Хөлдөж буй эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд даргын өрөөнөөс харагддаг болов уу?

Хөлдөж буй эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд даргын өрөөнөөс харагддаг болов уу?

Манай сонинд өнгөрсөн наймдугаар сард нийтлэгдсэн “Бидний тарыг бас горыг ямагт таниулагч бороонд талархъя” хэмээх нийтлэлийн дараа холбогдох албан байгууллага, хүмүүс хэрхэн өөрсдийгөө өмөөрч “атрилдаж” байсныг санаж байна. Ус ихтэй түрхэн зуурын бороо ороход л хот тэр чигээрээ усанд автаж, хөдөө орон нутгийн зам хуйгаараа эвдэрч, бидний босгосон ядмагхан бүтээн байгуулалтууд хэрхэн эвдрэн сүйрч буйг өгүүлсэн нийтлэл л дээ. Харин одоо үүнийхээ үргэлжлэлийг “Бидний тарыг таниулагч салхинд талархъя” гэсэн агуулгатай бичихээс аргагүйд хүрч байна. Өнгөрсөн ням гарагт баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурга дэгдсэн нь тухайн бүс нутгийг гамшгийн хэмжээнд хүргэв. Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий,  Ховд, Увс, Говь-Алтай аймагт 258 гэр, 116 хашаа, 27 барилгын дээвэр хийсчээ.  

Үүгээр ч тогтохгүй өндөр хүчдэлийн 13 шон салхинд унасны балгаар нийт 52 сум цахилгаангүй болсон гэх мэдээллийг ОБЕГ өгөв. 168 айлд гэр өгөх, нурж унасан өндөр хүчдэлийн багануудыг босгох зэрэг ажилд зарцуулах 1.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болжээ. Шуурганы улмаас хэдий хэмжээний хохирол учирсныг эцсийн байдлаар тогтоогоогүй байгаа. Лав л увс аймагт урьдчилсан байдлаар нэг тэрбум 10 сая төгрөгийн хохирол учирсан болохыг орон нутгийн удирдлагууд хэлсэн. Нийт хохирлын хэмжээ цаашид хэд хүрэхийг таашгүй. 

Байгалийн гамшигт өртсөн иргэд, нутаг орныг тавлаж даапаалах гэсэнгүй. Гэхдээ энэ шуурга бидний хариуцлагагүй, салан задгай, аливаа зүйлийг дутуу хийдэг, арчаагүй байдлыг дахин илчлэв. 

Хүчтэй салхи шуурга бол Монгол орны хувьд байдаг л зүйл. Ялангуяа говийн болон баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурга дэгдэх тохиолдол цөөнгүй. УЦУОШГ-ын өгсөн мэдээллээр 28 м/сек-ээс дээш хурдтай шуурга жилд 4-5 удаа бүртгэгддэг аж. Нэгэнт байгалийн хүчин зүйлийг бид яаж ч чадахгүй болохоор үүнд бэлтгэлтэй байх ёстой. Гэтэл 30-40 м/сек хурдтай салхи бидэнд ямар их гамшиг учруулав аа! Хүчтэй шуурганд гэр хийсэхийг байж болох үзэгдэл гэж тооцъё. Харин нутгийн ард олныг найдвартай эрчим хүчээр хангах ёстой өндөр хүчдэлийн шонгууд нь нэг удаагийн салхинаар арван хэдээрээ нурж унасныг юу гэж ойлгох вэ. Уг нь улсын онц чухал иймэрхүү объектийг тогтсон стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж, түүнийгээ байнга тордож байх ёстой. Гэвч бодит байдал дээр өндөр хүчдэлийн шонг найдвартай босгодоггүй, түүний бүрэн бүтэн байдалд анхаарал хандуулдаггүйг энэ удаа шуурга нотлоод өгчихлөө. 

Өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр 30-40 м/сек хурдтай салхинд тэсвэртэй шон суурилуулах үүргийг Эрчим хүчний сайдад өгсөн гэнэ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөг өнөөх л монгол зан.

Хүчтэй салхи шуурга үе үе дэгддэгийг бид угаас мэднэ. Тиймээс өндөр хүчдэлийн шон анх суурилуулахдаа ядаж энэ бүх нөлөөллийг тооцож үздэг байх гэдэгт иргэд итгэдэг юм. Гэтэл бодит амьдрал төр, засгийн шийдвэр цаасан дээр л үлддэг гэдгийг цаг ямагт нотлох юм даа. Монголчуудын бухимдал хэзээ ч барагдахгүй бололтой. Харамсахын зэрэгцээ уур ч хүрэх шиг. Шуурганд нурж, хугараад байхааргүй юм хийгээрэй гэдэг үүрэг даалгавраа эртнээс өгч, гамшгаас урьдчилан сэргийлж болоогүй юм уу гэж сайд, дарга нараас асуумаар байна. Тэд одоо болохоор бүх бурууг салхинд тохох гэж байх шиг байна. Салхины хурд 30, 40 м/сек хүрсэн болохоор арга алга гэж шогшроод байгаагаас биш хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэсэн эсэх талаар дурсахыг ч хүсэхгүй байгаа бололтой. Дэлхийн улс орнуудад энэ байтугай ширүүн салхи болж байдаг. 

