Ж.Сүххуяг: Хүний хайрыг дааж амьдрах ёстойг даян хааны дүр надад ойлгуулсан

Ж.Сүххуяг: Хүний хайрыг дааж амьдрах ёстойг даян хааны дүр надад ойлгуулсан

Ард түмэндээ Даян хаан хэмээн хүндлүүлсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Сүххуягтай ярилцлаа. Тэрбээр Н.Островскийн "Болд хэрхэн хатаагдсан нь" жүжгийн Павел Корчагины дүрээр драмын урлагт алтан үсгээр нэрээ бичүүлсэн бол "Мандухай сэцэн хатан" киноны Батмөнх Даян хааны дүрээр кино дэлгэцэнд мөнхөрсөн уран бүтээлч. "Урлаг бол шорлог биш, урлан бол жорлон биш" гэсэн нэгэн аугаа хүмүүний үг бол жүжигчин Ж.Сүххуягийн зарчим юм. Тэрбээр Б.Сумхүү, Ж.Бунтар, Д.Жигмид, Б.Балжинням, Г.Жигжидсүрэн, Ж.Сэлэнгэсүрэн, Г.Доржсамбуу, Мөнхдорж, Б.Баатар нарын үе үеийн шилдэг найруулагчийн бүтээлийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин билээ.

 

-Ард түмний сэтгэлд хоногшсон Батмөнх Даян хааны дүрийг та шалгаруулалтгүй бүтээсэн гэдэг. Энэ сайхан дурсамжаасаа ярилцлагаа эхлүүлье?

-Батмөнх Даян хааны дүрийг 26 настайдаа бүтээж байлаа. Театрт И.Нямгаваа найруулагчийн талархаж явдаг. Шулуухан хэлэхэд драмын урлагт Павел Корчагин, кино урлагт Батмөнх Даян хааны дүр надад жүжигчний алдрыг олгосон. Багш минь шавь нарынхаа уран бүтээлээс гадна амьдралд нь тус дэм болохсон гэж хичээдэг байлаа. Би кино, драмын ангид сурч байхдаа эх орны алтан гурав л авдаг байлаа. Харин дипломын хамгаалалтаа анх "Хайрыг хайрла" жүжгийн гол дүрийг бүтээж байхдаа нэг удаа Г.Доржсамбуу багштай Төв шуудангийн урд таартал "Сүххуяг аа, чи Б.Балжинням найруулагчтай уулз. Чамд тохирох дүр байна" гэв. "Мандухай сэцэн хатан" гэдэг түүхэн кино хийхээр болсон тухай мэдэж байсан. Би "Д.Жигжид найруулагч надад Сатай сайдын туслах, ордны номын санчийн дүр өгнө гэсэн. Театрт гол дүртэй юм чинь кино бригадаар явахгүй" гэлээ. Уг нь "Мандухай сэцэн хатан" киног Төрийн шагналт, найруулагч Д.Жигжид гуай найруулахаар судалгаа хийж байсан билээ. Гэхдээ Б.Балжинням гуай багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж, сайн найруулсныг хэлэх хэрэгтэй. Би багшийнхаа шахалтаар Б.Балжинням найруулагчтай уулзаж, Батмөнх Даян хааны дүрд шалгаруулалтгүй тоглосон. Хожим сонсох нь ээ, Г.Доржсамбуу багш "Батмөнх Даян хаан манай театрт дүрээрээ ажиллаж байна. Чи Сүххуягийг ав" гэж Б.Балжинням гуайд хэлсэн байсан.

 

-Уран сайхны кинонд анхны гол дүр бүтээхэд тань Г.Доржсамбуу гуай чухал үүрэг гүйцэтгэсэн байх нь ээ?

