Орлогоо нуун дарагдуулсан "Nissan" компанийн ерөнхийлөгч баривчлагджээ
Японы хоёр дахь том автомашины үйлдвэрлэгч болох "Ниссан Моторс" компанийн ерөнхийлөгч Карлос Гоныг цалингаа худал мэдээлсэн гэх үндэслэлээр Токиогийн цагдаагийн газар баривчилсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг компанийнхан баталсан ч нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Ерөнхийлөгч Гон олон жилийн турш цалингийнхаа хэмжээг олон саяар бууруулж санхүүгийн тайландаа оруулсан байсныг цагдаагийнхан мөрдлөгийн явцад олж илрүүлсэн байна. Мөн тэрээр өнгөрөгч 2011 оноос хойш нийтдээ 5 тэрбум иен дутуу тайлагнасан байжээ.
Цагдаагийнхан өнгөрөгч амралтын өдөр түүнээс байцаалт авсан ба байцаалтын дараа баривчлах төлөвлөгөөтэй байгаагаа сэтгүүлчдэд дуулгасан билээ.
Тэрбээр 1999 онд Францын "Renault SA" компаниас "Ниссан" компанид томилогдон иржээ. 2005 оноос гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан бол 2016 онд ерөнхийлөгчөөр томилогджээ.