Хятадын шийдвэр төсөвт тодотгол хийхэд хүргэж мэдэхээр байна

Хятадын шийдвэр төсөвт тодотгол хийхэд хүргэж мэдэхээр байна

Монгол Улсын нийт экспортын 41 хувийг дангаар бүрдүүлж байгаа нүүрсний ирээдүйн орлого 2019 оны төсөвт тусгасан хэмжээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. Энэ нь цаашдаа төсвийг тодотгох, улмаар хөрөнгө оруулалтын зардлаа Засгийн газар танахад хүргэж мэдэхээр байна. Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа өндөр тавьж өгсөн. Энэ нь биеллээ олохгүй байх эрсдэл оны өмнөөс үүсэж байна. Төсөвт нэг тонн нүүрсний үнийг 75.9 ам.доллараар тооцоолж, нүүрснээс олох орлогоо ирэх онд бүх цаг үеийн дээд цэгт хүргэнэ гэж зурагласан. Уул уурхайгаас олох орлогоо гурван их наяд төгрөгт хүргэнэ гэсэн өөдрөг төсөөллийн суурь нь нүүрс болж байна. Гурван их наяд нь төсвийн нийт орлогын 27 хувийг бүрдүүлж байгаа юм. 

Уул уурхайгаас олох ирэх оны төсвийн нийт орлогын 86 хувийг зөвхөн зэс, нүүрснээс бүрдүүлнэ. Тодруулбал, 42 сая тонн нүүрс экспортолж байж манай улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн орлоготой болох юм. Боомтын одоогийн хүчин чадлаа сайжруулах замаар энэ хэмжээний нүүрсийг 2019 онд торохгүй экспортолно гэж Сангийн сайд итгэл төгс хэлсэн. Гэвч худалдан авагч талаас ирсэн гэнэтийн “бэлэг” төсөвт хүндрэл дагууллаа. Эдгээр эерэг тооцооллыг орвонгоор нь эргүүлэх ээдрээтэй нөхцөл байдал үүслээ. Нүүрсний зах зээлийн гол худалдан авагч БНХАУ агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч эхэлснээр нүүрсний хэрэглээ хумигдах эрсдэл бий боллоо. 

Өмнөд хөрш эрчим хүчний бүтцээ өөрчилж, аль болох бохирдол багатай, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахаар зорьж байна. Үүний нөлөөгөөр нүүрс түшиглэсэн цахилгаан станцын төсөл хөрөнгө оруулагчгүй гацаж, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд үүнд гараа сунгахаас татгалзах боллоо. Тэрчлэн Хятадын Засгийн газар ган үйлдвэрлэгч томоохон мужуудынхаа гангийн үйлдвэрлэлийг бууруулах шийдвэрт хүрч байна. Тухайлбал, Хятадын ган үйлдвэрлэлийн 11 хувийг эзэлж байгаа Хэбэй муж гангийн 64 үйлдвэртэй. Үүнийг 2020 он гэхэд 30, 2025 онд 25 болгож бууруулна хэмээн мэдэгдсэн. Ингэснээр тус мужийн гангийн үйлдвэрлэл 40 сая тонноор, нүүрс олборлолтын хүчин чадал 30 сая тонноор буурахаар байна. 