-Улсын багшийн дээд сургуулийн кино, драмын ангийн гуравдугаар дамжааны оюутан байхад Г.Доржсамбуу багш уран чадварын хичээл орж билээ. Багш минь ЗХУ-ын Киев хотын Театр, урлагийн дээд сургуулийг төгсч ирээд байв. Би тэр үед онгироо "Би мундаг" гэж цээжээ дэлдсэн нэгэн байлаа. Миний тэр овлигогүй занг Г.Доржсамбуу багш мэдэрч "Энэ хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ" гэж бодсон гэдэг. Багш минь театрын ёс зүйг чанд баримталдаг, шинэ залуу уран бүтээлчдийг үгээрээ биш үйлдлээрээ хүмүүжүүлдэг "ясны" уран бүтээлч байсан. Тухайн үед Монголд байтугай гадаадын их сургууль төгссөн оюутнууд театрт гэрэлтүүлэгч, тайзны туслах ажилтнаар ордог атал би 1982 онд кино, драмын ангийг төгсөөд жүжигчнээр ажилд орж, Н.Островскийн "Болд хэрхэн хатаагдсан нь" жүжгийн Павел Корчагины дүрийг бүтээсэн юм. Энэ дүрээрээ Соёлын яамцы Урлагийн ажилтны холбооноос олгодог "Шилдэг дүр"-ийн шагналыг 1983 онд авсан. Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюун гуайн гарын үсэгтэй "Шилдэг дүр"-ийн батламжаа нандигнан хадгалдаг. Надад итгэж гол дүр өгсөн багшдаа удаа онц хамгаалсан даа.

 

-Ардын жүжигчин Н.Сувд Мандухай хатны дүрээр Төрийн шагнал хүртсэн. Та Даян хааны дүрийг үзэгчдийн сэтгэлд хүртэл бүтээж, 1980-ад онд тайз, дэлгэцийг эзэгнэж явсан атлаа яагаад гавьяат аваагүй юм бэ? 

-Тухайн үед гавьяат авах уу, байр авах уу гэж асуусан. Би хоёр өрөө байрыг нь сонгосон юм. "Мандухай сэцэн хатан" кинонд гол дүр бүтээснийхээ төлөө XI хороололд хоёр өрөө байраар шагнуулснаа алдчихгүй амьдарч байна. Намайг архинд"ороод байраа алдсан гэж ярьдаг юм билээ. Тийм юм байхгүй. Тухайн үед би "Хэрвээ би гавьяат авбал Г.Доржсамбуу багшийгаа шагнуулна" гэж олон юм ярьсан удаатай. Миний багш Д.Сэдэд, Б.Мөнхдорж, Б.Балжинням, Ж.Бунтар гээд олон хүн байсан. Би алтан үеийн багш нарынхаа хормойноос нь зүүгдэж жүжигчин болсон. Батмөнх Даян хааны дүрээр олны танил болсон. Би өөрийгөө кино од гэж бодож байгаагүй. Театрын эгэл жүжигчин. Гавьяат жүжигчин цолыг 2009 онд авсан. Өөрийгөө хождож гавьяат болсон гэж боддоггүй. Би чинь тэтгэвэрт гараад удаагүй, залуу байна шүү дээ.

 

-Батмөнх Даян хааны дүрээс гарахад амаргүй байвуу ?

-Хүн бүр л Даян хаан аа гэдэг байлаа. Энэ хүндлэл надад сайныг ч авчирсан, саараар ч нөлөөлсөн. Гэхдээ би уруу татагдсанаа Батмөнх Даян хааны дүрдээ тохох дургүй. Хүний хайрыг дааж амьдрах ёстойг Даян хааны дүр надад ойлгуулсан. Натурт гараад удаагүй байтал Б.Балжинням найруулагч нэг өглөө "Энэ чиний цэргүүд" гээд хуяг дуулга нь гялалзсан 5000 цэрэг заахад би өөртөө ч итгээгүй. Цэргүүдийн дундуур морьтойгоо давхихад "Уухай" хэмээн хашгирч байсан тэр мэдрэмжээр Батмөнх Даян хааны дүрийг бүтээсэн. Энэ киног бүтээхэд хоёр жил зарцуулсан юм. Дүрийн судалгаа хийхэд нэг жил зарцуулсан. Батмөнх Даян хаан гэж ямар хүн байсан талаар эрдэмтэн судлаачид түүх, угсаатны зүй, зан заншил, зэр зэвсэг гээд бүх талын хичээл зааж, тухайн үед гарч байсан гадаадынхны бүтээсэн Монголын тухай түүхэн сэдэвт киног бидэнд үзүүлдэг байлаа. "Мандухай сэцэн хатан" киноны уран бүтээлчдээс насаар хамгийн залуу нь байсан ч бүгд намайг хааны хэмжээнд хүндэлж, дүрдээ ороход сэтгэл зүйгээр дэмжсэн.

 

-Та театрт хэдэн жил ажиллаж, хэчнээн дүр бүтээв?

