Антибиотик эрүүл мэндэд тэр бүр ашигтай байдаггүйг ДЭМБ сануулав

Антибиотик эрүүл мэндэд тэр бүр ашигтай байдаггүйг ДЭМБ сануулав

Эмчилгээнд анти­биотикийг буруу хэрэг­лэснээс өвчин үүсгэгч нянгийн тэсвэрлэх чад­варыг дээшлүүлэхэд хүр­гэж байгаад санаа зовниж байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) дахин илэрхийлжээ. Женевт өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нийтлэгдсэн илтгэлээс үзвэл, эдгээр эмийг хүн ам янз бүрийн улс оронд хэрэглэж байгаа тоо хэмжээний хэлбэлзэл маш өндөр, 1000 оршин суугчид өдөрт дөрвөн тунгаас 64 хүртэл буюу 16 дахин их байгаа ажээ.

“Антибиотикийн хэрэглээ ийм их ялгаатай байгаа нь зарим улс оронд хэтрүүлэн хэрэглэж байгаа бол нөгөө заримд нь эдгээр эм хүрэлцэхгүй байгааг харуулж байна” хэмээн ДЭМБ онцолжээ. Нянгууд эдгээр эм бэлдмэлд тэсвэртэй болж байгаа нь “хэд хэдэн халдварыг эмчлэх боломжийг хөндөж, хүн төрөлхтний хөгжил, эрүүлийг хамгаалах үйл хэрэгт аюул занал учруулж байна” хэмээн илт­гэлийг зохиогчид сануулж байна. Үүнээс шалтгаалж “дэлхийн олон газар өсөн нэмэгдэж байгаа халд­вартай тэмцэх үр ашгийг бууруулж байгаа” ажээ.

Илтгэлд 65 оронд антибиотикийг хэрхэн хэрэглэж байгаа баримтыг дурдсан байна. Бүс нутгийн хооронд болон нэг бүс нутгийн доторх улс орнуудын хооронд асар их ялгаа байгаа аж. Тухайлбал, Бурундид 1000 оршин суугчид дунджаар 4.4 тун, Буркина-Фасод 13.78, харин Танзанид 27.9 байна. Европын хувьд 1000 оршин суугчид ногдох дундаж үзүүлэлт 17.9 тун байгаа ч улс орнуудын хооронд ихээхэн ялгаатай байна. Тухайлбал, Грект 33.85, ОХУ-д 14.82 байна. 65 орноос антибиотикийн хэрэглээгээр Монгол Улс (64.41 тун) тэргүүлсэн байна. Антибиотикийг их хэмжээгээр хэрэглэж байгаа улс орны тоонд Иран 38.78, Судан 35.29 орсон байна.

“Антибиотикийг хэтрүүлж, эсвэл буруу хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийн гол шалтгаан болж байна. Энэ илтгэлд дурдсан тоо баримтууд шаардлагагүй хэрэглээг бууруулахын тулд антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгох гэх мэт яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсныг харуулж байна” хэмээн ДЭМБ-ын үндсэн эмийн газрын захирал Сюзанна Хилл сануулж, онцолсон байна.

Хүн амд антибиотикийн хүртээмж муу байгаа явдал нянгийн тэсвэржилт нэмэгдэхэд хүргэж байж болно хэмээн шинжээчид анхааруулж байна. “Хүн амд ногдох орлого бага, дунд зэргийн олон улс оронд халдварт өвчнөөс шалтгаалан амь насаа алдах үзүүлэлт өндөр, антибиотикийн хэрэглээний үзүүлэлт доогуур байна. Хүмүүс бүрэн курс эмчилгээ хийлгэж чадахгүй, эсвэл стандартад нийцээгүй, хуурамч эм бэлдмэл тэдэнд олдож байгаагаас нянгийн тэсвэржилт үүсч байж болох юм” хэмээн ДЭМБ мөн онцолсон байна. Үүнээс гадна олон улс оронд чанартай антибиотикийн хүртээмж байхгүйн улмаас хүн ам албан бус зах дээрээс эмнэлгийн зохих ёсны хяналт шалгалтад хамрагдаагүй эм бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр худалдаж авахад хүргэж байна. Үр дүнд нь антибиотикийн зохицуулалтгүй худалдаа “эдгээр эмийг хэтрүүлж, эсвэл буруу хэрэглэхэд хүргэж байна” хэмээн шинжээчид тайлбарласан байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419