Мэргэшсэн цуслагчид ба ДАМПУУРСАН ТӨР

Мэргэшсэн цуслагчид ба ДАМПУУРСАН ТӨР

Улс төрийн тогоо улайсч,  эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүд үхэлдэн тэмцэлдэж, үйл явц өрнөж байна. Хангалттай хэмжээнд буглаж, тэр чинээгээрээ лугшиж өдийг хүрсэн Монгол төрийн идээ бээрийг сад тавиад байгаа дээр нь буглаа, юутай хээтэй нь бүрэн уудлах хүсэл, зоригтнууд энэ нийгэмд байна уу гэдэг асуудал эхэнд эрэмбэлэгдэж буй. Мэдээж улс орны маргааштай шууд холбогдох олон асуудал хойшоо шидэгдэх ёсгүй.

Цөөнхийн тоглоомны хөлд энэ улс орны эрх ашиг, иргэдийн эрх ашиг гишгэгдээд байж болохгүй. Улстөрчдөөс ШУДАРГА-ыг хүсэх нь инээдэм байж болох ч, увайтай байхыг шаардах эрх иргэдэд бий. Хэн гэдэг нэртэй, яг ямар зүс царайтай хүн эрх барих нь падлийгүй. Гол нь харьцангуй эрүүл хандлага, бодлого, сэтгэлтэй хүмүүс эрх мэдэлд ойр байх нь, асуудал бага дагуулдаг аж. Гоё ярьж, том амласан нөхдүүд жишиж хэлбэл хоол нэхээд амаа ангалзуулж буй өлсгөлөн хүүхдүүдэд оногдох ёстой аяга хоолыг цуслачихаад ичихгүй ёс зүй ярих аж. Яаж ийм байж болдог юм бэ? Завхарсан, увайгүй нөхдүүдээс болоод энэ улс оронд нэр сүр ч гэж юм үлдэхгүй болох нь.

Нэгэнтээ бид  хаалга үүдээ дангинал түгжээд, хэнээс ч, юунаас ч  хамаарахгүйгээр амьдарч чадахгүйгээс хойш олон улсад мөрдөгдөж буй жишиг стандартыг дагах л ёстой байдаг. Газраа ухаад, малаа маллаад л цадчихгүй. Дэлхий нийтийн эдийн засагтай хүссэн хүсээгүй нэг гинжинд хүлээтэй. Тиймээс  төрийн нэрээр гул барьсан даруулгагүй  нөхдүүдийн үг, үйлдэл улс оронд тун халгаатай.

Зээлжих зэрэглэл унавал ТЭД биднээс зугтана 

Саяхандаа, арваадхан хоногийн өмнө олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоогч гурван акулын нэг “Стандарт энд Пүүрс” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлвийг “Тогтвортой” хэвээр хадгалсан. Мөн манай улсын "шилжүүлэх ба хөрвөх чадварын" үнэлгээ   "В” байсныг “В+” болгон нэмэгдүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В” хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан шүү дээ. Уг нь бол энэ улс оронд тун хэрэгтэй л шийдвэр. 

Дэлхийн улс орнуудын зэрэглэлийг “атгагч” үнэлгээний компани биднийг эерэгээр харсантай зэрэгцэн Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд ширүүн салхи шуураад байна. Бугласан бүхэн уг үндсээрээ гарч чадвал энэ сайн хэрэг. Харин МАН, АН гэх дээврүүдээр халхавч хийсэн, дотроо талцсан бүлэглэлүүд хоорондын нас богинотой тохироо хийгдээд өнгөрвөл таагүй л хэрэг. Улстөрчдийн явуургүй сөргөлдөөн эцсийн дүндээ улсынхаа нэр сүрийг хилийн чинадад унагаж, өнөөх өсөөд байсан зэрэглэл энэ тэртэй бол яриад байх юм үлдэхээ болино.

