УИХ-ын дарга М.Энхболд АТГ, УПЕГ, ЦЕГ-ын удирдагуудад хандсан билээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хэлсэн хуулийн байгууллагууд УИХ-ын даргын тушаалаар ажиллаж, гишүүдийн гэр бүлийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэлд тайлбар өгөхийг хүссэн юм.
УИХ-ын даргын энэ хүсэлтийг АТГ тэр даруйд нь биелүүлж, өчигдөр 17 цагт шуурхай хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийсэн. Ингэхдээ "АТГ УИХ-ын заавар, тушаалаар ажиллаагүй" гэсэн хариултыг өгсөн. Тэгвэл ЦЕГ ч тухайн өдөрт нь албан бичгээр хариу илгээжээ. Цагдаагийн байгууллага УИХ-ын гишүүдийн гэр бүл болоод хамаарал бүхий иргэнийг баривчлаагүй гэсэн хариуг УИХ-ын даргад өгсөн байна.
УИХ-ын даргын хүсэлтийг АТГ, ЦЕГ тухайн өдөрт нь шийдвэрлэж, дуулгавартай ажиллалаа. Харин прокурорын байгууллагын хариу ирүүлсэн тухай мэдээлэл одоогоор алга.