Бичил уурхай дахь хүний эрх

Бичил уурхай дахь хүний эрх

Манай улсын иргэд алт, жонш, нүүрсийг гар аргаар олборлож эхлээд 30 орчим жил болж байна. Энэ хэрээр гар аргаар ашигт малтмал олборлохыг хумих төрийн бодлого, үйл ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн ч нөгөө талаас орон нутгийн амьжиргааны эх үүсвэр болж буй нь бодит нөхцөл байдал юм. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдсэн нь гар аргаар ашигт малтмал олборлохтой холбоотой үүссэн эмх замбараагүй байдлыг цэгцлэх, иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах, ашигласан газраа нөхөн сэргээх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, осол гара­хаас урьдчилан сэргийлэх, улмаар аливаа хэл­­бэрийн химийн хорт бодисын хууль бус хэ­рэг­­лээг хориглоход чу­хал түлхэц болсныг мэргэж­лийн байгууллагууд мэдээл­дэг. Гэхдээ бичил уур­хай дахь хүний эрхийн асууд­­­лыг орхигдуулж болохгүй.

 

УУРХАЙД АЖИЛЛАДАГ 122 ХҮҮХДИЙН  37.7 ХУВЬ НЬ  МӨНГӨН УСТАЙ ХАРЬЦДАГ

Бичил уурхайд хүүхэд, эмэгтэйчүүд олноор ажиллаж байгаа нь төрийн оновчтой  зохицуулалт шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай илтгэлд алтны ордуудад насанд хүрээгүй хүүхдүүд томчуудын нэгэн адил шороо зөөж ухах, ачиж буулгах, чулуу бутлах, мөн­гөн устай ажиллах нь түгээмэл байгааг дурдсан байдаг. Алтны үнд­сэн болон шороон ордод хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа бөгөөд уурхайнуудад ажилладаг 122 хүүхдийн дунд мөнгөн устай харьцаж ажилладаг хүүхэд 37.7 хувийг эзэлж байжээ.

Хүүхдүүд осолд өртөж болзошгүй газрын гүнд, нүх цооногт ажиллах, чулуу бутлах хүнд хүчир хө­дөл­мөр эрхэлж, хүүхдийн өргөх ачааны зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-3 дахин хүнд шороо, чулуу зөөж байжээ. Налайх дүүр­гийн нүүрсний уурхайд 200-300 хүүхэд тогтмол ажиллаж нүүрс чирж гаргах, шигших, түүх зэрэг хүнд хортой хөдөлмөр эрхэлж байгаад төр, засаг анхаарал хандуу­лах шаардлагатай байгаа талаар ХЭҮК УИХ-д өргөн мэдүүлж байсан юм.

Хүүхэд гар аргаар ашигт малтмал олборлоход оролцох, ажиллах нь тэднийг амь насаа алдах, бэртэж гэмтэх, өвчин эмгэгтэй болоход хүргэх эрсдэлтэйгээс гадна алт, жоншны уурхайд хийж буй ажил нь биеийн хүч их шаарддагаас  агааргүйдэх, шороонд даруулах, нүхэнд унах эрсдэлтэй байсан байна. Тухайлбал, алт олборлохоор хөдөлмөрлөж буй хүүхдүүдийн 18.7 хувь нь нүхэнд унаж, 17.1 хувь нь чулуу, багажинд цо­хиулж, 1.5 хувь нь шороонд дарагдаж, 3.1 хувь нь машин техникт дайруулж, 12.5 хувь нь усанд унаж, мөн 48.3 хувь нь бие эрхтэндээ гэмтэл авч байжээ. Алт, жон­шийг гар аргаар ол­бор­лох хөдөлмөр нь хүүх­дийн амь нас, эрүүл, мэнд, аюулгүй байдалд бо­дит эрсдэл учруулж, сурч боловсрох, хөгжих эр­хэд нь сөргөөр нөлөөлж байгаа учраас тэвчишгүй хэл­бэрийн хөдөлмөр мөн хэмээн үзэж таслан зог­соох, хүний эрхийн зөрч­лөөс сэргийлэх чиглэ­лээр тодорхой саналууд тусгасан байдаг.

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ОЛОН УЛС АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА

Өнгөрсөн хугацаанд гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, хариуцлагатай бичил уурхай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бичил уурхай бүхий орон нутгийн төрийн үйлчилгээ, засаглалыг хүний эрхэд ээлтэй болгох зорилгоор ХЭҮК, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж энэ төрлийн судалгааг хийж, бичил уурхайчдад сургалт зөвлөгөө өгч иржээ. Энэ хугацаанд хүний эрхийн цахим сургалтын кампусыг бий болгож, хүссэн хүн бүхэн зайнаас суралцах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хүний эрхийн зөрчил маргааны талаарх гомдлоо гар утасны аппликэйшнээр дамжуу­лан хүссэн газраасаа шууд гар­гаж шийдвэрлүүлэх болом­жийг бүрдүүлсэн байна.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг “Ашигт малтмалын тухай хууль” болон бусад холбогдох журмаар боловсронгуй болгож буй хэдий ч бичил уурхайчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ялгаварлан гадуурхалтгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, цэвэр усаар хангагдах, газар эзэмших, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн халамж хүртэх, амьдран суух газраа чөлөөтэй сон­гох  эрх зөрчигдөж иржээ.

Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг олон улс анхааралтай ажиглаж байна. Үүний илэрхийлэл нь UPR буюу Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг. 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газарт 164 зөвлөмж өгснөөс 150 зөвлөмжийг Монгол Улс хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан билээ. Эдгээр зөвлөмжийн дотор хүний эрхэд суурилсан бичил уурхайн бодлого, бичил уурхайчдыг дэмжих хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Итали, Унгар, Швейцарь улсаас дараах зөвлөмжийг өгсөн байдаг.

Тухайлбал, “Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх ажлаа өргөжүүлэх, хүүхэд хөдөлмөрийн аюултай нөхцөлд, түүний дотор бичил уурхайд хөдөлмөр эрхлэхгүй байх нөхцлийг хангах, Миниматагийн конвенцийг соёрхон батлах асуудлыг судлан үзэж, бичил уурхай эрхлэгчдийн олборлох эрхийг хангах, тэдгээрийн үйл ажиллагааг аль болох хурдан хугацаанд албажуулах. Мөн гар аргаар уурхай эрхэлж байгаа ажилчдын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор тус салбар дахь мөнгөн усны хэрэглээг зохицуулсан үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр Швейцарь улсаас тусгай зөвлөмж өгчээ. ХЭҮК-оос 2015-2016 онд долоон аймгийн 22 суманд ажиллаж бичил уурхай эрхэлж буй уурхайчдын хүний эрхийн нөхцөл байдалд үнэлгээ хийжээ.  Энэ үеэр бичил уурхай эрхэлж байгаа иргэдийн ажлын нөхцөл хүнд, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах эрсдэл өндөр байсан байна.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419