Ойрын жишээ татахад л өнгөрсөн есдүгээр сард Зүүн өмнөд азийг дайрсан их шуурга 216 км/цаг буюу 60 метр/секундын хурдтай байсныг тооцоолж гаргасан байсан. тэглээ гээд Японы цахилгааны шонгууд нурж унаад байсангүй. шалтгаан нь тэд хэзээ ч бидэн шиг цаг аргацааж, нүд хуурсан бүтээн байгуулалт хийдэггүй болохоор амгалан тайван, айдас хүйдэсгүй амьдарч чадаж байна л даа. Харин бид болохоор нэг удаагийн шуурганд байдгаа тавьж туучихаад үүнийгээ байгалийн гамшиг гэсэн үгээр халхавчилж үлдсээр олон жилийг үджээ. Үр дүнд нь улсад олон тэрбумын хохирол учирч, нутгийн иргэд өвлийн хүйтэнд тог цахилгаангүй зутарч байна. Өмнө нь иймэрхүү гамшгийн хохирлыг барагдуулж, нөхцөл байдлыг хэвийн болгоход 30 хоног зарцуулж байсан тохиолдол бий. Энэ удаа холбогдох албаныхан хурдтай ажиллаж байгаа ч  унасан шонгуудыг бүрэн гүйцэд босгож, бүх өрхийг цахилгаантай болгоход багагүй хугацаа зарцуулах нь тодорхой.

• Шуурганд нурж, хугараад байхааргүй юм хийгээрэй гэдэг үүрэг даалгавраа эртнээс өгч, гамшгаас урьдчилан сэргийлж болоогүй юм уу гэж сайд, дарга нараас асуумаар байна.

• Зарим аймаг, суманд дизель станц байдаггүй нь энэ үеэр ил боллоо. Мөн шонгийн тулгуур багана тээвэрлэх машин улсын хэмжээнд гуравхан байдаг гэнэ. 

• Хэрэв нийслэл хотыг иймэрхүү хүчтэй салхи дайрсан бол ямар гамшиг учрахыг төсөөлөхөд ч бэрх.

Зарим аймаг, суманд дизель станц байдаггүй нь энэ үеэр ил боллоо. Мөн шонгийн тулгуур багана тээвэрлэх машин улсын хэмжээнд гуравхан байдаг гэнэ.  Бид иймэрхүү л бэлтгэлтэйгээр байгалийн гамшигтай нүүр тулсаар байх уу! 

“Ослын үнэлгээ хийх ажил үргэлжилж байгаа. Дүгнэлт хараахан гараагүй байна. Ер нь зарим газарт бороо орох, хүчтэй шуурга болоход өндөр хүчдэлийн шон унах тохиолдол байдаг. Энэ бол цэвэр бүтээн байгуулагч компаниудын хариуцлагатай  холбоотой асуудал. Уг нь урсгал засвараа хийгээд, ослын нөхцөл байдал үүсгэхгүй, байнгын бэлэн байдалд ажиллуулах нь тухайн компанийн үндсэн үүрэг биз дээ” хэмээн ОБЕГ-ын улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар ярьсан. 

Түүнчлэн УЦУОСМХ-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга П.Гомболүүдэв “Хүн ам цөөтэй хөдөө орон нутагт болсон тулдаа хохирол бага учирсан байх. Хэрэв нийслэл хотыг иймэрхүү хүчтэй салхи дайрсан бол ямар гамшиг учрахыг төсөөлөхөд ч бэрх” гэсэн юм. 

Өнгөрсөн долоо хоногийн энэ шуурга бол зөвхөн сануулга гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх. Иймэрхүү шуурга дахиад ч болно. Арванхоёрдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд нийт нутгаар цасан шуурга шуурч, цаг агаар хүйтрэхийг цаг уурын байгууллагынхан анхааруулж байна. Харин энэ үеэр бас л шонгууд унаж, байшингийн дээврүүд хийсч, тог тасраад байвал яана. Саяхан нийслэл хотын ихэнх хэсэг хэдэн цагийн турш цахилгаангүй болоход бид яаж зутарч, байгууллагууд ямар их алдагдал хүлээлээ дээ. Өнөө маргаашаас эхлээд цаг агаар улам хүйтэрч, жавар тачигнаад эхэлнэ. Дарга нар ч яахав дулаан өрөөндөө сахилга, хариуцлагын талаар ээлжит үлгэрээ ярьсаар л сууна. Харин цахилгаан дулаангүй болсон аймгуудын айл өрх, цэв хүйтэн эмнэлэг, цэцэрлэг, сургуулиудад ямар амьдрал өрнөж, тэд хэрхэн зутарч байгааг ядаж төсөөлж байдаг байх гэж найдаж итгэхийг хүслээ.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419