МАН-ын зовлон төрийн зовлон боллоо

2018-11-23, 11:51 Улс төр 1,482 2
МАН-ын зовлон төрийн зовлон боллоо

МАН-ын зовлон төрийн зовлон боллоо. Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсантай холбогдуулан Ерөнхий сайдыг дэмжигч талынхан парламентын үйл ажиллагааг гацаалаа. УИХ-ын чуулганы нэгд сэн хуралдаанаар улсын төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч, тэд орж ирсэнгүй. Харин чуулганы хуралдааны өмнөхөн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүн хэвлэлийн бага хурал хийн, “УИХ-ын нэр бүхий 40 гишүүн спикер М.Энхболдыг огцортол чуулганы хуралдаанд орохгүй байхаар тохиролцсон”-ыг дуулгав. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд “Чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа юм уу.

Хууль тогтоох дээд байгууллагыг тараах оролдлого юм уу. Ингэж таарахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Тийм учраас одоо чуулганы хуралдаанаа эхэлнэ. Хурал дээр ярих зүйлээ ярина" гэв. Хэдийгээр УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хурал-дааныг эхлүүлсэн ч, хэлэлцэх асууд лыг нь танилцуулах ёстой Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мөн орж ирсэнгүй. Харин Ард-чилсан намын бүлэг уг асууд-лаас завсарлага авч байгааг мэдээлснээр чуулганы хуралдааныг завсарлуулав. Ийн УИХ-ын чуулган үдээс өмнө хэвийн үргэлжлэх боломж гүй болсон тул зарим гишүүн зарчмын байр суурь илэрхийлснийг хүргэе.

О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх гэж байхад Ерөнхийлөгч хоригоо танилцуулахаас татгалзаж байна. Хоригоо танилцуулахаас татгалзаж байгаа учраас хоригоосоо татгалзаж байна гэж үзнэ. Ерөнхийлөгч хориг тавьснаар төсвийн тухай хууль хүчингүй болсон гэсэн үг. Хэрвээ энэ хууль хүчингүй болбол Монголын төр цаашид чадамжгүй болно. Сайн дураараа хориг тавьснаасаа татгалзлаа гэж үзэх горимын санал оруулж байна.

Спикер М.Энхболдыг огцортол 40 гишүүн чуулганы хуралдаанд орохгүй

Д.Хаянхярваа: Тэвчээр үнэхээр барагдаж байна. Бид ямар ч ажил хийсэн хуулийн хүрээнд хийх ёстой. Яагаад Засгийн газрыг огцруулах тухай асуудал тавьсан бэ гэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын үгсэн хуйвалдаж байгаа үйлдлээс үүссэн юм. Ерөнхийлөгчийн засаглал руу гулган орж парламентын засаглалыг таслах гэсэн оролдлогыг зогсоох хамгийн 
сүүлчийн боломж бол энэ Засгийн газрыг унагаах явдал. Энэ боломжийг ашиглаж чадахгүй бол Ерөнхийлөгчийн засаглал руу орно. Засгийн газар Ерөнхийлөгчийн засаглал хоёр нийлээд парламент руу дайрч байна. Энэ бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд хамгийн ноцтой аюул занал учруулах явдал. Ард түмэн үүнийг анхааралтай ажиглаж байгаа байх. Би намын жижиг эрх ашгийн төлөө бус Монгол Улсын том эрх ашгийн төлөө ийм санал гаргаж энэ Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн үндэслэл тавьсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нийлж Монголын төр, Монголын ард түмнийг бойкотолж байна. 

Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг парламентын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн байр суурьтай байна. 

Л.Энх-Амгалан: Монгол Улсад хуулийн засаглал байна уу. Эдийн засаг чинь хоригтой болчихлоо. Монгол Улс төсөвгүй болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс жинхэнэ утгаараа эмх замбараагүй байдал үүснэ. Ерөнхий сайд өөрөө эмх замбараагүй байдал руу турхирч болдог юм уу. Ингэж улс орныхоо эрх ашгийг бойкотолж болдог юм уу. Ерөнхий сайд намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт жагсаал хийнэ гэж болдог юм уу. Засгийн газрууд огцроод л явж байсан. Ингэж бойкот хийж байгаагүй. Энэ хүн үндсэн хуульд халдаж байна.

Д.Оюунхорол: Монголын төр ингэж доройтож, дампуурлын ирмэгт ирж байсан цаг үеийг санахгүй байна. Монголчууд ардчилсан сонгуулиар төрөө байгуулсан. Энэ 76 гишүүн ард түмний дуу хоолой болж ирсэн. Энэ парламент үйл ажиллагаа явуулахыг үндсэн хуулийн бус аргаар зогсоохоор оролдож байна. 2019 оны төсвийг баталъя. Төсвийн хориг хэлэлцэж байхад Сангийн сайд нь орж ирэхгүй. Одоо сүүлдээ Засгийн газрын гишүүн орж ирэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна. Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ч.Улаан сайд нараас ичиж байна. Олон жил албан тушаалын бялуу хүртэж ирсэн хүмүүс шүү.

З.Нарантуяа: АН-ын гишүүд чуулганы хуралдааныг гацаахгүй явуулах байр суурьтай байгаа. Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авъя. Төсвийн хоригийг хэлэлцэхэд Засгийн газрын гишүүд байхгүй байгаа учир Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга орж ирэхгүй байгаа юм байна. Энэ бол танай намын дотоод асуудал болохоос төрийн асуудал биш. Тиймээс завсарлага аваад танай нам бүлэг дээрээ асуудлаа шийдэж, үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүсч байна. Үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд орж ирсэн ч, хоригтоо өөрчлөлт оруулж байгаагаа бичгээр ирүүлснээ танилцуулав. харин үүнээс МАН-ын бүлэг завсарлага авснаар, уг асуудлыг хаасан юм.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419