Хүний мах хүнд наалддаггүй буюу хөгжингүй улс байгуулах тухай

Хүний мах хүнд наалддаггүй буюу хөгжингүй улс байгуулах тухай

Монголчууд байгалиар амь зуулгын гол хэрэгсэл малаа тэжээлгэсээр өнөөдрийг хүрсэн.Иймээс бэлэнчлэх гээд байдаг муу зуршилтай болжээ.Бэлэнчлэх сэтгэлтэй учраас бусдын малыг зүгээр л “туучихдаг”.Туусан малаас хүртвэл туусан хүнээ “Сайн эр” хэмээн хөөрөгдөнө.Ядаж л хаяагаа хадардаггүй сайн эр хэмээн магтана.Энэ нь биднээс биш  холоос хулгай хийж байвал хамаагүй гэсэн үг. Гэхдээ хулгай даамжирвал юу болох нь тодорхой учраас хулгайн эсрэг хуультай байлаа. Хуультай учраас хулгайчийг хуулийн дагуу банздаж хашраадаг байв.

Банздуулахаар өгзөгний мах тасрана.Хүний тасарсан мах хүнд наалдаж эдгэрдэггүй зөвхөн өөрийнх нь таардаг гэдгийг мэдэж автлаа банздуулж  дээ бидний  өвгөд. Өнөөдөр өөр хүний мах хүнд наалддаггүй нь  цусны бүлгээр амархан тайлбарлагдана. Гэхдээ энэ хэлц үг нь үнэндээ өгзөг, мах сахтай огт хамаагүй зүйл билээ. Шударга хөдөлмөрөөр олоогүй мөнгө хүнд хоол болдоггүй, хор болдог гэсэн утгатай үг. Үнэхээр ч өнөөдөр манай олон олон дарга, дарганцар нар татвар төлөгчдийн мөнгө тууж шоронд орсоор байна. Ядаж л хүүхдүүд нь хар тамхичин болж байна.Өвгөдийн үг үнэн болж таарч байна.

Эрдэмтэд шинжлэх ухааны  нээлтүүдээр нь дүгнэж XX, XXI зууныг “Биологийн зуун” хэмээн нэрлэдэг.Харин цэвэр эдийн засгийн үүднээс XIX зууныг мөнгө хөрөнгийн хуримтлал үүссэн хэмээн “Капиталын зуун” гэдэг.Зарим эрдэмтэд олон сая ажилчдийн хөлс хүч,эрүүл мэнд, амь насыг зольж байж хуримтлал үүссэн хэмээн энэ зууныг “Зэрлэг капитализмын зуун” ч хэмээн нэрлэх нь бий.Харин  XX  зууныг “Мэдээллийн зуун”, XXI зууныг “Технологийн зуун” буюу оюуны өмчийн зуун хэмээн санал нэгтэй нэрлэдэг.Манай өндөр сэнтийтэнгүүд мэдээлэлд ойр байдгийнхаа ачаар мөнгө хууль бусаар олж, мөнгөө гадаадад гаргаж улсаа,хууль зөрчин өөрсдийгөө болон гэр бүл, ах дүүсээ хорлосоор байна.Мэдээж мэдээлэлд ойр байснаа хууль бусаар ашигласныг хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв.Гэхдээ оюуны өмч авч амьдралд нэвтрүүлэн инноваци болгож байж л ИРГЭН та дээд суудалтангуудаас илүү мөнгө олж сайн сайхан амьдарна гэдгээ ойлгох хэрэгтэй болоод байна.Учир нь оюуны өмч бол таны өмч нарийн тодотговол иргэн таны хөдлөх хөрөнгөний дээд нь.Энэ хөрөнгө мэдээлэлд ойр байснаас хамаагүй илүү мөнгө олгох боломж олгодог.Хамгийн гол нь тогтмол ажлын байр бий болгож иргэдийг нэгтгэн улсаа хөгжүүлэх цорын ганц арга.

Удахгүй УИХ-аар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж улам сайжруулах гэж байна.Гэхдээ энэ хуулийн 34.1.Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно: 34.1.2.оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй бол; гэсэн заалт мэдээж огт өөрчлөгдөхгүй. Хуулиа унш хүмүүсээ.Тэгээд биелүүлэхийг шаард. Учир нь бид бүхэн хуулиа биелүүлж байж  л сайхан амьдарна.

Хүн шиг амьдарна гэдэг нь хүмүүст гай болохгүй амьдрахыг хэлдэг бол  бурхад шиг амьдарна гэдэг нь бусаддаа хэрэгтэй зүйл хийж  амьдрахыг хэлж байгаа билээ. Бусаддаа хэрэгтэй зүйл хийж амьдрах боломжийг танд зөвхөн оюуны өмч л олгоно. Нийтэд хэрэгтэй зүйл хийж амьдарч буй хүмүүсийг олон улсад бараг бурхад буюу  “Баялаг бүтээгчид” гэдэг.Аль ч улсын баялаг бүтээгчид албан тушаалтнаас илүү буюу бурхад мэт амьдардаг.Бурхад шиг амьдарч буй хүмүүсийн ачаар төсвөөс цалинжиж буй хүмүүс хангалттай цалин авдаг. Ийм улсад авилгал арилдаг. Авилгалгүй улс гэдэг жинхэнэ хөгжингүй улс юм. Хөгжингүй улсыг зөвхөн монголчууд бид л өөрсдөө  байгуулна. Өөр хэн ч бидэнд байгуулж өгөхгүй. Ухаант өвгөдийн чинь үлдээсэн “Хүний мах хүнд наалддаггүй” гэдэг үгийн цаад учир ийм буюу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419