-Намайг өдий зэрэгтэй жүжигчин болоход театр нөлөөлсөн. Би 30 орчим жүжигт дүр бүтээсэн. байдаг. Кино, жүжиг гэлтгүй бүгд хамтын бүтээл байдаг болохоор миний бүтээсэн дүр бол хамт олны бүтээл. Тэдгээрээс Павел Корчагины дүрдээ хайртай. Доржоо багш минь намайг хүнд өвчтэй байхад эргэж ирээд "Миний Корчагин үхэж болохгүй" гэж бичээд өгсөн нь зарлиг мэт санагддаг. Би "Мандухай сэцэн хатан" киноны дараа 1987 онд "Хайрыг хайрла" жүжигт тоглож байтал тайз нурж, хүнд бэртсэн. Хэвлийдээ дөрвөн удаа мэс засал хийлгэсэн юм. Гэмтлийн эмнэлэгт жил гаруй хэвтэхэд минь Г.Доржсамбуу, Б.Балжинням, Б.Мөнхдорж, Н.Сувд багш нар минь "Энэ хүн Монголын кино урлагт хэрэгтэй шүү" хэмээн эргэж ирдэг байлаа. Манай урлагийнхан "Чи хөл дэрээ босно шүү. Урлагт хэрэгтэй байна" гэсэн болохоор би сэтгэлийн тэнхээтэй байсан. Театраас гараад гурван сар болж байтал Б.Балжинням багш яриад "Чингис хааны тухай "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Чилүгэнд тогло. Энэ дүрийг миний хүү л гаргаж чадна" гэв. Харамсалтай нь, би Чилүгэнийг багшийнхаа сэтгэлд хүртэл бүтээж чадаагүй гэж өөрийгөө зэмлэдэг. Харин өөрийнхөө сэтгэлд хүртэл тоглосон. "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны хоёрдугаар найруулагчаар Доржоо багш минь ажиллаж билээ. Одоо намайг гавьяат жүжигчин Ж.Сүххуяг гэж залуучууд таньдаггүй. Би гавьяатын тэмдгээ зүүгээд явахыг хүсдэггүй юм. Хүнээрээ л байхыг хүсдэг. Бидний мэргэжил бол хүн судлал.

 

-Нийгмийн шуурганд өртөж, Монголд урлаг хэсэг хугацаанд үнэгүйдсэн. Харин одоо сэргэж байна. Энэ хугацаанд урлагаас холдсон шалтгаан тань юу байв?

-Би урлагаас холдоогүй, урлаг ч надаас хөндийрөөгүй. Намайг чимээгүй байсан гэж хүмүүс ярьдаг. Чимээгүй байснаа би тайлбарлах албагүй. Алсаас ажиглаж байсан юм. Урлаг тэр үед золиосонд гарсан шүү дээ. Магадгүй ард түмэнтэйгээ уулзаж, ойр байж чадаагүй байхгүй юу. Зах зээлийн нийгмийн эхэн үед талх хэдэн төгрөг, урлаг хэдэн төгрөг байлаа. Хэн нэгэн шиг "гахай үүрч" ганзгын наймаа хийлгүй урлагийн дуу хоолойг хүмүүст өөрийнхөөрөө хүргэж байсан. Хэвлэлээр миний тухай янз бүрээр л бичлээ. Муу дүрд тоглосон гэж ч муу хэлүүлж үзлээ. Би үр хүүхдийнхээ төлөө зүтгээд, хүн чанараа гээлгүй амьдарсаар ирсэн. Гэхдээ авьяас хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Надад нэг хүн "Урлаг бол шорлог биш, урлан бол жорлон биш" гэж хэлж байлаа. Тийм болохоор би шорлог, жорлон болохыг хүсдэггүй. 1991 онд "Шинэ кино" компанийг байгуулаад найруулагч Ж.Отгонбиндэртэй хамтран найман кинонд туслах найруулагчаар ажилласан. Хөдөө гадаа их явсан. Би урлагаас хөндийрч чадахгүй юм билээ.

