БНАСАУ-ын арав, хориодхон настай залуус улсынхаа технологийн хөгжлийг тодорхойлж байна
БНАСАУ-ын арав, хориодхон настай залуу судлаачид улс орныхоо технологийн хөгжлийг тодорхойлж байгааг тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.
Тэдний зүгээс “Манай улсын хиймэл оюун ухааны салбар дахь ихэнх судалгааг бага наснаасаа мэдээлэл, технологийн тусгай боловсрол эзэмшсэн чадварлаг судлаачид хийдэг. Тэр дундаа арав, хориод насны судлаачид хиймэл оюун ухааны олон салбарыг хариуцан ажилладаг” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Хиймэл оюун ухааны залуу судлаачдын баг нь Солонгос хэл таньдаг, мэдээлэлийг боловсруулж , гар бичиг таних чадвартай хэд хэдэн программууд амжилттай зохион бүтээсэн байна.
Мөн тэд саяхан зөвхөн аль нэг орон нутгийн харилцааны хэрэгсэл болдог интернет дээр нэгдсэн хайлтын системийг бий болгож, "интернетийн олон зуун вебсайт" дээр цацагдсан өгөгдлийг нэгтгэн, хайлтын үр дүнг хурдан, нарийвчлалтай харуулдаг системийг бий болгожээ.
Мөн тус улсын Хөдөлмөрийн Намын удирдах албан тушаалтан Родонг Синмун (Rodong Sinmun) “Судлаачид саяхан хэрэглэгчдийн дуу хоолойг таньдаг, автомат удирдлагатай ухаалаг яригч бүтээсэн бөгөөд үүнийг ашиглан агааржуулагч, телевизор, гэрэл зэргийг дуу хоолойгоо ашиглан удирдах боломжтой” гэж мэдээлжээ.