“Стандард энд Пүүрс” манай зэрэглэлийг өсгөх болсон үндэслэлээ  дуулгахдаа “Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байгаа ба ОУВС-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилтүүдийн тусламжтай төсөв дээр нэгдсэн арга хэмжээ авч, ирэх 3 жилд төсвийн алдагдлыг бууруулан, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээр байна... ОУВС-аас тэргүүлэн, бусад зээлдүүлэгч нартай хамтран хэрэгжүүлж буй 5.5 тэрбум ам.долларын реформын хөтөлбөр тус улсад санхүүгийн болон техникийн томоохон дэмжлэг үзүүлж байгаа. Монгол Улс хөтөлбөрийн зорилт бүхий тоон үзүүлэлтийг амжилттай хангаад байгаа нь гадаад орчны болон төсвийн дарамтыг бууруулав. 2015-2016 онд макро эдийн засаг болон санхүүгийн огцом стрессийн дараа үүссэн эдгээр ахиц нь уг улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүллээ” хэмээн онцолсон байсан.

Тэгвэл үнэлгээг зөвхөн “Стандард энд Пүүрс” агентлаг хийдэггүй. “Мүүдийз”, “Фитч” гэсэн нэр хүндтэй агентлагууд бий. Манай улс  1999 оноос эхлэн “Стандарт энд Пүүрс”, “Мүүдийз”, “Фитч”  агентлагуудаар зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоолгож өнөөдрийг хүрсэн.  “Фитч”  агентлаг энэ оны долдугаар сарын 9-ний өдөр  “B” төлвийг  тогтвортой, “Мүүдийз” агентлаг энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр  “B3”  төлвийг тогтвортой гэж тус тус үнэлсэн. Харин  есдүгээр сард “Фитч”  манай эдийн засгийг 2018 оны эцэс гэхэд 5.2 хувийн өсөлттэй гарна гэж тооцоолсон бөгөөд эдийн засаг дахь эрсдэлийг улс төртэй холбон харж буйгаа мэдэгдэж байв. Тэрчлэн “Фитч”-ийн прогноз биелэн, улс төрд шуурга дэгдээд байна. Улс төр бужигнаантай байх нь эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэл дагуулдаг. Тиймээс ч үнэлгээний агентлагууд биднийг сайн сайхнаар харах боломж үлдэхгүй.

Тэгээд яах вэ гэж үү? Манайд итгэж мөнгө өгөх газар олдохоо болино. Өдгөө манай улс олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 5-7 хувийн хүүтэй мөнгө  зээлж байгаа. Банкууд  12 хувийн хүүтэй ам.долларын эх үүсвэр татаж буй. Тэгвэл зэрэглэл муудахын хэрээр эх үүсвэр татах хүүний хэмжээ нэмэгдэнэ. Тэр үед мөнгө л олдож байвал, юун тэр хүү. Хэдэн хувь ч байсан хамаагүй авахаас өөр аргагүй болно. Тэгээд яах вэ? Банкууд өндөр хүүтэй эх үүсвэр татаж байхад зээлийн хүү яаж буурах болж байна. Эдийн засаг өсөлтгүй, төрөлжилтгүй байхад яаж зээлийн хүү буурах вэ. Өрийн дарамтад улам нэрвэгдэж, өндийж чадахгүй улс орон ДЕФОЛЬТ зарладаг шүү дээ. Тэр жишгээс яаж гажих болж байна.

Юун тэр 2016 оны хямралт байдалтай жишихийн аргагүй хүндрэлд бид унах эрсдэл байна. Ядаж тэр үед ОУВС-д хандана даа, тэдэнд төрийн хагас эрхээ худлаа үнэн атгуулчихна даа гэсэн арга зам байлаа. Тэгвэл ОУВС-аас авдагаа аваад, аргалдагаа аргалаад 3 дахь онтойгоо золгох гэж байгаа манайд дараагийн боломж гэж хаана байгаа юм бэ? Харагдахгүй байна, харанхуй байна.

Миний өмнөөс эрхийг минь эдлээд энэ төрийг залаад өгөөч гээд итгэж найдаад сонгосон нөхдүүд үнэн хэрэгтээ дөрөвхөн жилийн санах ойтой, идэж уухын дон туссан этгээдүүдийн бүлэглэл л байж. Юун тэр мэргэшсэн парламент, юун тэр мэргэшсэн парламентчид. Эсрэгээрээ мэргэшсэн цуслагчид хууль тогтоох дээд байгууллагыг, засаг төрийг зайдагначихаж. Монгол төр арай ч бас иймдээ тулмааргүй. Эсвэл ингэтлээ доройтох нь их цэвэрлэгээний өмнөх үзэгдэл гэж харах ёстой юу?

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419