Ерөнхийлөгч 2019 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан нь байнгын хороодоор дэмжигдээгүй билээ. Тэгвэл өчигдөр хоригтоо тодотгол хийж хэсэгчлэн тавьсан талаар ЕТГ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааны үеэр танилцуулсан юм. Ийнхүү шинэ нөхцөл байдал үүссэн учраас УИХ-ын бүтцийн байгууллагуудаар дахин эхнээс нь хэлэлцэх шаардлагатай болсон.
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээр Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийн асуудлаар хуралдаад шийдэлд хүрвэл Төсвийн болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм.