Сайжруулсан түлшний борлуулалт удааширчээ

Сайжруулсан түлшний борлуулалт удааширчээ

Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хориглосон шийдвэр хэрэгжиж эхлэхэд зургаахан сар үлдлээ. Ирэх өвөл нүүрсний оронд хэрэглэх түлшээ туршиж үзэх хүсэлтэй иргэд ч цөөнгүй байна. Тиймээс манай сонин нийслэлийг сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажил ямар шатандаа явж буй талаар сонирхлоо. Улаанбаатарын 220 гаруй мянган өрх жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо гарсан. Энэ хэрэгцээг төрийн өмчит “Тавантолгой түлш”-ээс гадна “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн гишүүн 12 үйлдвэр хангахаар төлөвлөсөн. Энэ үйлдвэрүүд энэ сард бүтээгдэхүүнээ борлуулалтад гаргана гэж байсан ч өнөөдрийн байдлаар нэг нь ч албан ёсоор шахмал түлш борлуулж эхлээгүй байна.

УЛСЫН ДӨРВӨН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэдэх “Тавантолгой түлш” компани нийслэлчүүдийн шахмал түлшний хэрэглээний 70 хувийг дангаараа хангахаар зорьж байна. Тус компани сайжруулсан түлшний дөрвөн үйлдвэр ажиллуулахаар  төлөвлөж буй. Эхнийх нь өнгөрсөн наймдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “ТЭЦ-2”-ын дэргэдэх шахмал түлшний үйлдвэр. Шаардлага хангаагүй, технологийн зөрүүтэй тоног төхөөрөмж авчирч суурилуулснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон уг үйлдвэрийн зөвхөн шахах цехийг “Тавантолгой түлш” компани ашиглаж байгаа юм.

Харин энэ онд багтаж Сонгинохайрхан дүүрэг дэх толгойтод шахмал түлшний хоёр том үйлдвэр ашиглалтад оруулах бөгөөд эхнийх нь энэ баасан гарагт нээлтээ хийнэ. Түүнчлэн Налайх дүүрэгт бас ахин нэг үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Биднийг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд, “ТЭЦ-4”, “ТЭЦ-2”-ын ойролцоо байрладаг “Тавантолгой түлш” компанийн агуулахад очиход наймдугаар сараас хойш 350-360 тонн буюу 14 мянга гаруй шуудай шахмал түлш нөөцөлсөн байлаа. Туршилт хийхэд багагүй хугацаа шаардсан тул төдийлэн их нөөц бүрдүүлж чадаагүй юм байна.

Харин баасан гарагт нээлтээ хийх толгойт дахь үйлдвэрийн хашаанд мөн ийм хэмжээний шахмал түлш бий аж. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” компани одоогоор нийт 700 орчим тонн шахмал түлшний нөөцтэй байна. Нэг өрх жилд 2.5-3 тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг гэж тооцвол энэ нь 280 орчим өрхийн л жилийн хэрэгцээг хангах хэмжээ юм. Гэхдээ тус компанийнхан шинэ үйлдвэрүүд ашиглалтад орчихвол ирэх намар гэхэд нийслэлчүүдийн нүүрсний хэрэглээний 70 хувийг хангахуйц нөөцтэй болж чадна гэж тооцож буй аж. “Тавантолгой түлш” компани бүтээгдэхүүнээ энэ сард багтаж худалдаанд гаргах юм байна.

Нийслэлийн хороо бүрт 3-4 борлуулах цэг байгуулах тул борлуулагч нартай гэрээ байгуулж эхэлжээ. Хэрэв “Тавантолгой түлш”-ийн шахмал түлшийг хэрэглэж үзье гэвэл агуулахаас нь очиж авахаас өөр аргагүй. Одоогоор энгийн шуудайнд савласан бөгөөд албан ёсоор борлуулахаар бол тусгай лого бүхий шуудайнд ууталж зарах аж. Саяхан тус компанийн шахмал түлшийг нэгэн хувийн компани өөрсдийнхөө үйлдвэрлэсэн түлш хэмээн иргэдэд сурталчилж, зарсан тохиолдол ч гарсан юм байна. Тиймээс худалдаанд гаргахаас өмнө багагүй бэлтгэл шаардаж буйг “Тавантолгой түлш” компанийн төлөөлөл хэллээ. 

