УИХ-ын дарга М.Энхболд 32 гишүүний шаардлагад тайлбар хийжээ
УИХ-ын чуулганы өчигдрийн /2018.11.22/ нэгдсэн хуралдаанаар нэр бүхий 32 гишүүн УИХ-ын даргад хандан шаардлага тавьсан билээ. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг хууль зөрчиж байна хэмээн үзэж, албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж, чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарсан билээ.
Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд тайлбар хийжээ. Тэрбээр "Надад 32 гишүүний гарын үсэгтэй бичиг ирсэн. Тэр бичигт УИХ-ын дарга Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан учраас ашиг сонирхлын зөрчил үүсэж байна. Тиймээс энэ зөрчлийг шийдтэл эдгээр 32 гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэсэн байсан. УИХ-ын даргад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр байгаа. Тэгэхээр хууль, тогтоол санаачлах эрх надад бий. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэх юм бол УИХ-ын дэд дарга нарын аль нэг нь чуулганыг удирдаад явж болно. Үүнийг албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна" гэв.