БНХАУ-ын хүлээн авч буй импортын нүүрсний хэмжээ энэ оны долоодугаар сараас хойш тогтмол буурч, эсрэгээрээ дотоодын үйлдвэрлэл нь нэмэгдэж байна. Импортоор авах нүүрсээ ийнхүү Хятад танах болсныг агаарын бохирдлоос гадна АНУ-тай хийж буй худалдааны дайнтай холбон зарим эдийн засагч тайлбарлаж байна. Манай улсын нүүрсний өнгөрсөн нэг жилийн хугацаанд биет хэмжээгээр 10 хувиар өссөн ч энэ сараас экспорт буурч эхэллээ. Хятадын нүүрсний хамгийн том нийлүүлэгч австрали хүртэл үүнд өртөж байна. Эрчим хүчний нүүрсний эсрэг  импортоо хумих өмнөд хөршийн шийдвэр гангийн нүүрсний зах зээлд ч сүүдрээ тусгаж амжлаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тогтмол өссөн коксжих нүүрсний зах зээл ирэх жилүүдэд агших магадлалтай байна. 2040 он гэхэд япон болон Солонгосын нүүрсний хэрэглээ 50-57 хувиар буурахаар байгааг эдийн засагч Н.Энхбаяр хэлсэн юм. Зах зээлийн хандлага өөрчлөгдөж, эрчим хүчний нүүрсний зах зээлд Энэтхэг шинэ зах зээл болон гарч ирж байна.

•Агаарын бохирдлыг бууруулах нэмэлт арга хэмжээний төлөвлөгөөгөө таван сарын өмнө шинэчилсэн нь нүүрсний зах зээлийн тоглогчид үймэлдэхэд хүргэж байна. 

•Худалдан авагч талаас ирсэн гэнэтийн “бэлэг” төсөвт хүндрэл дагууллаа.  

•Өмнөд хөрш эрчим хүчний бүтцээ өөрчилж, аль болох бохирдол багатай, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахаар зорьж байна.

Азид коксжих нүүрс импортлогч гурав дахь том улс болсон Энэтхэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай гангийн үйлдвэр олноор барьж байгаа нь тус улсын импорт жил бүр тогтмол өсөхөд нөлөөлж буй. 

BI-ийн судлаачид Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2020 он гэхэд 64 сая тонн болж, 2017 оныхоос 15 хувиар өснө хэмээн таамаглажээ. Харин өмнөд хөршийн хувьд нүүрсний хэрэглээгээ бууруулах алхмыг зоригтой авч эхэллээ. Агаарын бохирдлыг бууруулах нэмэлт арга хэмжээний төлөвлөгөөгөө таван сарын өмнө шинэчилсэн нь нүүрсний зах зээлийн тоглогчид үймэлдэхэд хүргэж байна. 

“Хятадын талаас гаргасан коксжих болон эрчим хүчний нүүрсний импортоо огцом бууруулж, царцаах шийдвэр хамгийн багадаа ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх магадлалтай” хэмээн эдийн засагч Л.Наранбаатар мэдэгдсэн юм. Манай улсын хувьд энэ оны эхний арван сарын хугацаанд 31.3 сая тонн нүүрс экспортолж, 2.4 тэрбум ам.долларын орлого олсныг үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Үлдсэн хоёр сарын хугацаанд дөрвөн сая тонныг экспортлох, үгүй нь хил дээр үүссэн гацаанаас болж хүндэрч мэдэхээр байна. 

Монголын нүүрсний экспортын 50 орчим хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганцмодны боомтын тээвэр есдүгээр сартай харьцуулахад гурав дахин буураад байгаа. Тус боомтоор пүрэв гарагт гэхэд нүүрс тээврийн 250 машин гарсан нь хил дээрх саатал хэр гүнзгийрсэн гэдгийг илтгэх аж. Хятадын гангийн үйлдвэрлэл аажмаар буурч, байгаль орчныг хамгаалах чиглэлээр баримталж буй хатуу бодлогын дагуу өмнөд хөршийн зах зээл дотогшоо тэлж байна. Дотоодын нүүрсний компаниудаа ажилтай, орлоготой байлгах үүднээс технологийн шинэчлэл эрчимтэй явуулж, импортоо царцаах болсон нь манай улсын төсөвт тодотгол хийхэд хүргэж мэдэхээр байна. Нүүрсний экспортын хэмжээ болон орлогоо хэт өөдрөг тооцолсон нь эдийн засагт ч ярвигтай байдал үүсгэх эрсдэлтэй.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419