“Тавантолгой түлш” энэ сард багтаж шахмал түлшээ борлуулж эхэлнэ

Уг түлшийг нийслэлийн агаарын бохирдлын нэгдүгээр бүсэд багтдаг Сонгинохайрхан дүүргийн 10 орчим хорооны өрхөд туршиж байгаа аж. “Уг нь бид одоо байгаа нөөцөө зарж, борлуулахад бэлэн. Гэхдээ Засгийн газраас шахмал түлш борлуулах үнийг яг таг тохирсон шийдвэр гараагүй байгаа. Хэрэв энэ шийдвэр гарчихвал борлуулж эхэлнэ. Одоогоор нэг шуудайг нь 3750 төгрөгөөр борлуулна гэж байгаа ч үнэ нь дээшээ, доошоо бага зэрэг хэлбэлзэж магадгүй байна” гэж тус компанийн мэргэжилтэн Н.Янжмаа хэлсэн юм.
 

ХУВИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД НЭГ Ч ШУУДАЙ ТҮЛШНИЙ НӨӨЦ АЛГА
 

Дорноговь, Дархан, Говьсүмбэр, төв аймагт байсан шахмал түлшний үйлдвэрүүдийг өнгөрсөн хавар нийслэлийн Налайх болон Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд төвлөрүүлсэн. ингэснээр тээврийн зардал багасаж, бүтээгдэхүүний үнэ ч буурна гэж тооцсон. Гэвч Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдлийн эдгээр 10 гаруй үйлдвэрт одоогоор нэг ч шуудай шахмал түлшний нөөц алга. Үйлдвэрүүд техник, технологио шинэчилж, бэлтгэлээ хангаад буй ч түүхий эдээ авч чадаагүйгээс ийнхүү зогсонги байдалд оржээ. Хувийн үйлдвэрүүд нэг тонн шахмал түлшээ 150 мянган төгрөгөөр худалдаална. Харин үйлдвэрлэсэн нэг тонн тутамд нь 50 мянган төгрөгийн татаас олгохоор олон сар ярьсан. Энэ асуудал өнгөрсөн даваа гарагт л шийдэгдэж, уржигдар БОАЖЯ болон Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн холбоо гэрээ байгуулжээ. Гэхдээ татаасаа гурав хувааж олгохоор болсон байна. Эхний ээлжинд үйлдвэрүүдэд татаасны 30 хувийг олгох бөгөөд үлдсэнийг нь бүтээгдэхүүнээ борлуулж эхэлмэгц 40 ба 30 хувиар хувааж өгөхөөр гэрээлжээ. Тиймээс дээрх үйлдвэрүүд эхний ээлжийн санхүүжилтээ хүлээж байна. Гэхдээ санхүүжилт орж ирсэн ч бас нэг бул хар чулуу үйлдвэрүүдийн ажлыг гацааж, дөнгөлчихөөд байна.

ТЭЭВЭРЛЭЛТ АЖИЛ ГАЦАХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖЭЭ
 

Улаанбаатарт хэрэглэх шахмал түлшийг зөвхөн “Энержи ресурс” болон “Тавантолгой” ХК-ийн баяжуулсан эрчим хүчний нүүрсний медлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, дээрх компаниуд баяжуулсан эрчим хүчний нүүрсний хэмжээ жижигтэй учраас шигшигдэж үлдсэнийг нь шахмал түлшний үйлдвэрүүдэд үнэгүй өгөхөөр болсон юм. “Энержи ресурс” компанийн хашаанд гэхэд одоогоор 2.4 сая тонн ийм нүүрс овоолоостой бий. Гэвч үүнийг тээвэрлэх ажлыг зөвхөн төрийн компани гүйцэтгэнэ гэсэн шийдвэр гарсан нь ажил гацах гол шалтгаан болжээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаахудаг, Тавантолгой орд Улаанбаатар хотоос 500 гаруй км зайтай. Хувийн жижиг үйлдвэрүүдэд тээврийн зардал хүндээр тусч, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр байгаа тул төр зохицуулах хэлэлцээрт хүрсэн юм.

