Өнөө өглөөнөөс эхлэн сошиал медиад нэгэн хачирхалтай мэдээлэл түгэж байна.
Тодруулбал энэ нь : "Баттай эх сурвалжаас авсан мэдээлэл: Яг одоо шинжлэх ухааны хүрээлэнгүүдээс тус бүр 20 сая төгрөг татаж байна. Эрдэмтдийн хэлж байгаа нь Ерөнхий сайдын даалгавраар ийн мөнгө босгох ажил эхлүүлсэн гэнэ. Гол нь хүрээлэнгүүд тус бүр 20 сая төгрөг гаргаж өгөх чадалгүй учраас ажилтан бүрээс 100 мянган төгрөг татаж авч байгаа ажээ... Наад мөнгөн бороо чинь тэндээс үүлшиж байгаа бололтой дог шүү. Ямар ч гэсэн Монгол Улс 20 гаруй хүрээлэнтэй. Тэгэхээр 400 гаруй сая төгрөг подхийтэл босгочихож байгаа юм бус уу" гэсэн мэдээлэл юм.
Засгийн Газрын ХМА-наас энэ тухай ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.