М.Энхболд: Богино зайн улстөрөө боливол яасан юм бэ? Л.Оюун-Эрдэнээ
УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр хуулийн байгууллагуудад хүсэлт илгээсэн билээ. Үүний дагуу ЦЕГ-аас хариу иржээ. Энэ тухай М.Энхболд: "УИХ-ын гишүүдийн гэр бүл болон тэдгээртэй хамаарал бүхий иргэнийг баривчлах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэжээ.
Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй, надад тийм ёс зүй байхгүй гэдгийг хатуу хэлье.
Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг гүтгэлгээ залруулахыг шаардаж байна. Энэ мэт богино зайн улстөрөө боливол яасан юм бэ." гэжээ.