Гэвч бизнес эрхлэгчид баярлан хүлээж авсан энэ шийдвэр хувийн компаниудад одоо тус биш ус болчихоод байна. Үйлдвэрүүд түүхий эдээ татъя гэхээр “Төрийн компани зохион байгуулах учраас хувийн компаниудад тээвэрлэх зөвшөөрөл өгөхгүй. Та нар хүлээж бай” гэсэн хариуг холбогдох албан тушаалтан өгчээ. Үйлдвэрлэгчид энэ шийдвэрийг хүлээхгүйгээр чанарын шаардлага хангасан өөр нүүрсээр түлшээ үйлдвэрлэе гэсэн ч мөн л хориглосон аж. Төрөөс татаас авах дээрх үйлдвэрүүдийг зөвхөн ухаахудаг, тавантолгойн медлингийг ашиглахыг шаардаж буй. Хэрэв өөр нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэсэн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж, үйлдвэрийг нь хаах хүртэлх арга хэмжээ авна гэжээ. Тиймээс үйлдвэрүүд ямар ч нүүрсгүй, агуулах нь хов хоосон байгааг “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн төлөөлөл хэллээ.

Уг нь эдгээр үйлдвэр жилд 150 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. хэдийгээр “Тавантолгой түлш” компанийн дөрвөн үйлдвэрийн хүчин чадал нийлээд 600 мянган тонн буюу нийслэлийг 100 хувь хангах чадалтай ч энэ бол зөвхөн онолын хэмжүүр. Бодит байдал дээр үйлдвэрүүд хүчин чадлынхаа дөнгөж 50 хувийг л ашигладаг учраас нийслэлчүүдийг түлшээр хангахад хувийн үйлдвэрүүдийн хүч, оролцоо шаардлагатай гэдгийг эх сурвалж хэллээ. Тэгээд ч төлөвлөсөн дөрвөн үйлдвэрийн нэг нь “ТЭЦ-2”-ийн цех, хоёр нь ашиглалтад орох болоогүй байгаа учраас үүргээ бүрэн гүйцэтгэнэ гэж тооцоход бэрхтэй.
 

• Хувийн үйлдвэрүүдийн шахмал түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас олгоно.

• Нийслэлийн хороо бүрт 3-4 борлуулах цэг байгуулах тул борлуулагч нартай гэрээ байгуулж эхлээд байна.

• Төр, хувийнх гээд нуруу нуруугаа харуулаад суучихгүй, ирэх жилийн өвөл ойрхон гэдгийг санаж ажлаа хурдан урагшлуулмаар байна.
 

Ийнхүү түүхий нүүрсийг орлох шахмал түлшний улсын болон хувийн үйлдвэрүүд төрийн шийдвэрийг хүлээж сууна. Тэрнээс, энэнээс болсон гээд хөлөө жийлцээд ажлаа урагшлуулахгүй байвал төсвийн хэдэн тэрбум төгрөг үрэгдэж, иргэд өвлийн хүйтэнд түлх түлшгүй хоцрох вий. Төр, хувийнх гээд нуруу нуруугаа харуулаад суучихгүй, ирэх жилийн өвөл ойрхон гэдгийг санаж ажлаа хурдан урагшлуулмаар байна. Сайжруулсан түлш гэдэг үгийг мянгуужингийн үлгэртэй адил төсөөлөхөд хүргэсэн өмнөх бүтэлгүй түүхүүдийг давтахгүйн тулд шахмал түлшний үйлдвэр, нөөц бүрдүүлэх ажилд эртнээс анхаарах шаардлагатай байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419