсэн дүрмийн хорооноос өмнө нь БЗД-ийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн, сайд асан С.Баярцогт нарыг намын дүрэм зөрчсөн гэж үзсэний дагуу АН-аас хөөж байжээ.