Намрын ээлжит чуулган нээлтээ хийгээд сар гаруй хугацаанд хуралдлаа. Чуулганы хуралдаан зохион байгуулах коммисоос өнгөрөгч сарын гишүүдийн ирцийн мэдээллийг нээлттэй болголоо. Нийт 75 гишүүнээс 34 нь чуулганы хуралдааныг нэг ч удаа таслаагүй буюу 100 хувийн ирцтэй байна. УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас эхлээд өнгөрсөн хугацаанд таслалтаараа толгой цохисон Б.Наранхүү гишүүн хүртэл бүрэн ирцтэй гарсан байна. Хууль зүйн сайд Ц.Нямдорж, З.Нарантуяа нарын 10 гишүүн нэг удаагийн хүндэтгэх шалтгаанаар хуралдаа оролцоогүй байна. Харин хамгийн их таслалттай буюу 60 хувьд нь хуралдаа суугаагүй гишүүд нь Ж.Бат-Эрдэнэ, ГХ-ийн сайд Д.Цогтбаатар нар юм байна. Экс сайдын хувьд орон нутагт ажилласан гэх шалтгаан хэлсэн бол Д.Цогтбаатар сайд гадаад улсад томилолттой байсан гэжээ.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()