Та өдөрт хэдэн хүнд үйлчилдэг вэ? Үйчлүүлэгчдийнхээ үр дүнгээс хуваалцаж болох уу?
Миний хувьд өдөрт 6-7 хүнд үйлчилдэг. Үйлчлүүлэгчид маань үр дүндээ сэтгэл ханамж өндөр байдаг шүү. Хоёр сарын хугацаанд LPG аппаратад ороод 10 кг хассан хүн бий. Мөн хөшиж хөөрдөг зовиуртай хүмүүс бие хөнгөрөөд сайхан боллоо гэж их талархдаг. Ер нь хүссэн үр дүндээ хүрэхэд хэрэглэгч болон эмчилгээ хийж буй мэргэжилтэн хоёрын хоорондын ойлголцол, хувь хүний өөртөө тавих хариуцлага маш чухал. Хэрвээ зөвлөмжөө дагаад, үйлчилгээгээ таслахгүй хийлгэвэл сард дунджаар 6-8 кг хасдаг. Үүнээс гадна галбиржуулах, хөгшрөлт ихтэй хүмүүст хөгшрөлтийг удаашруулах, залуу хүмүүст бол залуу сайхан байдлаа хэвээр нь хадгалах нь хамгийн гол давуу тал юм. LPG-г арьсны фитнесс, залуужуулах аппарат гэж нэрлэдэг нь ч цаанаа учиртай.
Үйлчилгээг хийлгэхэд нас болон хүйсийн хязгаар байдаг уу?
Энэхүү аппаратанд насанд хүрсэн бол насны хязгааргүй хийлгэж болдог. 18-35 насны хэвийн жинтэй хүмүүс сард нэг удаа бодисын солилцоогоо идэвхжүүлэх, хөгшрөлтөөс сэргийлэх үүднээс хийлгэдэг. Түүнээс дээш настай хүмүүс мэргэжилтэнтэйгээ зөвлөлдөөд тохирсон программаа гаргуулаад тогтмол хийлгээд явах боломжтой. Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хийнэ. Эрэгтэйчүүд өөрийн бие галбиртаа бүсгүйчүүдээс дутахгүй анхаардаг болсон нь анзаарагддаг шүү. Манайд эрэгтэй үйлчлүүлэгч цөөнгүй ирдэг. Beau Monde эмнэлэг маань шинэ жилийг тохиолдуулаад LPG үйлчилгээндээ хямдрал зарласан байгааг дуулгахад таатай байна.
Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.