 

-Монголын орчин үеийн кино урлагийг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Урлагийг цаг хугацаа, жүжигчдийн үеэр дүгнэдэг. Гэхдээ орчин үед хальсны уран бүтээл дээр ажиллаж үзээгүй залуучууд өөрсдийгөө "Кино хийж байна" гэж ярих нь өрөөсгөл санагддаг. Жүжигчид байна. Гэхдээ сайн зохиол алга. Техникийн суурь болсон боловсруулдаг үйлдвэрээ татан буулгачихаар гар, хөлөө тайруулсан тахир дутуу хүн шиг юмыг кино биш теле зохиомж гэвэл онох биз. Заримдаа сонирхогчийн камераар авсан юм уу гэлтэй хэцүүхэн "кинонцор" кино театраар гарах юм. Нөгөө талаар залуучуудыг буруутгах аргагүй мэт. Киноны павильон, натур байхгүй учраас залуучууд айлын гэрт зураг авахаас өөр яах вэ. Кино бол хөрөнгө, санхүү шаарддаг урлаг.

 

-Аль ч салбарт нэгэн үеийнхэн гэж бий. Кино, драмын ангийг хамт төгссөн үеийнхнийхээ талаар та дурсамж дэлгэнэ үү?

-Манай ангийг авьяастай, чадварлаг уран бүтээлчид төгссөн. Тухайлбал, Төрийн шагналт, жүжигчин Д.Сосорбарам, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж, нэрт найруулагч Э.Санчигдан, "Гарын таван хуруу" киноны Сүрэн буюу Я.Оюунцэцэг, мөн уг киноны том ахад тоглосон Баярсайхан бид нэг ангийнхан. Бид Монголын урлагт арав гаруй жил ноёлсон нэг ангийнхан. Одоо ч манайхан эзэгнэж байна. "Намрын халуун өдрүүд" кинонд ангиараа тоглож байснаа мартдаггүй. Багш нар минь биднийг хүн байх урлагт сургасан. Ангийнхан маань одоо ч цөөрч дээ.

 

-Таныг оюутан байхдаа олон кинонд туслах дүр бүтээсэн гэдэг. "Тань руу нүүж явна" кинонд оюутан байхдаа тоглосон уу?

-Би оюутан байхдаа "Цэрэг эрсийн жирийн өдрүүд", "Үүрийн цолмон", "Хатанбаатар" кинонд туслах дүр бүтээсэн. "Тань руу нүүж явна" кинонд их сургуулиа төгсөөд 1983 онд тоглосон. Төрийн шагналт Бэгзийн Балжинням найруулагчийн бүтээл шүү дээ. Би Б.Балжинням гуайн олон сайхан кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Би Б.Балжинням гуайг багш аа, багш намайг миний хүү гэж дууддаг байсан.

 

-Та Ж.Бунтар, Д.Жигжид, Б.Балжинням тэргүүтэй олон сайхан найруулагчтай ажилласан. Тэдний тухай сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юү?

-Би Монголын кино, театрын сор болсон найруулагч, багштай ажилласан азтай хүн. Б.Сумхүү, Ж.Бунтар, Д.Жигжид, Б.Балжинням, Г.Жигжидсүрэн, Ж.Сэлэнгэсүрэн нарын домог болсон найруулагчийн кинонд тоглох хувьтай байжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Жамьянгийн Бунтар гуай 1977 онд миний тоглосон анхны кино болох "Давааны цаана даваа"-г найруулсан юм. Энэ кинонд тохиолдлоор туслах дүр бүтээсэн. Дараа нь Ж.Бунтар багшийнхаа "Үүрийн цолмон" кинонд тоглож байлаа. 1981 онд "Хатанбаатар" кинонд тоглож байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн найруулагчид "Гэрлээс гарлаа" гэж загнуулсан минь санаанаас гардаггүй юм. Найруулагчдаа алгадуулж, үсдүүлэх үе бишгүй бий. Д.Сэдэд багшийнхаа отгон шавь. Багш маань олон шавьтай байсан ч намайг сүүлчийн шавиа гэдэг байлаа. Харин театрт Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, И.Нямгаваа, Б.Баатар, Ч.Найдандорж нарын найруулагчтай хамтран ажилласан. Би Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн гарын шавь.

 

-Гарын шавь бэлтгэхсэн гэж боддог уу?

-Өөрөө чадахгүй байж хүнд заана гэж юу байх вэ. Би өөрийгөө ямагт голдог. Урлагийн сургуулиудад цагаар багшлах санал ирдэг л юм. Миний багш Д.Сэдэд гуай "Чи багшлах хэрэггүй" гэж хэлдэг байсан.

 

-Та сүүлийн үеийн жүжигчдээс хэнийг үнэлж, тоодог вэ?

-Сайн жүжигчин олон байна. Ялангуяа манай драмын театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, найруулагч Н.Наранбаатар нарыг дотроо үнэлж явдаг.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419