Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулав.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ.Тодруулбал, Байнгын хорооны хуралдаан 16 гишүүн оролцсоны 10 нь дэмжсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.